1961 онд анх арлын Японд үүссэн Коосэн сургалтын систем Монгол улсад нэвтрээд гурав дахь жилтэйгээ золгож байна. Өндөр түвшний мэргэжлийн сургууль гэсэн үгнүүдийн товчлол болох Коосэн сургуульд 15 настай хүүхдүүд элсэн орж таван жилийн хугацаанд суралцан төгсдөг.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа Япон улсын дэд бүтцийг хөгжүүлэхэд энэхүү сургалтын арга барил ихээхэн үүрэг гүйцэтгэсэн ажээ. 1962 он гэхэд улсын хөрөнгө оруулалттай 12 Коосэн байгуулагдаад байсан бол ердөө гурван жилийн дотор 43 болтлоо өссөн гэдэг.
Тухайн зүйлийг хийж байгаа хүн өөрөө дуртай байж гэмээнэ, хэрэглэгч дуртай хэрэглэнэ, дуртай худалдаж авна
Мэдээж хэрэг үр суулгахгүй бол мод ургахгүй, тэрийг нь сайн услахгүй бол мөн л хэчнээн сайхан модны үр байгаад мод болохгүй билээ. Тийм ч учраас Коосэн сургуулиуд хүүхдийг дунд ангиа төгсмөгц нь элсүүлэн таван жилийн турш сургадаг аж.
Дөнгөж дунд ангиа төгссөн хүүхдүүд сургуульд орж ирээд эхний жилдээ үндсэн хичээлүүдээ түлхүү үздэг бол курс ахих тусам мэргэжлийн хичээлийн цаг нэмэгддэг. Ингээд хүүхдүүдэд багаас нь үр суулгаж, сайн услах аргыг Коосэн сургалтын систем нэвтрүүлж чаджээ.
Биднийг Техник технологийн дээд сургуулийн дэргэдэх “Монгол Коосэн” сургууль дээр очиж танилцах үед нэгдүгээр ангийн хүүхдүүдийн зэсээр урласан бүтээлүүд, Дүдү машины зам зэрэг зүйлс байсан юм.
Эдгээр зүйлсийг бүгдийг хүүхдүүд өөрсдөө загварыг нь гаргаж, багшийн тусламжтайгаар хийж гүйцэтгэдэг төдийгүй тухайн зүйлийг бүтээхэд шаардлагатай зарим багаж төхөөрөмжийг хүртэл өөрсдөө хийдэг аж.
Ийм маягаар хүүхдүүдийн дунд өрсөлдөөн бий болгож, багаар ажиллахын үнэ цэнийг ойлгуулжээ
Сайн инженер болохын тулд хүн эхлээд гараараа юм бүтээж, мод төмөртэйгээ харьцаад сурах хэрэгтэй. Тэрнээс биш шууд Autocad ч гэдэг юм уу мундаг программ үзээд практикийг орхигдуулбал сайн инженер болох хэцүү.
Онол, практикийн зөрүү гэж байгааг хэзээ ч мартаж болохгүй. Мэдээж хэрэг сайн онол дээр суурилах нь зүйн хэрэг. Харин практик дээр ямар байдаг гэдгийг нь багаас нь сайтар ойлгуулсан хүүхэд чадварлаг боловсон хүчин болдог аж.
Орчин үед бүх л зүйл ухаалаг болж, мэдээллийн технологи эрчимтэй хөгжиж байна. Гэхдээ тийм байлаа гээд хуучны системийг орхигдуулж болохгүй. Жишээ нь хүн аналог систем яаж ажилладаг болохыг, ашиглаад байгаа компьютер нь хамгийн энгийн түвшиндээ ямар болохыг ойлгож байж дэвшилтэт технологийг цааш хөгжүүлэхэд нь түлхэц болно.
Коосэн сургуулийн хувьд нэгдүгээр ангид ороход нь шууд мэргэжил сонгуулдаггүй юм байна. Учир нь эхний жилдээ мэргэжлийн хичээлүүд нь цахилгааны инженер, био инженер, механик инженер, барилгын инженер гээд хичээлүүдийн зах зухаас нь ойлголт өгдөг.
Ингэснээр бүтэн жил төрөл бүрийн зүйл хийж үзсэн хүүхэд хоёрдугаар ангид элсэн орохдоо өөрийгөө олох магадлал нь нэмэгдэнэ. За би механикийн инженер болох ёстой юм байна, би цахилгааны инженер болно гээд мэргэжлээ гүнзгийрүүлэн судлаад явах юм.
Сургалтын системийн бас нэг онцлог нь хүүхдүүдийг багаар ажиллуулах чадвар суулгах. Жишээ нь гагнуурын хичээл орлоо гэхэд ганцаараа жижигхэн зүйлс гагнаж үзсэн хүүхдүүдийг дараа нь багаараа ажиллах даалгавар өгнө.
Эхний багийн хүүхдүүд нийлээд дунд зэргийн хэмжээтэй роботын загвар бүтээх жишээтэй. Харин дараагийн баг өмнөх багийнхны хийсэн бүтээлийг хараад “Бид илүү том зүйл хийнэ” гэж зорилго тавиад том хэмжээтэй мод урласан байсан юм.
Ийм маягаар хүүхдүүдийн дунд өрсөлдөөн бий болгож, багаар ажиллахын үнэ цэнийг ойлгуулжээ.
КООСЭН МОНГОЛД
Анх 2008 оноос эхлэн Коосэн байгуулах ажил Монголд эхэлж 2013 оноос анхны элсэгчдээ авч эхэлжээ. Үйлдвэрлэгч гэхээсээ илүү хэрэглэгч орон болсон манай улсын хувьд “Бүтээлч” сэтгэлгээг хөгжүүлэх Коосэн сургалтын систем маш олон давуу талыг авч ирж байгаа юм.
Сонирхолтой баримтуудаас дурдвал зөвхөн Японд гэхэд Коосэн төгсөгчдөд 30-40 ажлын санал ирдэг аж. Эдгээр компаниуд нь алдарт Sony, Panasonic, Toyota гээд цааш хөвөрнө. Түүнчлэн Коосэн системээр боловсрол эзэмшсэн төгсөгчдийг Японы компаниуд ихээр сонирхох, тухайн улсад салбараа байгуулах зэрэг ажил хийгддэг аж.
Таван жил суралцаад 20 настай төгсөж байгаа инженерүүд шууд ажилд орж болно
Хамгийн том жишээ нь Малайз улс бөгөөд Малайзын дөрөв дэх ерөнхий сайд Махадир Мухаммед 1982 онд “Дорно зүгт анхаарлаа хандуулъя” бодлогыг анх танилцуулж, Японы компаниудыг өөрийн орондоо татаж чаджээ.
Тухайн үед дэлхий нийтийн чиг хандлага Өрнийн боловсролын систем гэлтгүй, соёл, ёс заншилд чиглээд байв. Харин ирээдүйн чиг хандлага хэрхэн өрнөж байгааг харж чадсан агуу удирдагч, ерөнхий сайдын санаачлагын ачаар Малайзын оюутнууд Коосенд боловсрол эзэмших болж эцэстээ үндэсний машины үйлдвэр хүртэл байгуулж чадсан билээ.
Түүнчлэн Коосэны алдартай төгсөгчдөөс дурдвал алдарт Panasonic компанийг үүсгэн байгуулагч Мацүшита Коносүкэ, Honda компанийг үүсгэн байгуулаг Хонда Сооичиро нар юм. Монгол улс 1990 оноос эхлэн Японы Коосэнд залуусыг сургаж эхэлснээр өнөөдрийн байдлаар 200 гаруй инженер төгсжээ.
Хэрвээ Коосэнд сурахыг хүсвэл 9 дүгээр ангиа төгсөөд бүртгүүлэх хэрэгтэй. Түүнчлэн таван жил суралцаад 20 настай төгсөж байгаа инженерүүд шууд ажилд орох эсвэл үргэлжлүүлэн хоёр жил суралцаж бакалаврын зэрэгтэй болж болно.
КООСЭН СУРГУУЛЬД АШИГЛАДАГ СОНИРХОЛТОЙ ТӨХӨӨРӨМЖҮҮД
Монгол Коосэн сургуульд ашиглаж байсан хоёр сонирхолтой төхөөрөмжийг энд дурдахгүй өнгөрч болохгүй.
Ichigo Jam/Гүзээлзгэнийн чанамал/
Raspberry Pie-г бараг хүн бүр мэднэ. Программчилж болох бага оврын компьютерыг олон зүйлд ашиглаж болно. Тэгвэл яг үүнтэй адил Ichigo Jam хэмээх Япончуудын бүтээсэн загвар бий. Энэхүү төхөөрөмжийг Коосэн сургуульд сургалтдаа ашигладаг бөгөөд олон талаараа сургалтад тохиромжтой байдаг аж.
Хямд үнэтэй учир хэрэглэж байгаа хүн нь юу ч туршихаас эмээдэггүй.
Учир нь үнийн хувьд хямд /Монгол Коосэн сургуулийнхан нэг бүрийг нь найман ам. доллароор худалдан авдаг/, интернэт сүлжээнд холбогддоггүй, хамгийн энгийн түвшинд программчлалыг ойлгуулдаг, найман настай хүүхэд ч ашиглаж болохоор энгийн төдийгүй анх ирэхдээ огт угсарч, нийлүүлээгүй хавтан, дамжуулагч ирдэг юм байна.
Ийм задгай ирсэн зүйлийг хүүхдүүд өөрсдөө угсарч, программчилна гэдэг нөгөө л “доод түвшинд нь ойлгох” гэдэг зүйл болж байгаа хэрэг. Хямд үнэтэй учир хэрэглэж байгаа хүн нь юу ч туршихаас эмээдэггүй.
Жишээ нь 35 ам. доллароор худалдан авсан зүйлээ шатаачих болов уу, эвдэлчих болов уу гэж санаа зовдог байхад найман ам. долларын үнэтэй төхөөрөмж ашиглаж байгаа хүн илүү чөлөөтэй сэтгэнэ, илүү их дадлага хуримтлуулна.
Sanwa аналог тестер
Коосэн сургалтын системийн нэг давуу тал болох аливаа зүйлийг бүр доод түвшнээс эхлэн заадаг гэдгийг түрүүн дурдсан. Тэгвэл Японы алдарт Sanwa компанийн бүтээсэн аналог тестерийг мөн энд ашигладаг.
Ichigo Jam-тай адил огт угсраагүй бүтээгдэхүүн Японоос ирэх бөгөөд хүүхдүүд өөрсдөө угсарч, өөрсдөө хэмжилт хийж сурдаг аж. Доор байгаа бичлэгээс ямар чанартай эд болохыг хараарай.
Ийнхүү Монгол Коосэн сургууль дээр нэг өдрийг сонирхолтой өнгөрүүлсэн юм. Сургууль бүтээлч, чөлөөтэй сэтгэдэг, ирээдүйн Монголыг бүтээх инженерүүдийг бэлтгэж байна. Сонирхуулахад ирэх жилээс Био инженерийн чиглэлээр хүүхдүүдийг бэлтгэж эхлэх аж.
Энэ салбарыг оруулж ирэх болсон гол шалтгаан нь нэг тонн нүүрс 100 ам. доллар байлаа гэж бодоход нэг тонн чацарганын тос 1000 бүр 10000 ам. доллартой ч тэнцэж болно. Яг ийм маягаар зөвхөн Монголд байгаа био бүтээгдэхүүнийг ашиглан гадны зах зээлд ноёрхох боломж бий ажээ.