gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     6.01
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 15
Зурхай
 6.01
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 6.01
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Я.Төмөрбаатар: Наадмаар гадаадын хамтлаг, дуучин урихгүй болсон

Э.Оргил
2015-06-24
0
Twitter logo
 
Үндэсний их баяр наадмын Соёл урлагийн салбар хорооны дарга БСШУ-ы дэд сайд Төмөрбаатараас наадмаар зохион байгуулах урлаг соёлын арга хэмжээний талаар тодрууллаа.

-Наадмаар дуучин Женнифер Лопесийг урина гэж байсан. Энэ асуудал шийдэгдсэн үү?
-Шадар сайд баяр наадмыг зохион байгуулах Соёл урлагийн салбар хорооныхныг хүлээн авч уулзлаа. Бэлтгэл ажлыг хангах хүрээнд гадаадын хамтлаг, дуучдыг урих тухай яригдаж байсан. 

Нээлтийн арга хэмжээний онцлогийн талаар дэлгэрэнгүй ярих боломжгүй. Нээлтийн ёслолд 4000-5000 хүн оролцуулахаар бэлтгэл хийж байна.

Энэ асуудал өчигдөр эцэслэн шийдэгдсэн. Юу гэхээр гадаадын хамтлаг дуучдыг хүлээн авах боломжгүй, долдугаар сарын 14-ний өдөр төлөвлөсөн энэ арга хэмжээ өөрчлөгдсөнийг Монголын ард түмэндээ хэлэх нь зүйтэй. Үндэсний их баяр наадмаараа гадаадын зочид төлөөлөгчдөд бид Монгол орноо сурталчлах ёстой. Гадаадын хамтлаг, дуучнаар наадмаа чимэх ёсгүй гэсэн байр суурь барьж ажиллахаар болсон.

-Солонгосоос зөвлөх ирж наадмын арга хэмжээг зохион байгуулж буй мэт мэдээлэл гадуур цацагдсан байна?
-Салбар хорооны хурлаар яригдсан нэг асуудал нь энэ. Бид ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСАУ-д санал тавьсан. Үүний дагуу БНСУ-аас нэг найруулагч ирж, долоо хоног ажиллаад буцсан. Цэнгэлдэх хүрээлэнд наадмын нээлт, хаалтын арга хэмжээнд шинэ техник, технологи ашиглаж, бөмбөрчдийн тоглолтыг зохион байгуулахад энэ хүнээс зөвлөгөө авсан.

Солонгос бол олимпийн наадам, дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн эх орондоо зохион байгуулсан улс. Энэ үеэр бөмбөрчдийн хамгийн сүүлийн үеийн тоглолт зохион байгуулсан туршлагатэй. Тэр тоглолтын манайд зөвлөхөөр ирсэн хүн зохион байгуулж байсан хүн юм билээ. Түүнээс наадмын соёл урлагийн арга хэмжээ тус бүрийг монгол найруулагч нар хариуцан ажиллаж байгаа.

-Наадмын найруулагчдыг яаж сонгодог юм бэ?
-Өнгөрсөн жилүүдэд баяр наадмын урлаг соёлын гол арга хэмжээнүүдийг нэг хүн найруулж байсан. Энэ жил наадмын хүрээнд зохион байгуулагдах урлаг соёлын 10 гаруй арга хэмжээ бүгд тус тусдаа найруулагчтай. Соёл урлагийн салбар хороо найруулагч нарын дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан.

-Нээлтийн арга хэмжээ ямар онцлогтой болох, хэчнээн хүн оролцох вэ?
-Нээлтийн арга хэмжээний онцлогийн талаар дэлгэрэнгүй ярих боломжгүй. Нээлтийн ёслолд 4000-5000 хүн оролцуулахаар бэлтгэл хийж байна. Нээлтийн ёслолд их, дээд сургуулийн оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцоно. Батлан хамгаалах яамны харьяа Тавантолгойн баазад 1000 цэргийн бэлтгэл базааж байна.

-Нээлтийн арга хэмжээнд хэдий хэмжээний төсөв зарцуулах вэ?
-Өмнө нь 2-3-хан арга хэмжээнд 300-400 сая төгрөг төсөвлөдөг байсан. Энэ жил соёл урлагийн 16 арга хэмжээнд 1 тэрбум орчим төгрөг төсөвлөгдсөн.

-Наадмын нээлтийн тоглолтын тасалбарын үнэ хэд байх вэ?
-Тасалбарын үнэ бидний хариуцсан ажил биш.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан