gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.10
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монголдоо л амьдарсан нь илүү дээр

Нийгэм
2008-01-24
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-01-24
Монголдоо л амьдарсан нь илүү дээр

Үнэгүйдсэн монгол хүн эх орондоо сайхан амьдарч чадахгүй болж харийг зорих болсоор багагүй хугацаа өнгөрчээ. Түрүүчийн явсан хүмүүс буцаж ирцгээж байна. Тэд харийн оронд хар ажил хийхийн хэцүүг ам булаалдан ярьдаг. Баян оронд очиж, барлаг зарц хийгээд баяжаад ирнэ гэхээс өөрийг бодолгүй явсан тэд хэдэн халтар төгрөгний төлөө хамгийн дээд баялаг болох эрүүл мэндээ алддаг. Удаан хугацаагаар тэндээ байвал хамгийн нандин зүйл болох гэр бүлээ алддаг. Хэдэн жилийн дараа хэдэн бор төгрөг халааслаад ирлээ гэхэд тэр хүнд мөнгөнөөс өөр үлдсэн юм ховор байх вий. Зовж олсон хэдэн төгрөгөө зовж мөнгө олохдоо олсон өвчнөө эмчлүүлэхэд зарцуулаад л юу ч үгүй болох хувь тавьлан гадаадад гарагчдыг хүлээж байгаа гэхэд хилсдэхгүй. Хэдэн халтар төгрөгний хойноос яваад юугаар ч сольшгүй баялаг, үнэт зүйлээ алдаж байгаа нэгнээ харсан хэрнээ боломж олдвол хаашаа ч хамаагүй явчих юмсан гэсэн мөрөөдөлтэй хүн Монголоор дүүрэн байна. Хүмүүсийн эх орондоо сайхан амьдарч чадахгүй байгаа эмгэнэлт байдлыг ашиглан улс төрчид "Солонгос руу гаргаж хар ажил хийлгэнэ" гэж амлаад сонгуульд ялж байна. Яагаад монголчууд эх орондоо, хамгийн чухал гэр орондоо элэг бүтэн амьдрахыг хүсэхийн оронд гадагшаа гарахаар улайран зүтгэх болов оо. Тэд дуртайдаа энэ зуугуул амьдралаар амьдраагүй. Өөр аргагүйдээ харийн оронд очиж боолын хөдөлмөр эрхлэхээр явж байна. Гадагшаа л гарвал бусад нь болно хэмээн энд тэндээс хэд гурван "цаас" зээлж яваад түүнийгээ төлсөөр хугацаа нь дуусч байгаа хүн олон бий. Байр, машинаа зарж явчихаад, байр машины мөнгө хийнэ гэж зүтгэж яваа нэгэн ч байдаг л гэдэг. Ингэн ингэн гадны улсын гуйлгачин ч тоож хийхээ байсан хүнд хүчир, хар бор ажлыг нь хийж түүнийхээ төлөө Монголд байгаагаас жаахан л илүү мөнгө авч хүний нутагт аль байдгаа золиослон ажиллахыг хэн хүсэх вэ. Боломж байвал гэр бүлдээ, эх нутагтаа сайхан амьдрахыг хүсэхгүй хэн байх билээ.

Гэтэл яагаад Монголд сайхан амьдарч болохгүй байна вэ. Монголд сайхан амьдрах боломж үнэхээр байхгүй болчихоо юу гэтэл бас үгүй бололтой. Хятад, Солонгос, Америк гээд дэлхийн өнцөг булан бүрээс гадныхан ирээд баяжаад байх юм. Манайхан гадаадад боолын хөдөлмөр эрхэлж байхад гадныхан манайд ирээд эзэн сууж байна. Монгол хүн эх нутагтаа сайхан амьдарч чадахгүй байгаагийн гол учир нь монгол хүн үнэгүй, байнга гадныханаас доорд үзэгдэж байдгийн харгай. Манай ажил олгогчид монгол хүн гэхээр л хөмсөг нь атирч хамгийн бага цалин, хамгийн муу нөхцөлийг санал болгодог. Монгол хүн хэзээд гадныханы доор тавигдана. Гадны хүнийг хэн ч байсан бүхнээс дээгүүр тавьдаг. Тиймдээ ч авъяас чадвар, эрдэм мэдлэгтэй залуус Монголд ажилд орж чадахгүй, шүдээ тоолуулах шахан Солонгос руу хар ажил хийхээр явж байгаа. Харин манай ажил олгогчид шавар зуурах, тоосго өрөхөөс өөр чадваргүй хятадуудыг хэдэн зуун мянгаар нь оруулж ирж, манай залуусын өлхөн хийчих ажлыг хэд дахин өндөр хөлсөөр хийлгэдэг. Өнгөрсөн онд л гэхэд 180-аад мянган хятад орж ирсэн гэсэн албан ёсны тоог Хилийн цэргийн удирдах газар гаргажээ. Эдний 1600 нь жуулчин байсан гэж ЗТАЖЯ мэдээлсэн. Үлдсэн нь "хар ялаанууд". Гаднаас ажилчин авахын тулд манай ажил олгогчид чамгүй цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулдаг. Засгийн газрын 139 дүгээр тогтоол ын хавсрапт, "Ажлын байрны төлбөр авах хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх журам"-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлдсэнтэй тэнцэх хэмжээний мөнгийг аж ахуйн нэгж байгууллага иргэн нь гадаадын иргэнийг ажлын байраар хангаж орлого бүхий ажил үйлчилгээ эрхлүүлсний төлөө Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд хуулийн дагуу төвлөрүүлэх үүрэгтэй. Гадаадын иргэн ажиллуулахад ажлын байрны төлбөр гэж нэг гадаад ажилтанд сарын 216.000 төгрөгийн татвар төлнө. Хувийн хэргээр удаан хугацаагаар оршин суугч, байнга оршин суугч цагаач гадаадын иргэн Монгол Улсад байхгүй. Тэгэн тэгэн гаднаас ажиллах хүч оруулж ирэх ямар хэрэг байна.

Монголын залуус ажилгүй, аргаа бараад гадагшаа хошуурч байна. Аль олигтой гэсэн монгол залуус залуу нас, эрүүл бие, гэр бүлтэйгээ өнгөрөөх дахин олдохгүй сайхан цаг мөчөө алдаж байхад хар хятадууд тэдний эдлэх ёстой бүхнийг эдлэж эх оронд минь эзэн сууж байна. Тэдэнд өгч байгаа цалин нь монгол хүнд өгч байгаа цалингаас дөрөв тав дахин хөдөлмөр эрхлэхтэй холбогдсон харилцааг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч мэргэжилтэн авах тухай хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Засгийн газрын 139 дүгээр тогтоолын хавсралт, "Ажлын байрны төлбөр авах хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх журам" зэрэг олон хууль эрх зүйн аюуудаар зохицуулагдаж байна. Ажил олгогчид энэ олон хуульд нийцүүлж гаднаас ганц ажилчин оруулж ирэхийн тулд спирт оруулахаас илүү саад тотгортой учирдаг. Хайран цагийнхаа нэлээдийг Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Гадаадын иргэн харъяатын асуудал эрхэлсэн газрын үүдэнд өнгөрөөдөг гэж тэд гомдоллодог. Гэвч тэд тэнд тэгж зогсох алба их. Монголчуудаа гадныхны нарийн шүүлтүүрээр оруулж аль олигтойг нь гадагш нь явуулж, хэдэн зааз иргэнтэй үлдээд байгаагаа төр засаг, ажил олгогчид бодож үзээсэй.

Эх орондоо үнэгүйдсэн Монгол иргэд гадаадад ч үнэгүйдсээр. Хэн дуртай нь буудаж, дэлбэлж, дайрч хороочихоод нохой, муур алсны хэрийн шийтгэл хүлээхгүй л байна. Монголчууд аа, Монголдоо сайхан амьдарцгаая. Бие биедээ тусалж, биенээ дэмжээд эх орондоо сайхан амьдрах боломжийг хаа хаанаа хайгаач. Хятад хүнд өгч байгаа цалингаа монгол хүнд өгчих сэтгэлтэй, солонгост ажиллаж байгаа шигээ Монголдоо ажиллах чадвартай болчихвол бид Монголдоо сайхан амьдрах боломж байна. Өөрийн хүү өөхөн бөөртэй гэдэг шүү дээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан