Хувиараа такси үйлчилгээ үзүүлдэг иргэдийн тухай бид ам уралдан муулдаг. Явсан километрийг нэмдэг, харьцаа муутай гээд бид өөрсдөө ч ихээхэн шүүмжилдэг такси үйлчилгээ гадныханд хэр ээлтэй байдаг бол?
Таван одтой буудалд буусан эсвэл дэн буудал хэсэн, үүргэвчтэй явдаг гээд манайд ирсэн жуулчин бүрт бид ая тух, элэгсэг найрсаг үйлчилгээ үзүүлэх ёстой. Ингэж байж л дараагийн хүний ирэх үүдийг нээж чадна.
2030 он гэхэд гадаад жуулчдад хүлээн зөвшөөрөгдсөн, Монгол туургатны соёлын аялал жуулчлалын болон Зүүн хойд азийн бизнес жуулчлалын төв болох зорилттой Улаанбаатар хотод хувийн такси гадныханд яаж үйлчилж байна вэ?
Зам дагуу гар өргөн зогсоод, таарсан таксины жолоочтой хэл авалцаж, хүрэх газраа аюулгүй хүрч, гадаад гэдгээр нь ялгаварлан “татваргүй” үнээр үйлчлүүлэх боломж жуулчдад байна уу? Энэ асуултын хариултыг авахаар бид туршилт хийсэн юм.
Бидний туршилтад Румын улсаас манай улсад ажлаар ирээд буй Тудер Иллеску сайн дураараа оролцлоо.
Тэрээр замын хажууд такси барьж, Чингис зочид буудлаас Зайсанд байрлах Tom&Toms кофе шоп хүртэл явахаар боллоо. Тудер таксинд суухаасаа өмнө км нь ямар үнэтэйг жолоочоос тодруулсан юм. 40 орчим насны, хувиараа таксины жолооч хийдэг эрэгтэй түүнд 800 төгрөг гээд тэд Зайсан руу явахаар боллоо.
Ингээд түүний суусан эхний такси Чингис зочид буудлаас хөдөлж, Гадаад хэргийн яамны уулзвараар урагш эргэн, Замын цагдаагийн уулзвараар орж, Олимпийн гудамжны уулзвараар Зайсанд хүрсэн. Жолооч 7 км гээд Тудероос 5500 төгрөг авчээ. Харин бид энэ хооронд тэднийг араас нь тасралтгүй дагав.
Бидний машины км-ийн заалт ч 7 км гэж заалаа. Энэ удаад хувийн такси үйлчилгээ үзүүлэгчдэд үлгэр жишээ болохоор сайн жолооч таарав. Учир нь тэрээр замын турш Тудертой ярилцаж, түүнд Монгол үг ч зааж амжжээ.
Бидний туршилтад оролцож буй Тудер их л сэтгэл хангалуун таксинаас буулаа. Тэрээр “Намайг суухад тоолуураа тэглэж, төлбөрөө яг үнэнчээр авсан” гэсэн юм.
Туршилт номер 2
Бидний байршил Зайсан. Бид өөр таксинд Тудерийг суулгаад, Чингис зочид буудлын урд уулзахаар тохирлоо. Мөн л км нь 800 төгрөгийн үнэтэй хэмээн суулгасан такси зүүн тийш Маршалын гүүрээр хотын төв рүү хөдөллөө.
Энэ такси нэлээд тойруу замаар жуулчныг маань очих газарт нь хүргэсэн. Ямар сайндаа л Тудер тойруу замаар явааг мэдэн, “Хятадын хил руу дөхөж байгаа юм шиг мэдрэмж төрж байна” хэмээн хошин мессежийг бидэнд илгээгээд амжсан.
Хоёр дахь такси Маршалын гүүрээр давж, Замын цагдаагийн уулзвараар баруун эргэж (Би худлаа хэлээгүй. баруун эргэсэн.), Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Нарантуул захын уулзвар, Сансрын тунелиэр уруудан, Чингис зочид буудалд хүрлээ. Үнэхээр урт зам тууллаа шүү. Ингээд жуулчнаас 10 мянган төгрөг авсан юм.
Өмнөх жолооч 5500 төгрөг авсан байтал тэрээр хоёр дахин их мөнгө авч, тойруу замаар жуулчныг хүргэлээ.
Энэ удаагийн туршилтад хоёр жолооч оролцсон. Нэг нь жуулчнаас илүү мөнгө аваагүй бол нөгөөх нь тойруу замаар явж, жуулчнаас төлөх ёстойгоос нь даруй хоёр дахин их мөнгө авчихсныг та бүхэн харлаа.
Жуулчин гэхээр л баруун солгойгүй мөнгөө цацаж явдаг гэсэн ойлголт манайхны дунд байна. Хоёр дахь жолоочийн тойрч явсан зам, илүү нэхсэн мөнгө зэрэг нь үүнийг гэрчлэх мэт. Гэтэл хамгийн тооцоотой хүмүүс бол жуулчид. Бид ч ялгаагүй гадны оронд зорчих үедээ яс тооцоотой явдаг шүү дээ.
Тэгвэл аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамгийн эхний шат нь такси үйлчилгээ гэхэд хилсдэхгүй. Хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг иргэд заавал хэлний мэдлэгтэй байх нь чухал биш. Дохио зангаагаар ч ойлголцож болно. Харин үнэнч, шударга байх нь л чухлыг дээрх жишээгээр харж болохоор байна.
Энэ удаад зөвхөн хувиараа үйлчилгээнд явдаг таксиг онцолсон болно. Албан ёсны буюу дуудлагын такси нь дуудлагын болон хүлээлгийн хөлс нэмэгддэг. Мөн зорчин явагчийн аюулгүй байдлыг хангаж, асуудал гарвал буух эзэн, буцах хаягтай гэдэг үүднээс туршилтад оролцуулаагүй болно.