Тав хүрэхгүй хоногийн дараа Их Монгол Улс байгуулагдсаны 809 жилийн ой, Ардын Хувьсгалын 94 жилийн ойн баяр наадам болно.
Үүнтэй холбогдуулан нийслэлийнхний дэнж хотойтол наадах Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн бэлтгэл хэр хангагдсан талаарх фото сурвалжлагыг бэлтгэлээ.
Энэ жилийн хувьд баярын бэлтгэл ажилд улсаас 2,7 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Үүнээс Шагайн асрын дээвэр, Сурын талбайн хашаа, явган хүний замыг засварлах зэрэг тохижилтын ажилд 73.4 сая төгрөгийг зарцуулж байгаа юм.
Төв цэнгэлдэх хүрээлэнгээр ороход үзэгчдийн суудлын өмнөх талбайд модон тавцангууд хийж байсан бөгөөд бэлтгэл ажил хангагдаж буй нь илт байлаа.