“Музейд ажиллана гэдэг гэгээлэг, буянтай үйл” хэмээн Чойжин ламын музейн ажилтан ярьж байна. Түүний мэргэжил нэгтнүүд ч ажлаа ийн үздэгийг мэдэхэд хэцүү биш. Түүхийн чухал өв, үнэт дурсгалуудыг хадгалж, хамгаалдаг тэдний хувьд ч, үзэгчдийн хувьд ч музей хэмээх үг хүндлэл дагуулдаг. Тэнд хүн төрөлхтний дурсамж оршдог. Тиймээс ч цаг хугацааны машин хийгээд өнгөрснийг одоотой холбох гүүр гэж хэлж болох юм.
Гэвч ихэнх тохиолдолд музей үзэх нь нойр хүргэхээс хэтрэхгүй. Ялангуяа залуу үеийнхэнд. “Хоёр жилийн өмнө Түүхийн музейг дүүдээ үзүүлэхээр орсон. Багадаа үзсэн өнөөх л үзмэрүүд яг тэр хэвээр, тайлбарлагч нь “Хосгүй үнэт үзмэр” гэхээс илүү зүйл хэлж чадахгүй байсан нь гонсойлгосон” хэмээн 25 настай Г.Энэрэл ярьж байна
Тэгвэл 45 настай Д.Дарий маа музейнүүдийг “Бүгчим халуун, уйтгартай” хэмээн товчхон тодорхойлов.
Монголын музей нүүдэд мартагдсан гэмээр нэг зүйл нь үзэгчид. Музей хүн төрөлхтний баялаг өвийн сан, нөөцийг хадгалж, хамгаалах газар мөн ч тэдгээрийг амьд байлгадаг гол хүчин зүйл нь хүмүүс гэдэг нь маргаангүй.
Мөн л бага насны хүүхдүүдийг үзүүлэхээр үе, үе музейд зочилдог тэрбээр Монголын музейнүүдэд тун сэтгэл дундуур байдгаа ч нуугаагүй юм. Түүх соёлоороо бахархах дуртай монголчуудын дийлэнх нь музейг зөвхөн бага насны хүүхэд эсвэл жуулчдад зориулсан мэт хүлээн авдаг нь тэдний ярианаас анзаарагдаж байв. Үнэн хэрэгтээ аялаж дадсан жуулчдын өмнө манай музейнүүд амьтайсан бол ичих байсан биз. Бүүдийсэн харанхуй танхимууд, эл хуль байдал, зүүлт тайлбарын дутагдал зэрэг нь аль ч музейд ороход илт анзаарагддаг.
“Музей гэдэг нь нийгмийн хөгжилд үр нөлөө үзүүлэхүйц олон нийтэд зориулагдсан, байнгын үйл ажиллагаатай, ашгийн төлөө бус байгууллага бөгөөд хүний түүх, амьдрах орчны тухай баримт гэрч болох эд зүйлийг судлах, хүнийг гэгээрүүлэх оюуны хэрэгцээг нь хангах зорилгоор олж цуглуулах хадгалах хамгаалах, судлан шинжлэх, дэлгэн үзүүлж сурталчлах ажил эрхэлдэг газар юм” хэмээн Олон улсын музейн зөвлөлийн дүрмийн гуравдугаар зүйлд тодорхойлжээ. Энэ үүднээс монгол музейчдын ажилд муу дүн тавьж болохооргүй.
Тэд Дүрслэх урлагийн музей БСШУЯ-тай хамтран Музейн хуулийн төсөл боловсруулснаа өнгөрсөн сард мэдээлсэн бөгөөд төслийг хараахан хэлэлцээгүй байгаа. Хэрвээ уг хууль батлагдвал музейн сан хөмрөгөөс үзмэр алдагдах явдлыг зогсооход мэдэгдэхүйц дэвшил гарч, боловсон хүчин бэлтгэх, олон улсын үзэсгэлэнд оролцох, хамтын ажиллагааны асуудлууд ч шийдэгдэнэ хэмээн тэд хүлээж буй юм билээ. Түүнчлэн музейн үндэсний сургагч бэлтгэх, археологийн судалгаа, шинжилгээ, гадаадын музей чидтэй хамтран ажиллах тал дээр Монголын музейчид хоцордоггүй.
Гэсэн ч Монголын музей нүүдэд мартагдсан гэмээр нэг зүйл нь үзэгчид. Музей хүн төрөлхтний баялаг өвийн сан, нөөцийг хадгалж, хамгаалах газар мөн ч тэдгээрийг амьд байлгадаг гол хүчин зүйл нь хүмүүс гэдэг нь маргаангүй. Зундаа ирэх жуулчид л музей үздэг байх нь огт хангалтгүй үзүүлэлт юм. Харин ир гэд нь музейг “Халуун бүгчим, уйтгартай” хэмээн тодорхойлж буй тохиолдолд энэ салбарын ирээдүй тийм ч гэгээтэй харагдахгүй байна. Нийслэлийн статистикийн газ раас хамгийн сүүлд буюу 2013 онд музейн үзэгчдийн тоог судалжээ.
Үүнд “Нийслэл дэх 15 музейд дэлгэн тавьсан нийт үзмэрийн тоо 139.4 мянгад хүрч, 595.3 мянган үзэгчдийн хүртээл болсон байна. Эдгээр музейн 13 нь төрийн өмчийнх бол орон нутгийн өмчийн болон хувийн музей тус бүр нэг байна. Музейн тоогоор улсын дүнд Улаанбаатар хотын эзлэх хувийн жин 34.9 байгаа бөгөөд музейн үзмэрийн 53.3 хувь, үзэгчдийн 64.7 хувь, тухайн жилд шинээр нэмсэн үзмэрийн 37.7 хувийг тус тус эзэлж байна” хэмээн дурдсан нь бий.
Үзэгчдийн тооны хувьд, үйл ажиллагаагаа түр зогсоосон Байгалийн түүхийн музей 2010 онд 63 мянган үзэгч хүлээн авсан бол гурван жилийн дараа энэ тоо 22 мянга болон буурчээ. Тэгвэл Монголын үндэсний музейн уг үзүүлэлт 47 мянгаас 87 мянга хүртэл дээшилсэн бол Богд хааны ордон музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэгч ч аажмаар өссөн харагдах аж. Энэ бол гадаад, дотоод үзэгчдийн давхардсан тоо. Нийслэлийг сая хүнтэй хэмээн тооцвол таван хувь нь ч хаяандаа байгаа музейнүүдээр зочилж амждаггүй эсвэл хүсэлгүй байдаг гэсэн үг.
Хүмүүсийг тийш зочлохыг албадах аргагүй л дээ. Харин хэрхэн музейн урд боссон хүйтэн ханыг нурааж, үзэгчдийг татахад гол учир бий. Монгол дахь музейнүүдийн 50 мянга гаруй үзмэрээр Монголын үндэсний түүхийн музей тэргүүлдэг бөгөөд эх орондоо төдийгүй дэлхийд ховорт тооцог дох үзмэрүүдтэй. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх музейн нийт үзмэрийн үнэ цэнийг мөнгөн дүнгээр илэрхийлбэл 37.6 тэрбум төгрөгөөр хэмжигддэгийн 78.2 хувь нь Уран зургийн галерей, Богд хааны ордон музейд харьяалагдагддаг. Энэ мэтчилэн үзмэрийн хувьд баялаг сан хөмрөгтэй.
Музей гэдэг олон нийтэд зориулсан амьд орчин болохоос бус, хаалттай авдар биш.
Музейг амьд байлгадаг гол хүчин зүйл нь хүмүүс гэдэг нь маргаангүй БСШУЯны харьяа Соёл урлагийн хороо, "Unitel” компани хамтран дөрвөн жилийн өмнө дөрвөн хоногийн турш Монголын үндэсний музей, Байгалийн түүхийн музей, Дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музейг олон нийтэд үнэгүй үзүүлснийг та санаж байж магад. Энэ үеэр хотын бүх музей хөл тавих зайгүй шахам байж, иргэд ч сэтгэл хангалуун байв. Энэ нь хүмүүс боломжтой нөхцөлд музей үзэх сонирхол, хандлагатай байдгийг илэрхийлсэн хэрэг болсон юм.
Үүнээс гадна жил бүрийн есдүгээр сарын 27 буюу Дэлхийн аялал жуулчлалын өдрөөр гол музейнүүд мөн л үнэ төлбөргүй үйлчилдэг. Тэгвэл олон нийтэд нээлттэй өдрийг сар бүр зохион байгуулдаг болвол үзэгчдийн тоо ч дагаж өсөх нь. Музей гэдэг олон нийтэд зориулсан амьд орчин болохоос бус, хаалттай авдар биш. Чухам ийм учраас дэлхийн хотуудын томоохон музейнүүд энэ мэт ажлыг байнга зохион байгуулдаг жишгийг нэвтрүүлэх хэрэгтэй юм.
Тухайлбал, Нью Йоркийн алдарт орчин үеийн урлагийн музей Мома баасан гараг бүрийн 16.00-20.00 цагийн хооронд үнэ төлбөргүй бол Франкфуртын музейнүүд сар бүрийн сүүлийн бямба гарагт хүн бүхний өмнө хаалгаа чөлөөтэй дэлгэдэг. Алдарт Луврын музей гэхэд жил бүрийн аравдугаар сараас гуравдугаар сар хүртэл сар бүрийн ням гарагт хураамжгүй үйлчилдэг байх жишээтэй. Түүнчлэн олон нийтэд зориулсан хөтөлбөр, үзэсгэлэнгүүд Монголын музейнүүдэд ихээр дутагддаг.
Монголын урлагийн зөвлөлийн “Хайрцган дахь музей”, Дүрслэх урлагийн музейн “Хүүхдэд ээлтэй музей”, Уран зургийн галерейн Дүрслэх урлагийн сургалтын хөтөлбөр тэргүүт төсөл Монголын хувьд шинэлэг ч зөвхөн бага насныханд зориулснаараа бага зэрэг хязгаарлагдмал, цаашид тасралтгүй үргэлжлэх тал дээр анхаарал бага байдаг нь үнэ цэнийг нь сулруулдаг. Тэгвэл олон нийтийн боловсролд зориулан байнга явуулах хөтөлбөрүүд музейн үйл ажиллагааны тасралтгүй хэсэг байснаар хүмүүстэй холбогдсон амьд орчныг үүсгэж чадна.