Өнгөрсөн баасан гарагт Их тэнгэрт болсон Бизнесийн дээд хэмжээний уулзалтын хаалтад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт оролцсон. Тэрээр хэлсэн үгэндээ Тавантолгойн гэрээг шалгаж эхэлсэн УИХ-ыг шууд бусаар шүүмжлэв.
“Бид маш их субьективний зүйл дээр маргалдаж байна. Хөрөнгө оруулагчид бидний маргааныг уншвал прагматик хүнд бол энэ монголчууд хийх ажилгүй, завтай хүмүүс юм даа л гэж бодно. Ямар ч асуудал байхгүй байхад асуудал үүсгэдэг улс юм байна гэж дүгнэхээр. Надад ингэж санагддаг.
Яагаад гэвэл бид утга багатай зүйлүүд дээр маргалдаж байна. Түүнээс бизнесийнхний гаргаж ирсэн үр дүн, шийдлүүд хэнд ч ойлгомжтой. Үүнийг 76 эсвэл 100 гишүүн маргаж хийх юм биш. Үнэнээ хэлэхэд бид бизнесийнхэндээ бага дараа болдог тогтолцоог бий болгох ёстой. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг би ирэх долоо хоногт өгнө” гэсэн юм.
Гэрэл зургийг Д.Жавхлантөгс