Олон орны батлан хамгаалах салбарынхан тулаанд ашиглах роботуудыг хөгжүүлж байгаа. Гүйдэг, давхидаг, бууддаг гээд янз бүр. Харин энэ удаад дурдах гэж байгаа робот тэднээс ялгаатай нь будган сумаар бууддаг, аварга робот юм.
Та доорх бичлэгээс Megabot-ын залуус Японы Суидобаши үйлдвэрийн бүтээсэн “Kuratas” роботыг тулаанд дуудаж байгааг үзээрэй.
Хамгийн гол нь өнгөрсөн жил Kickstarter дээр өөрсдийн хуудсыг үүсгэж 1,8 сая ам. долларын санхүүжилт хүссэн залуус амжилтгүй болсон ч гэсэн “жинхэнэ тулаан” хийхээр бэлтгэж байна.
Роботуудыг дотор нь хүн сууж удирдах учир бүр ч илүү сонирхолтой болох юм. Хэрвээ энэ хоёр роботын тулаан болох юм бол олон улсын чанартай томоохон тэмцээний эхлэл ч болж болно.
Megabot-ын залуус ирэх жил тулалдах санал тавьсан бөгөөд одоо Японы талаас ямар хариу хэлэхийг хүлээх л үлдлээ.