Жил бүрийн зургадугаар сарын 26-ны өдрийг дэлхий нийтээр Эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх олон улсын өдөр болгон тэмдэглэдэг.
Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс өнөөдөр “Эрүү шүүлт болон хохирогчийн эрхийн өнөөгийн төлөв байдал, цаашид анхаарах асуудал” сэдвээр дугуй ширээний уулзалт хэлэлцүүлэг хийх аж.
Хэлэлцүүлгээр эрүү шүүлт болон гэмт хэргийн хохирогчдын эрхийг хамгаалах чиглэлээр явуулж буй үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцох юм байна.
Хэлэлцүүлэгт Улсын дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Авилгатай тэмцэх газар, Тахарын Ерөнхий газар, Монголын хуульчдын холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг 10 гаруй байгууллагын 60 орчим төлөөлөл оролцох аж.
“Энэ өдөр бол бидний төсөөлшгүй нөхцөл байдлыг даван туулсан хүмүүст хүндэтгэл үзүүлэх өдөр юм. Үгээр илэрхийлэшгүй тэр зүйлийн эсрэг дэлхий даяараа үг хэлэх боломжийг олгодог. Дэлхийн өнцөг булан бүрт эрүү шүүлтийн золиос болсон олон зуун хохирогчдыг санан дурсах, дэмжихэд зориулсан өдрийг бий болгох нь зайлшгүй юм” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан хэлжээ.