gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     7.24
  • Валютын ханш
    $ | 3586₮
Цаг агаар
 27
Зурхай
 7.24
Валютын ханш
$ | 3586₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 7.24
Валютын ханш
$ | 3586₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

160 сая ам.долларын юанын бондыг олон улсын зах зээлд гаргалаа

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2015-06-26
0
Twitter logo
 
Өнөөдөр Засгийн Газар нэг тэрбум юаны буюу 161 сая ам.доллартай тэнцэх бонд  гаргалаа. Үүнтэй холбогдуулан “Өмнөд Хятадын өглөөний шуудан” сонинд дараах мэдээг нийтэлжээ.

Хятадын банк түүхэндээ анх удаа дөрвөн төрлийн валютаас бүрдсэн, нийт 3.5% тэрбум ам.долларын бонд гаргахаа өчигдөр мэдэгдлээ. Үүний сацуу Монгол Улсын Засгийн газар ч өнөөдөр их хэмжээний бонд гаргалаа.

Тэдний гаргасан нэг тэрбум юанын үнэт цаасны хүү 7.5 хувь. Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэргэжилтэн Кэти Лиу “Монгол Улс анх удаа юанын үнэт цаас гаргаж байна. Энэ нь тус улсын үнэт цаас эзэмшигчдийг төрөлжүүлэх сайн талтай. Мөн дараа дараагийн удаад үүнтэй ижил хэмжээний үнэт цаасыг олон улсын зах зээлд гаргах эхний алхам болно” гэж дүгнэжээ.    

Мөн Хараат бус Монголын метал, уул уурхайн судалгааны хүрээлэнг үндэслэгч Ч.Эрдэнэдалай “Энэ нь Монголын өрийг нэмэгдүүлнэ. Гэхдээ бизнесмэнүүдэд Монголын эдийн засаг сэргэж байна гэх дохио юм. Манай улсын уул уурхайн томоохон төслүүд урагштай байна. Тэгэхээр хөрөнгө оруулагчид Монгол Улс дунд хугацаандаа хөгжинө гэдэгт итгэлтэй боллоо” гэснийг иш татжээ. 

Энэ бонд 3 жилийн хугацаатай. Харин 1.5 тэрбум юаны бонд худалдан авах захиалгыг 44 данснаас ирүүлсэн байна. Газарзүйн байршлын хувьд 93 хувь нь азийн хөрөнгө оруулагчид бол 7 хувь нь европоос байжээ.

Хятад улсаас өөр газарт борлуулж байгаа ч юанаар гарч буй бондыг  “Дим Сам бонд” гэж нэрлэдэг. Ийнхүү манай улс Их Британийн дараа юаны бонд гаргасан хоёрдогч улс болж байна. Япон, Өмнөд Солонгос, Нигер улсууд ч юаныг валютын нөөц болгон хадгалах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

БНХАУ-ын Төв банкны байрНийт 50 гаруй улсын Төв банк юаныг валютын нөөц бүрдүүлэхдээ ашигладаг аж. Энэ бүхэн Хятад улс юанаа дэлхийн хэмжээний валют болгоход эрчимтэй ажиллаж буйн үр дүн юм. Дөрөвдүгээр сарын эцсээр 666.7 тэрбум юаныг төв банкууд нөөцдөө барьж байгааг Гаули ҮЦК-иас мэдээллээ.

Тэгвэл өнөөдөр олон улсын зах зээлд юанын бонд гаргахаас өмнө Засгийн газар Дунд хугацааны үнэт цаасны хөтөлбөрийн гэрээг шинэчилсэн. Мөн  

  • Агентийн гэрээ,
  • Үнэт цаасны захиалгын гэрээ,
  • Үнэт цаасны үнэ тогтоох баримт,
  • Тооцооны агент томилох тухай гэрээ,
  • Үнэт цаас гаргахтай холбоотой бусад гэрээ, хэлэлцээрийн талаар Засгийн газрыг төлөөлөн хэлэлцээ хийж, гарын үсэг зурахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад зөвшөөрсөн талаар Засгийн газрын хэвлэлийн албанаас өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм. 

Ийнхүү юанын үнэт цаас гаргасан нь

  • Өрийн төсөвт үзүүлэх ачааллыг жигдлэх,
  • Засгийн газрын өрийн багцын эргэн төлөх хугацааг уртасгах
  • Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх,
  • Дотоод үнэт цаасны өрийг зохицуулах,
  • Төлбөрийн тэнцлийг дэмжих,
  • Ханшид эерэг нөлөө үзүүлэх тул валютын зах тогтворжиж, төгрөгийн ханш тогтворжих зэрэг эерэг нөлөө үзүүлнэ гэж Сангийн яам тооцоолсон.

Анх 350 сая гэж төлөвлөж байсан ч өнөөдөр 160 сая ам.долларын бонд гаргалаа. 350 гэдэг дүнг гаргахдаа төсвийн хэрэгцээ, олон улсын зах зээлийн тааламжтай нөхцөлтэй уялдуулан тооцсон гэнэ.

Энэ шийдвэр Өрийн удирдлагын тухай хуульд заасан Засгийн газрын гадаад үнэт цаас гаргах зориулалттай ч нийцсэн гэнэ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан