gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.25
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.25
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.25
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Чингис хаан Гранпри 2015: Ц.Цэрэннадмид алтан медаль хүртлээ

А.Ихсанаа
2015-07-04
0
Twitter logo
 
Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  11 цаг 56 минут
2015.07.04

10 минутын дараа хэсгийн барилдаанууд эмэгтэйчүүдийн -63 кг, -70 кг болон эрэгтэйчүүдийн -73 кг-ийн барилдаанаар эхлэх гэж байна. Та бүхэн Буянт Ухаа Спортын ордонд хүрэлцэн ирж Монгол бөхчүүдээ дэмжээрэй.

Гэрэл зургийг Д.Жавхлантөгс

"Чингис хаан" Гранпри тэмцээний мэдээллийн спонсор GoGo news agency

                                 "Чингис хаан" Гранпри тэмцээний мэдээллийг ЭНД-ээс үзнэ үү.

  12 цаг 33 минут
2015.07.04

Монголын жүдоч Ц.Батцэцэг, Японы жүдоч Эрин Ике нар -70 кг-ийн жинд барилдаж байна.

  12 цаг 36 минут
2015.07.04

Татами 3 дээр БНХАУ-ын жүдоч Чиндаогийн Гранпригийн хүрэл медальт Цуижуан Ши, БНСУ-ын жүдоч Чежүгийн Гранпригийн мөнгөн медальт Ким Сеүлги нар -63 кг-ийн жинд барилдаж байна.

  12 цаг 37 минут
2015.07.04

"Чингис хаан" Гранпригийн хоёр дахь өдөр эхэллээ. Эрэгтэй -73кг-д Европын нээлттэй тэмцээний хүрэл медальт Узбекистаны жүдоч Бобоев Гиосжон Чекийн Жекминек Жакуб жүдочтой барилдаж, 1 минутанд цэвэр яллаа. 

  12 цаг 38 минут
2015.07.04

-70 кг-ийн жинд барилдсан Ц.Батцэцэг торгууиар ялагдлаа. 

  12 цаг 40 минут
2015.07.04

Эмэгтэй -70 кг-д М.Даваасүрэн, Азийн аваргын шагналт байрт орж байсан Казахстаны жүдоч Кударова Динаратай барилдаж өрсөлдөгч нь гэмтсэн учир Монголын жүдочид цэвэр ялалтыг өглөө.

  12 цаг 43 минут
2015.07.04

Шведийн Макиас Томми Японы Той Такешитэй учраа таарлаа. Япон жүдоч өрсөлдөгчөө таван минутанд вазари үнэлгээгээр буулган авлаа. 

Такеши үүний дараа Монголын жүдоч С.Ням-Очиртой учраа таарна. 

  12 цаг 44 минут
2015.07.04

-63 кг-д Азийн өсвөрийн аваргын хүрэл медальт Казахстаны жүдоч Мариан Урдабаева, БНХАУ-ын жүдоч Лиу Сиюг цэвэр яллаа.

  12 цаг 47 минут
2015.07.04

-70 кг-д Б.Хонгорзул, Анголийн жүдоч, Африкийн аварга Антонио Морейратай барилдаж байна.

  12 цаг 49 минут
2015.07.04

-63 кг-д Монголын жүдоч Ш.Ганчимэг, АНУ-ын жүдоч Ташкентийн Гранпригийн мөнгөн медальт Ханна Мартинтай барилдаж байна.

Казахстаны жүдоч Хамза Дидар -73кг-д Норвегийн жүдоч Дивлин Мартинтэй барилдлаа. 

Хамза Дидар 3 минут 45 секундэд өрсөлдөгчөө цэвэр яллаа. 

Казахстаны жүдоч үүний дараа Х.Цагаанбаатартай учраа таарна.

  12 цаг 53 минут
2015.07.04

Азийн залуучуудын аваргын хүрэл медальт Б.Бат-Эрдэнэ -81кг-д Европын нээлттэй тэмцээний хүрэл медальт Сербийн тамирчин Маждов Неманятай барилдаж байна.

-70 кг-д барилдсан Б.Хонгорзул, Анголийн жүдоч Антонио Морейрад цэвэр ялагдлаа.

  12 цаг 54 минут
2015.07.04

-63 кг-д АНУ-ын жүдоч, Ташкентийн мөнгөн медальт Ханна Мартинтай барилдсан Ш.Ганчимэг харамсалтайгаар ялагдлаа.

  12 цаг 56 минут
2015.07.04

-63 кг-д Б.Баасанжаргал, 2014 оны Тюмены их дуулгын хүрэл медальт Австрийн тамирчин Хилде Дрекслертэй барилдаж байна.

  12 цаг 57 минут
2015.07.04

Сербийн жүдоч Маждов өрсөлдөгчөө таван минутад торгуулиар яллаа.

  12 цаг 59 минут
2015.07.04

Азийн наадмын мөнгөн медальт, Чиндао, Абу Дабигийн Гранпригийн хүрэл медальт Г.Одбаяр -73кг-д 2014 оны Киргиз улсын аварга, Челябинскт болсон Дэлхийн аваргад Монголын жүдоч Ц.Цагаанбаатартай учраа тааран барилдаж ялагдаж байсан Жаныбек уулу Руслантай барилдаж байна.

  13 цаг 00 минут
2015.07.04

-63 кг-д барилдсан Б.Баасанжаргал 3:05 секундэд, Австрийн жүдоч Хильде Дрекслерт ялагдлаа.

  13 цаг 02 минут
2015.07.04

-70 кг-д Японы жүдоч Эрина Ике, Азийн аваргын алтан медальт БНСУ-ын жүдоч Хуан Иэ Сүлтэй барилдаж байна.

  13 цаг 03 минут
2015.07.04

Японы жүдоч Эрина Ике -70 кг-д БНСУ-ын жүдоч Хуан Ие Сүлийг яллаа.

  13 цаг 05 минут
2015.07.04

Г.Одбаяр өрсөлдөгчөө таван минутад торгуулиар яллаа.

  13 цаг 06 минут
2015.07.04

-63 кг-д барилдсан Африкийн өсвөрийн аваргын алтан медальт Мороккогийн жүдоч Ризлен Зуок, Японы жүдоч Европын нээлттэй тэмцээний мөнгөн медальт Михо Минейд ялагдлаа.

  13 цаг 09 минут
2015.07.04

-63 кг-д Бакугийн их дуулгын алтан медальт Францын жүдоч Анне Лауре Беллард, 2013 оны Улаанбаатар Гранпригийн алтан медальт Ц.Цэрэннадмидтай барилдаж байна.

  13 цаг 10 минут
2015.07.04

-70 кг-д М.Даваасүрэн, БНХАУ-ын жүдоч, Азийн өсвөрийн аваргын хүрэл медальт Чао Жоутой барилдаж байна.

  13 цаг 13 минут
2015.07.04

-73кг-д Германы жүдоч Вандтке Игор Хятадын жүдоч Сайтай учраа таарав. 

Хятадын жүдоч 3 минутад торгуулиар өрсөлдөгчөө буулган авлаа. Сануулахад Хятадын жүдочын дасгалжуулагч нь Х.Болдбаатар юм. Тэрбээр өмнө нь Монголын шигшээгийн дасгалжуулагчаар ажиллаж байсан. 

2013 оны Улаанбаатар Гранпригийн алтан медальт Ц.Цэрэннадмид -63 кг-д, Бакугийн их дуулгын алтан медальт Францын жүдоч Анне Лауре Беллардыг цэвэр яллаа.

  13 цаг 21 минут
2015.07.04

- 63 кг-д Азийн өсвөрийн аваргын алтан медальт Ц.Мөнхзаяа, Африкийн өсвөрийн аваргын хүрэл медальт Камеруны жүдоч Элень Везеү Домбеүтэй барилдаж байна.

  13 цаг 24 минут
2015.07.04

-70 кг-д Монголын жүдоч Б.Хулан, БНХАУ-ын жүдоч Чиндаогийн Гранпригийн алтан медальт Фей Чентэй барилдаж байна.

  13 цаг 25 минут
2015.07.04

Мастерс тэмцээний хошой алтан медальт С.Мияарагчаа -73кг-д Залуучуудын Азийн аваргын хүрэл, Европын нээлттэй тэмцээний алтан медальт Японы жүдоч Хашимото Сойчитэй таарлаа.  Мастерсын хошой аварга С.Мияарагчаа цэвэр яллаа. 

  13 цаг 26 минут
2015.07.04

- 63 кг-д Ц.Мөнхзаяа, Африкийн өсвөрийн аваргын Камеруны жүдоч Элень Везеү Домбеүг нэмэлт цагт юкөгөөр яллаа.

  13 цаг 27 минут
2015.07.04

Лондонгийн олимпийн хүрэл медальт С.Ням-Очир -73кг-д Японы жүдоч Дой Такешитэй барилдаж байна. 

  13 цаг 31 минут
2015.07.04

2013 оны Улаанбаатар Гранпригийн мөнгөн медальт О.Ууганбаатар, Африкийн нээлттэй тэмцээний хүрэл медальт Францын жүдоч Жулиан Керммаректэй барилдаж байна.

  13 цаг 33 минут
2015.07.04

Олимпийн хүрэл медальт С.Ням-Очир таван минутад торгуулиар Японы жүдочийг буулган авлаа. 

  13 цаг 37 минут
2015.07.04

Рио Де Жайнерогийн 2013 оны дэлхийн аваргын шагналт байрт орж байсан О.Ууганбаатар, Африкийн нээлттэй тэмцээний хүрэл медальт Францын жүдоч Жулиан Кермаррекийг яллаа.

  13 цаг 39 минут
2015.07.04

Олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар -73кг-д Казахстаны жүдоч Хамка Дидартай барилдахаар дэвжээнд гарч ирлээ. 

Бакугийн их дуулгын аварга Австрийн жүдоч Кетрин Унтервүрзахер, 2013 оны Ташкентийн Гранпригаас мөнгөн медаль хүртэж байсан АНУ-ын жүдоч Ханна Мартинийг ялж хэсгээсээ гарлаа.

  13 цаг 44 минут
2015.07.04

- 63 кг-д 2013 оны Улаанбаатар Гранпригийн аварга Ц.Цэрэннадмид, Астанагийн Гранпригийн мөнгөн медальт Шведийн жүдоч Анна Берхолмыг цэвэр яллаа.

  13 цаг 47 минут
2015.07.04

Олимпийн хүрэл медальт жүдоч Х.Цагаанбаатар -73кг-д Казахстаны жүдоч Хамза Дидарыг торгуулиар яллаа. 

  13 цаг 48 минут
2015.07.04

Азийн өсвөрийн аварга Ц.Мөнхзаяа -63 кг-д хэсгийн аваргын төлөө БНСУ-ын жүдоч Хий Жү Ханд ялагдлаа. 

  13 цаг 50 минут
2015.07.04

- 81 кг-д барилдсан Монголын жүдоч Н.Баатархүү, Чиндаогийн Гранпригийн хүрэл медальт Робин Пасект цэвэр ялагдлаа.

Лондонгийн олимпийн аварга Мансур Исаев -73кг-д Ганын жүдоч Нарти Эмманультэй барилдаж байна.

  13 цаг 52 минут
2015.07.04

Олимпийн аварга Мансур Исаев өрсөлдөгчөө цэвэр ялалтаар буулган авлаа.

Түүний дараагийн өрсөлдөгч Х.Цагаанбаатар юм.

  14 цаг 02 минут
2015.07.04

Азийн тивийн аварга Ц.Мөнхзаяа -63 кг-д торгуулийн барилдаанд Астанагийн Гранпригийн мөнгөн медальт Шведийн жүдоч Анна Берхолмтой барилдаж, юүкогоор ялагдлаа.

  14 цаг 04 минут
2015.07.04

- 63 кг-ийн хагас шигшээд Европын нээлттэй тэмцээний мөнгөн медальт Михо Миней, Бакугийн их дуулгын аварга Кетрин Унтервүрзахертай барилдаж байна.

-81кг-д Челябинксод болсон дэлхийн аваргын мөнгөн медальт Канадын жүдоч Антони Майамигийн Гранпригийн алтан медальт Их Британийн жүдоч Рид Томтой барилдлаа.

Канадын жүдоч өрсөлдөгчөө торгуулиар буулган авлаа.

  14 цаг 07 минут
2015.07.04

Японы жүдоч Михо Миней өрсөлдөгчөө цэвэр ялж, одоо дэвжээн дээр Азийн аваргын хүрэл медальт Ц.Цэрэннадмид, БНСУ-ын жүдоч Хий Жү Хантай барилдаж байна. Хоёр бөхийн ялсан нь алтан медалийн төлөө хүч үзнэ.

  14 цаг 09 минут
2015.07.04

Азийн наадмын хүрэл медальт, Чежү, Тбилисигийн Гранпригийн хүрэл медальт Н.Дагвасүрэн -81кг-д Хятадын жүдоч Ери Хэмубатутай барилдахаар дэвжээнд гарч ирлээ.

  14 цаг 12 минут
2015.07.04

2013 оны Улаанбаатар Гранпригийн аварга Ц.Цэрэннадмид, БНСУ-ын жүдоч Хи Жү Ханыг ялж Японы жүдоч Михо Минейтэй алтан медалийн төлөө хүч үзэхээр боллоо.

  14 цаг 13 минут
2015.07.04

Монголын жүдоч Н. Дагвасүрэн өрсөлдөгчөө Хятадын жүдоч Ери Хэмубатуг цэвэр яллаа.

  14 цаг 17 минут
2015.07.04

Мастерс тэмцээний хошой алтан медальт С.Мияарагчаа -73кг-д Европын нээлттэй тэмцээний хүрэл медальт Узбекистаны жүдоч Бобоевтой барилдахаар дэвжээнд гарч ирлээ.

Хоёр жүдочийн ялсан нь хэсгийн аварга болно.

  14 цаг 21 минут
2015.07.04

- 81 кг-д 2013 оны дэлхийн аваргын шагналт байрт О.Ууганбаатар, Бакугийн их дуулгын хүрэл медальт ХБНГУ-ын жүдоч Доминик Ресселд ялагдан хэсгээсээ гарсангүй. Гэхдээ торгуулийн барилдаанд ялбал хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болно. Амжилт хүсье.

  14 цаг 24 минут
2015.07.04

- 70 кг-ийн торгуулийн барилдаанд Японы жүдоч Эрина Ике, Африкийн аварга Анголийн жүдоч Антонио Морейрад ялагдлаа.

С.Мияарагчаа Узбекистаны жүдоч Бобоевийг торгуулиар ялж, хэсгийн аварга боллоо. 

  14 цаг 26 минут
2015.07.04

Азийн наадмын мөнгөн медальт, Чиндао, Абу Дабигийн Гранпригийн хүрэл медальт Г.Одбаяр -73кг-д Хятадын жүдоч Сайтай учраа тааран барилдаж байна. 

  14 цаг 30 минут
2015.07.04

-70 кг-д 2013 оны Африкийн аварга Ассмаа Ниан, 2013 оны Чиндаогийн Гранпригийн аварга Чен Фейг ялж хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй боллоо.

  14 цаг 32 минут
2015.07.04

Г.Одбаяр Хятадын жүдоч Сайд вазари үнэлгээ алдаж, ялагдал хүлээлээ. Хятадын жүдоч хэсгийн аварга боллоо.

  14 цаг 34 минут
2015.07.04

2013 оны Москвагийн их дуулгын аварга Австрийн жүдоч Бернадетте Граф, өнгөрсөн жилийн Чиндаогийн Гранпригийн аварга ХБНГУ-ын жүдоч Илжана Марзокыг цэвэр ялж алтан медалийн төлөө өрсөлдөх эрхтэй боллоо.

  14 цаг 38 минут
2015.07.04

Олимпийн хүрэл медальт С.Ням-Очир -73кг-д хэсгийн аваргын төлөө Шиндаогийн Гранпригийн хүрэл медальт Хятадын жүдоч Сун Шуайтай барилдлаа. 

С.Ням-Очир юүко үнэлгээгээр ялж, хэсгийн аварга боллоо.

- 70 кг-д Азийн өсвөрийн аварга БНХАУ-ын жүдоч Чао Жоү, Парисын 2014 оны их дуулгын мөнгөн медальт Францын жүдоч Фенни Эстелийг цэвэр ялж алтан медалийн төлөө өрсөлдөх эрхтэй боллоо.

  14 цаг 46 минут
2015.07.04

Дэлхийн аваргын шагналт байрт О.Ууганбаатар, Чиндаогийн Гранпригийн хүрэл медальт Шведийн жүдоч Робин Пасекийг ялж хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй боллоо.

  14 цаг 51 минут
2015.07.04

Бакугийн их дуулгын хүрэл медальт Доминик Рессель, Мастерсын хүрэл медальт Унгарын жүдоч Атилла Унгварид цэвэр ялагдлаа. Ийнхүү Унгвари Атилла алтан медалийн төлөө үзэх эрхтэй болж байна.

Олимпийн аварга, ОХУ-ын жүдоч Мансур Исаев, Олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар нар хэсгийн аваргын төлөө барилдлаа.

Үзэгчдийг дуу алдуулсан  маш өрсөлдөөнтэй барилдаан боллоо. 

Мансур Исаев юүко үнэлгээгээр ялж хэсгийн аварга боллоо. 

  14 цаг 57 минут
2015.07.04

- 81 кг-д Азийн наадмын хүрэл медальт Н.Дагвасүрэн, Бакугийн их дуулгын хүрэл медальт Японы жүдоч Гоки Марүямаг цэвэр ялж хэсгээсээ гарлаа.

  14 цаг 58 минут
2015.07.04

-81кг-ийн жингийн хэсгийн аваргын төлөө Канадын жүдоч Валойс Фортиер Антоны болон Ираны жүдоч Моллай Сайд нар учраа таарлаа. 

Канадын жүдоч өрсөлдөгчөө торгуулиар ялж, хэсгийн аварга боллоо. 

  15 цаг 02 минут
2015.07.04

Азийн наадмын мөнгөн медальт, Чиндао, Абу Дабигийн Гранпригийн хүрэл медальт Г.Одбаяр торгуулийн барилдаанд Узбекистаны жүдоч Бобоевтой барилдлаа. 

Г.Одбаяр өрсөлдөгчөө цэвэр ялж, хүрэл медалийн төлөө өрсөлдөх болзол хангалаа. 

  15 цаг 05 минут
2015.07.04

Олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар -73 кг-ийн торгуулийн барилдаанд БНХАУ-ын жүдоч Шуай Сүнд харамсалтайгаар цэвэр ялагдлаа.

  15 цаг 08 минут
2015.07.04

Мастерсын аварга С.Ням-Очир -73 кг-ийн жинд, 2012 оны Лондоны олимпийн аварга Мансур Исаевтай барилдах байсан ч дэвжээнд гарч ирээгүй тул цэвэр ялалт авч алтан медалийн төлөө өрсөлдөх эрхтэй боллоо.

  15 цаг 09 минут
2015.07.04

Мастерс тэмцээний хошой алтан медальт С.Мияарагчаа хагас финалд Хятадын жүдоч Сайтай учраа таарлаа. 

Харамсалтай С.Мияарагчаа ялагдлаа. Гэсэн хэдий ч тэрбээр хүрэл медалийн төлөө барилдана.

  15 цаг 18 минут
2015.07.04

Азийн өсвөрийн аварга, Ираны жүдоч Саеид Моллаей, Бакугийн их дуулгын хүрэл медальт Гоки Марүяаг давж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.

  15 цаг 26 минут
2015.07.04

Азийн наадмын хүрэл медальт, Чежү, Тбилисигийн Гранпригийн хүрэл медальт Н.Дагвасүрэн -81кг-ийн хагас финалд Дэлхийн аваргын мөнгөн медальт Канадын жүдоч Антионе Валоис-Фортиертой барилдлаа.

Канадын жүдоч вазари үнэлгээгээр яллаа.  Н.Дагвасүрэн хүрэл медалийн төлөө О.Ууганбаатартай барилдана. 

  15 цаг 29 минут
2015.07.04

Ийнхүү хэсгийн барилдаанууд өндөрлөж байна. 17:00 цагаас - 63 кг-ийн хүрэл медалийн төлөөх барилдаанууд эхлэх бөгөөд энэ жинд 2013 оны Улаанбаатар Гранпригийн алтан медальт Ц.Цэрэннадмид, Европын нээлттэй тэмцээний мөнгөн медальт Михо Минейтэй барилдана. Түүнчлэн -73 кг-д манай бөхчүүд хоёр хүрэл, нэг алтан медалийн төлөө хүч үзэх юм. Харин - 81 кг жинд Дэлхийн аваргын шагналт байрт орж байсан О.Ууганбаатар, Инчёны Азийн наадмын хүрэл медальт Н.Дагвасүрэн нар хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр болж байна.

  17 цаг 08 минут
2015.07.04

Тюмены их дуулгын хүрэл медальт Австрийн жүдоч Хильде Дрекслер, БНСУ-ын жүдоч Хий Жү Хан нар -63 кг-ийн хүрэл медалийн төлөө өрсөлдөж БНСУ-ын жүдочийн ялалтаар өндөрлөлөө.

  17 цаг 10 минут
2015.07.04

Яг одоо Астанагийн Гранпригийн мөнгөн медальт Шведийн жүдоч Анна Берхолм, Бакугийн их дуулгын алтан медальт Кетрин Унтервүрзахер нар -63 кг-ийн хоёр дахь хүрэл медалийн төлөө өрсөлдөж байна.

  17 цаг 17 минут
2015.07.04

Мастерсын мөнгөн медальт Австрийн жүдоч Кетрин Унтервүрзахер юүко үнэлгээгээр өрсөлдөгч Шведийн жүдоч Анна Берхолмыг ялж, хүрэл медалийн болзол хангалаа.

  17 цаг 26 минут
2015.07.04

2013 оны Улаанбаатар Гранпригийн алтан медаль хүртэж байсан Ц.Цэрэннадмид -63 кг-д Японы жүдоч Михо Минойг вазари үнэлгээгээр ялж, АЛТАН медаль хүртлээ.

  17 цаг 38 минут
2015.07.04

- 73 кг-ийн жинд 2012 оны Лондоны олимпийн аварга Мансур Исаев гэмтлийн улмаас тэмцээнээ үргэлжлүүлэх боломжгүй болж, 2014 оны Инчёны Азийн аваргын мөнгөн медальт Г.Одбаяр хүрэл медаль хүртэхээр боллоо.

  17 цаг 39 минут
2015.07.04

Мастерсын алтан медальт С.Мияарагчаа, Чиндаогийн Гранригийн хүрэл медальт Шуай Сунд -73 кг-ийн жинд харамсалтайгаар цэвэр ялагдлаа.

  17 цаг 42 минут
2015.07.04

- 73 кг-ийн жинд алтан медалийн төлөө Мастерсын аварга С.Ням-Очир, БНХАУ-ын жүдоч Инжиригала Сайтай өрсөлдөж, 3:40 секундэд иппоноор ялагдан, мөнгөн медаль хүртэхээр боллоо.

  17 цаг 52 минут
2015.07.04

- 70 кг-д Анголийн жүдоч Африкийн аварга Антонио Морейра, Парисын их дуулгын мөнгөн медальт Францын жүдоч Фенни Эстель Посвитег ялж, хүрэл медаль хүртлээ.

  17 цаг 56 минут
2015.07.04

Чиндаогийн Гранпригийн аварга ХБНГУ-ын жүдоч Илжана Марзок, Африкийн аварга Мороккогийн жүдоч Ассмаа Нианийг нэмэлт цаг дээр цэвэр ялж, хүрэл медалийн болзол хангалаа.

  18 цаг 05 минут
2015.07.04

Москвагийн Гранпригийн алтан медальт Австрийн жүдоч Бернадетте Граф, Азийн өсвөрийн аваргын хүрэл медальт Чао Жоуг цэвэр ялж алтан медаль хүртлээ.

  18 цаг 12 минут
2015.07.04

Азийн өсвөрийн аваргын хүрэл медальт Саеид Моллаей, Бакугийн их дуулгын хүрэл медальт Доминик Ресселийг цэвэр ялж хүрэл медалийн болзол хангалаа.

  18 цаг 14 минут
2015.07.04

Яг одоо дэвжээн дээр Чингис хаан Гранпри 2013-ын мөнгөн медальт О.Ууганбаатар, Инчёны Азийн наадмын хүрэл медальт Н.Дагвасүрэн нар хүрэл медалийн төлөө барилдаж байна.

  18 цаг 20 минут
2015.07.04

- 81 кг-д Инчёны Азийн наадмын хүрэл медальт Н.Дагвасүрэн, Дэлхийн аваргын шагналт байрт О.Ууганбаатарыг юүкогоор ялж, хүрэл медалийн болзол хангалаа.

  18 цаг 29 минут
2015.07.04

- 81 кг-д Дэлхийн аваргын мөнгөн медальт Канадын жүдоч Антоин Валои Фортир, 2011 оны их дуулгын мөнгөн медальт Унгарын жүдоч Аттила Унгвариг ялж алтан медаль хүртлээ.

  18 цаг 34 минут
2015.07.04

Ийнхүү өнөөдрийн тэмцээн өндөрлөж, Монголын жүдочид нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. Хоёр дахь өдрийн байдлаар Монголын баг 15 медаль, зургаан шагналт байртайгаар тэмцээнийг тэргүүлж байна. Маргааш эрэгтэй -90 кг, -100 кг, +100 кг болон эмэгтэй -78 кг, +78 кг жингийн барилдаанууд болно.

Баярлалаа. Маргаашын тэмцээн 12:30 минутад эхэлнэ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан