Өчигдөр буюу 2015 оны 6-р сарын 23-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа “ШИНЭ ЯАРМАГ” орон сууцны цогцолбор хороолол төслийн хүрээнд хэрэгжиж буй Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн түр сургалтын төвийн үйл ажиллагааны нээлтэд Барилга, хот байгуулалтын Дэд сайд Г.Байгальмаа, Шинэ Яармаг төслийн дэд захирал Г.Батмөнх, Техник, технологийн дээд сургуулийн Гүйцэтгэх захирал Б.Ганбат, Дельта Констракшн ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Эрдэнэчимэг нар оролцож тууз хайчилснаар анхны сурагчдаа хүлээн авч сургалтаа эхэллээ.
“Шинэ Яармаг” орон сууцны цогцолбор хороолол төслийг хэрэгжүүлэгч нь Монгол улсын барилгын салбарт чадвар туршлагатай мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх хүрээнд Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн барилгыг өөрсдийн санаачлагаар барьж байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд төвийн үндсэн барилга баригдаж ашиглалтад орох хүртэл 1 ээлжиндээ 60 хүн сургах боломжтой түр байрыг ашиглалтад оруулжээ.
Энэхүү Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөр дамжуулан Үйлдвэр дээр дадлагажих хөтөлбөрийг хэрэгжүүлэн барилгын үндсэн бүтээц, дотоод засал чимэглэлийн туслах ажилтнаас эхлээд нарийн мэргэжлийн ур чадвар шаарддаг цахилгаанчин, кранчин зэрэг мэргэжилтэн бэлтгэх, ажилчдыг мэргэшүүлэх нөхцөл боломжийг бүрэн бүрдүүлж хамгийн орчин үеийн симулятор буюу дэлгэц дээр бодит орчинг бүрдүүлсэн компьютерийн удирдлагатай сургалтын тоног төхөрөөмжүүдээр бүрэн тоноглогдох юм байна.
Сургалтыг ШУТИС-ийн харъяа Техник, технологийн дээд сургуулийн багш нар болон төслийн туслан гүйцэтгэгч Дельта Констракшнийн инеженер, мэргэжилтнүүд явуулах бөгөөд эхний ээлжийн сургалтад барилгын угсралтын үндсэн бүтээцийн ажилд нэн шаардагдах арматурчин, мужааны мэргэжлээр нийт 60 иргэнийг сургаж мэргэжил олгох бөгөөд суралцах иргэдийг сонгохдоо Хан-уул дүүргийн ажил, мэргэжилгүй иргэдийг сонгож мэргэжил эзэмшүүлж, амжилттай сайн суралцсан иргэдийг шууд ажлын байраар хангахаар тус компани төлөвлөж байгаа гэдгийг Барилга хот байгуулалтын Дэд сайд Г.Байгалмаа нээлтийн үеэр үг хэлэхдээ онцоллоо.
Ингэснээр тус дүүргийн ажилгүй иргэд мэргэжилтэй болж, ажлын байраар хангагдаж, өрхийн тогтмол орлоготой болсноор цаашид урт хугацаандаа орон сууцны зээлд хамрагдаж орон сууцтай болох нөхцөл боломж бүрдэх юм байна.
“ШИНЭ ЯАРМАГ” орон сууцны цогцолбор хороолол төсөл нь 3 үе шатаас бүрдэж байна. Төслийн 1 үе шат нь нийт 368,262 м.кв барилгажих талбай, 2910 айлын орон сууц, 1100 авто машины дулаан зогсоол бүхий 3 хэсэгтэй байх ба 1-р хэсэг нь нийт 1500 айлын орон сууц, 610 авто машины дулаан зогсоол, амралт спортын талбай бүхий ногоон байгууламж, худалдаа үйлчилгээний зориулалт бүхий хэсгүүд, 2-р хэсэг нь 1410 айлын орон сууц, 500 авто машины дулаан зогсоол, амралт, усан оргилуур, спортын талбай бүхий ногоон байгууламж, мөн худалдаа үйлчилгээ бүхий хэсгүүд, 3-р хэсэг нь 2000 хүүхдийн багтаамжтай ерөнхий боловсролын сургууль, 300 хүүхдийн багтаамжтай хүүхдийн цэцэрлэг, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв болон ОУ-ын жишигт хүрсэн эмчилгээ оношилгооны төв, худалдааны төвийн барилга байгууламжаас бүрдэж байгаа юм байна.
Төслийн хүрээнд барилгын гүйцэтгэгч компаниуд, бараа материал нийлүүлэгч гээд дотоодын олон компани ажиллах ба энэ хүрээнд нийт шууд болон шууд бусаар 10000 гаруй ажлын байр бий болгох бөгөөд төслийн гүйцэтгэлд 100 хувь Монгол иргэд ажиллаж байна.
“ШИНЭ ЯАРМАГ” ОРОН СУУЦНЫ ЦОГЦОЛБОР ХОРООЛОЛ ТӨСЛИЙН ОНЦЛОГ ТАЛУУД:
- 1990 оноос баригдаж буй анхны иж бүрэн цогцолбор хороолол /сургууль, цэцэрлэг, эмнэлэг, спортын талбай, ногоон байгууламж/
- Улаанбаатар хотын орон сууцны барилгын норм, стандартад жишиг тогтоож чадахуйц ногоон байгууламж, зам талбай бүхий цогц төлөвлөлт
- Монгол улсын барилгын салбарын түүхэнд хэрэгжиж буй анхны томоохон буюу 368,262 м.кв барилгажих талбай бүхий орон сууцны төсөл
- Гадаадын Экспорт-Импортын банкны өндөр шаардлагуудыг хангаж, санхүүжилт авч чадсан анхны хувийн компанийн орон сууцны төслийн зээл
- Хувийн компани Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв байгуулж буй анхны тохиолдол
- Орон сууцны төсөл хэрэгжүүлэгч компани нь өөрийн эх үүсвэрээр урт хугацаатай орон сууцны зээл олгох боломж бүрдүүлж, MBS буюу Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж буй анхны тохиолдол