1945 онд ЗХУ болон АНУ Солонгосын хойгийг 38-р өртрөгөөр хуваасан бөгөөд хойд хэсгийг Ким Ир Сен удирдаж, харин өмнөдийг Ли Сын Ман тэргүүлэх болжээ. Ингэж хуваасан явдал түр зуурынх хэмээн тооцогдож байлаа. Хоёр Солонгос Үндсэн хууль баталж бүх нутаг дэвсгэрт ижил үйлчлэх засаг захиргаа байгуулах ёстой байв.
1950 оны зургадугаар сарын 25-ны өдөр Солонгосын дайн эхэлсэн түүхтэй. Өмнөд Солонгос дайныг “Зургадугаар сарын 25-ны тулгаралт” хэмээн нэрийддэг, харин Хойд Солонгост “Чөлөөлөх эх орны дайн” хэмээдэг. Гурван жил үргэлжилсэн энэ дайн Солонгосыг хоёр хэсэг болгон хуваасан юм.
Хүйтэн дайны үед гарсан мөргөлдөөнийг Хятад Зөвлөлт Холбоот улсын эсрэг АНУ өдөөн хатгасан хэмээн үздэг аж. Хойд Солонгосын зэвсэгт хүчинд “Хятадын сайн дурынхан” оролцож, ЗХУ санхүүжүүлж ирсэн байдаг.
Өмнөд Солонгосын талд АНУ, Их Британи болон НҮБ-ын энхийг сахиулах хүчний бүрэлдэхүүнд зарим нэгэн орон багтасан гэдэг. Зургадугаар сарын 25-нд Хойд Солонгосын цэрэг Өмнөд рүү цөмрөн ороход хүчний хувьд хамаагүй давуу байжээ. Тиймээс 28 гэхэд Сөүлийг эзлэн авсан юм. Наймдугаар сарын дунд үед Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрийн 90 хувь нь эзлэгдсэн байв. Харин есдүгээр сарын 15-нд холбоотнууд давшилтанд орж Инчон хотын боомтод америкиийн десант буужээ. Тэд нэг хоногийн дараа Сөүлийг эзлэн удалгүй 38-р өргөрөгт хүрч Пхеньян эзлэгджээ.
1950 оны аравдугаар сарын 25-нд Москватай тохиролцсоны үндсэн дээр хятадын зэвсэгт хүчин дайнд оролцож эхэлсэн юм. Тус улсын тусламжтай умардынхан ялалт байгуулж 1951 оны нэгдүгээр сарын 4-нд Сөүлийг дахин эзлэн авчээ. Гэвч удалгүй өмнөдийнхөн давшилтанд орж 38-р өргөрөг хүртэл умардын зэвсэгт хүчийг шахаж чадсан байдаг.
1951 оны долдугаар сарын 8-нд энх тайван тогтоох анхны хэлэлцээр эхэлсэн хэдий ч байлдааны үйл ажиллагаа үргэлжилсэн хэвээр. 1953 оны гуравдугаар сарын 5-нд И.Сталин нас барснаар Коммунист намын тэргүүлэгчид дайныг зогсоохын төлөө санал өгчээ. Үүнийг Хятад ч зөвшөөрөв.
1953 оны долдугаар сарын 27-нд энхийн гэрээнд гарын зурсан боловч Өмнөд Солонгосын тал байлдааныг үргэлжлүүлэхийн төлөө байлаа. Тиймээс өмнөдийн генерал Че Док Син уг гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан гэдэг. Түүний оронд америкийн генерал Кларк гарын үсэг зуржээ. Ингээд 38-р өртрөгийн ойролцоо зэвсэггүй бүс байгуулж өдийг хүрсэн юм. Гэхдээ энхийн хэлэлцээр дайныг зогсоосон хэдий ч өдийг хүртэл гарын үсэг зураагүй байдаг аж.