gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.10
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Нандинбаатар: Бид уламжлалт эрчим хүчний эх үүсвэрээсээ татгалзан нүүрс түлэхээ зогсоох шаардлагатай

Эдийн засаг
2015-06-19
0
Twitter logo
 
Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  09 цаг 40 минут
2015.06.19

"Бизнесийн дээд хэмжээний уулзалт-2015"-ын өнөөдрийн хуралдаан эхэллээ.

Уулзалт уламжлал ёсоор Их Тэнгэр цогцолборт болж байна.

  09 цаг 43 минут
2015.06.19

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Бизнесийн дээд хэмжээний уулзалт-2015"-ыг нээж үг хэлж байна.

Тэрбээр Япон улстай байгуулсан Эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ хэрэгжих шатандаа ирснийг онцлов.

Хуучны андууд маань эргэн ирлээ гээд Энэтхэгийн болон Болгарын Ерөнхий сайд нар Монголд айлчилсныг дурдлаа.

Уул уурхайн ул мөр сайн байгаасай. Энэ салбар зөвхөн авдаг биш бүтээдэг салбар болох ёстой. Гэвч дотооддоо худалдан авалт хийх нь бага байна гэв.

Ерөнхийлөгч маргааш нээлтээ хийх Эрдэнэт үйлдвэрийн шинэ бүтээн байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тус үйлдвэр ойрын хугацаанд БНСУ руу бүтээгдэхүүнээ нийлүүлэх болсныг ч дуулгав.

Мөн тэрбээр УИХ-ыг шүүмжиллээ. Мөнгө, томилгоонд хамаг анхаарлаа хандуулан, бодлого боловсруулах гол үүргээ хойш тавьж байна гэсэн юм.

Монгол улс хожоогүй бол өөр хэн ч хождоггүй. Учир нь Монгол улс хожоогүй бол аль ч бүлэглэл, аль ч нам хожихгүй гэдгийг анхаарууллаа. Гэхдээ эрч хүчтэй шинэ үе Монголд бий болж байна гэлээ.

Ерөнхийлөгч нээлтийн үгээ дуусгалаа.

  10 цаг 04 минут
2015.06.19

Одоо Шарын гол уурхайн удирдлага БНСУ-ын талтай угаасан нүүрс нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурах гэж байна.

Тус уурхайн дэргэдэх нүүрс угаах үйлдвэр ашиглалтад ороод удаагүй байгаа юм.

Шарын гол уурхайн гүйцэтгэх захирал Б.Батбаатарын онцолсноор БНСУ руу нүүрс нийлүүлэх төсөлд БНАСАУ, ОХУ-тай хамтарна.

Ингэж хамтарч байгаа нь  4 улс хамтарсан түүхэн төсөл юм.

  11 цаг 00 минут
2015.06.19

Уул уурхайн салбарын хуралдаан эхэллээ.

Уул уурхайн салбарын хуралдаан эхэллээ.

  11 цаг 07 минут
2015.06.19

Эрдэнэт үйлдвэрийн төлөөлөл Зэсийн үйлдвэрийн төслөө танилцуулж байна.

  11 цаг 28 минут
2015.06.19

Уулзалтад оролцож буй УИХ-ын гишуун М.Батчимэг улс төрийн тогтвортой байдлын чухлыг онцлон, Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатайг онцоллоо.

Манай улс 76 Ерөнхий сайдтай учраас жинхэнэ Ерөнхий сайд ажлаа хийхэд ихээхэн хүндрэлтэй. Ерөнхий сайд нь салбар яамдын сайд нараа ч өөрөө томилох эрхгүй гэдгийг тэрээр хэлсэн юм.

Ажлын хэсэг энэ сарын сүүлээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барих юм байна.

  11 цаг 29 минут
2015.06.19

Хөрөнгө оруулалтын газрын хэлтсийн дарга Д.Ирмүүн хөрөнгө оруулалт татах зорилгоор ямар ажлууд хийж байгаагаа танилцуулж байна. Үүний нэг нь татварын орчныг тогтвортой хөдөлгөөнгүй барих юм.

Тавилга үйлдвэрлэх Испанийн компани зөвшөөрлөө авсан зэргээс харахад гадны хөрөнгө опуулагчид дан ганц уул уурхайн салбарыг сонирхохоо больсныг харуулж байна. Тэрээр Вьетнамын компани 5 сая ам.долларын хөрөнгө оруулан Монголд ургамлын цай ургуулах болсныг дуулгалаа. 

Манай улсад 2005 оноос хойш хөрөнгө оруулагчаар ажилласан Firebird сангийн үүсгэн байгуулагч Жэймс Пассин холбогдох хуулиудад сэтгэл ханамжтай байдаг гэсэн юм хэмээн Хөрөнгө оруулалтын газрын хэлтсийн дарга Д.Ирмүүн танилцуулгынхаа үеэр онцолж байна.

  11 цаг 51 минут
2015.06.19

Монголын макро эдийн засгийн нөхцөл байдал хэлэлцүүлэг үргэлжилж байна.

МҮХАҮТ-ын дэд дарга М.Оюунчимэг Европын холбоотой хамтран шинэ стандарт батлах төсөл хэрэгжүүлж байгаа гэлээ.

Сангийн яамны мэргэжилтэн Татварын тухай хуулийн шинэчлэлд хөрөнгө оруулагчдад хандсан хэд хэдэн хөнгөлөлт багтсан талаар мэдээллээ.

МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважав үг хэлж байна. Тэрээр төрийн өмчийг хувьчлах болсон нь хөрөнгө оруулагчдад сайхан завшаан гэж үзэж байна.

  12 цаг 06 минут
2015.06.19

Шарын гол ХК болон Монгол Саммок Ложистикс компанийн удирдлагууд санамж бичигт гарын үсэг зурж, БНСУ руу нүүрс тээвэрлэх туршилт эхлүүлэх болсноо зарлалаа. Шарын гол ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батбаатартай төслийнх нь талаар ярилцсаныг хүлээн авна уу.

  12 цаг 18 минут
2015.06.19

Хэлэлцүүлэг үргэлжилж байна. Оролцогчид гадаадын хөрөнгө оруулалт богино хугацааны мөчлөгтэй буюу нэг үе урсан орж, урт хугацаанд зогсдог байдлыг шүүмжилж байна. Эдийн засагч Ч.Ганхуяг улс төрөөс эдийн засгийг салгах цаг болсон гэлээ.

Гадаадын хөрөнгө оруулалтыг амжилттай татаж буй улсын нэг нь Катар гэдгийг хэлэлцүүлгийн үеэр мэдээллээ. Монгол Улсын макро эдийн засгийн нөхцөл байдал сэдэвт эхний хэлэлцүүлэг өндөрлөлөө.

  12 цаг 53 минут
2015.06.19

Өнөө үед гадаадын хөрөнгө оруулалтыг амжилттай татаж буй улсад Катар улс тооцогдож байна.

  13 цаг 48 минут
2015.06.19

"Бизнесийн дээд хэмжээний уулзалт 2015" үргэлжилж байна. Дэд бүтцийн төслүүдийг танилцуулах салбар хуралдаанд МТЗ компани Шинэ төмөр зам төслөө танилцуулж байна.

Төслийн ТЭЗУ болон тендерийн баримтуудаа боловсруулж дуусчээ.

Богд уулын зам буюу нийслэлийг шинэ нисэх буудалтай холбох төслийг МТЗ компанийн төлөөлөл хэрэгжүүлнэ. Тэд энэ төсөлдөө санхүүжилт олох зорилгоор оролцож байгаа аж.

  14 цаг 09 минут
2015.06.19

"Монгол Органик ус" ХХК-ийн захирал Ө.Батболд ус цэвэрлэх, технологио танилцуулж байна. Уг технологиор  лагийг ч боловсруулах боломжтой юм байна.

Саяхан Улаанбаатар хот усгүй болох аюултай тулгарсан. Иймд нийслэлийн усны асуудлын шийдвэрлэх зорилгоор энэ төслийг хөрөнгө оруулагчдад танилцуулж байна.

Эко гэж нэрлэсэн энэ технологийг нийслэлийн цэвэрлэх байгууламжид ашиглах боломжтой аж. Тэд нийслэлийн улирдлагад саналаа хүргүүлсэн ч одоогоор хариу өгөөгүй гэнэ.

  14 цаг 19 минут
2015.06.19

Шарын гол ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батбаатар илтгэлээ тавьж байна.

Сүүлийн жилүүдэд Шарын гол уурхайн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор нүүрс угаах үйлдвэр, техникийн шинэчлэлийг хийнэ. Жонш нөөцөө бүрдүүлснээр нөөцийн хэмжэээ нэмэгдэж батлагдсан байгаа.

Нүүрсний чанарын хувьд үзэхэд дулааны нүүрсний хувьд угааж боловсруулснаар экспортод гаргах бүрэн боломжтой гэсэн үнэлгээ авсан.

Нүүрс угаах үйлдвэр зургадугаар сарын 17 нд нээлтээ хийсэн. Бизнесээ өргөжүүлэх үүднээс Нако түлш хувьцаат компанийг худалдан авч хөрөнгө оруулалт хийснээр шахмал түлшэий зах зээлд үйл ажиллагаа тэлэх боломжтой болж байна.

Монголын дулааны нүүрсний зах зээлийг 15 сая тонн гэж үнэлж байна.  Шарын гол дулааны болон эрчим хүчний нүүрсний зах зээл өсөн нэмэгдэж байгаа хэрэглээ зэргээс шалтгаалаад өсөлттэй байхаар харагдаж байна.

Энэ жил Шарын гол уурхайн 50 жилийн ой тохиож байгаа. Шарын гол нь ойрын болон дунд хугацаанд олборлолтоо жилд 2 сая тонн болгох зорилттой байгаа. Нүүрснээс давирхайг ялгаж гаргаж авах боломж бий юу гэсэн асуултад Нако түлш компанийн үйл ажиллагааг тайлбарлаж байна. 

Нако түлшийн хувьд нүүрсийг удаан шатаалтаар боловсруулж хийнэ. Давирхай зэрэг дайвар бүтээгдэхүүнийг ялгаж авч байгаа үүнийг цаашид утаагүй түлш бэлтгэх зэрэгт ашиглаж байгаа гэж хариуллаа.

  14 цаг 32 минут
2015.06.19

Микро организм ашиглан биологийн цэвэрлэгээний технологийг Унгарын мэргэжилтнүүд боловсруулжээ.

Тавантолгойн цахилгаан станцын төслийг тус төслийн нэгжийн захирал Б.Түвшин танилцуулж байна.

Тавантолгойн цахилгаан станцын цорын ганц хэрэглэгч нь Оюутолгой компани. Гэсэн ч 10 жилийн дараа өмнийн говьд олон тооны иргэд амьдардаг болно гэж тооцоолжээ.

Оюутолгойн далд уурхайн ажлыг эхлүүлэх болсон нь Тавантолгойн цахилгаан станцын ажил урагшлах нөхцөлийг бүрдүүлжээ. Төслийн баг Эрчим хүчний Яам болон орон нутгийн удирдлагаас шаардлагатай баримт, зөвшөөрлүүдээ авчээ.

Тавантолгойн цахилгаан станцын төслийн багаас ямар хэмжээний ус ашиглах, гүний ус ашиглах уу гэх мэт асуултыг оролцогчид асууж байлаа.

  14 цаг 52 минут
2015.06.19

Барилга үл хөдлөх хөрөнгийн салбар хурал дээр Улаанбаатар хотын хөгжлийн асуудлыг ярьж байна. Эдийн засгийн форум дээр тавьж байсан илтгэлүүдийг дахин тавьж дууслаа.

Эхний илтгэл Д.Отгонбаатар "Улаанбаатар хотын хөгжлийн алсын хараа" сэдэвт илтгэл.

Одоо Hera properties-ийн хэрэгжүүлж байгаа "Хайрхан хорооллын" танилцуулга хийгдэж байна.

5000 айлын орон сууц. Сургууль, цэцэрлэг, албан байгууллага, худалдаа үйлчилгээний цогцолбор Хайрхан дүүрэг нь хотын баруун хэсэгт гэр хорооллыг дахин төлөвлөлтийн үр дүнд бий болно. Эхний шат нь 2017 онд ашиглалтад орно.

Сонгинохайрхан дүүрэгт орон сууц авах боломжтой 41000 оршин суугч амьдарч байна. 

  15 цаг 19 минут
2015.06.19

Үдээс хойшхи хуралдаанаар “АСЕМ 2016 эдийн засагт үзүүлэх үр нөлөө” гэсэн сэдвийн хүрээнд аялал жуулчлал, санхүү, эрчим хүчний салбарын зарим төслүүдийг хэлэлцэнэ.

ASEM 2016-ийн  ерөнхий танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Оюун хийж, хурлыг даргалж байна.

Улс төр, эдийн засгийн, нийгэм соёлын хамтын ажиллагаа гэсэн гурван чиглэлээр ASEM-ийн үйл ажиллагаа явагддаг.

Asem-ийн эдийн засгийн нөлөөний талаар хэлэлцүүлэг эхэлж байна. Улаанбаатар хотын даргад эхний асуултыг тавилаа.

Улаанбаатар хотын хөгжилд АСЕМ ямар үүрэгтэй байгаа талаар ярих болсондоо баяртай байна. 2030 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх хөтөлбөргийг УИХаар 2013 онд баталсан. Энэхүү УИХ аар баталсан явдал  нь анх удаа дээд түвшинд хэлэлцэж баталсан бичиг баримт бөгөөд үүний ач холбогдол нь зорилт нь тогтвортой байхаас гадна хэрэгжилт дээр тал дээр бүгд үүрэгтэй оролцох үндэс болсон.

2030 он хүртэлх хотын хөгжлийн тооцоог хийхэд нийт 16.8 тэрбус доллар хэрэгтэй гэсэн тооцоо гарч байна. Ийм хөрөнгийн эх үүсвэрийг улс дангаараа гаргах боломжгүй тул уул уурхайн эх үүсвэр, аялал жуулчлал болон гадаадын хөрөнгө оруулагч гэсэн эх үүсвэрийг дайчлах шаардлага гарч байна.

Үүний улмаас бид хөрөнгө оруулагчдийг татах үүднээс найрсаг Улаанбаатар хөтөлбөрийг санаачилсан.

Энэхүү хөтөлбөр хэрэгжснээр гаднын хөрөнгө оруулагчдийг татах хүн амын сэтэхүйг өөрчлөх зэрэг үндсэн гол ач холбогдолтой. АСЕМ ийг зохион байгуулснаар дэлхий дахинд Монголыг сурталчлах том үүрэгтэй.

Нөгөө талаас АСЕМ ийн зохион байгуулалт нь бидний хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд түлхэц болж байгаа. Энд аль нэг албан тушаалтан дарга нарыг сурталчлах зорилго байхгүй харин эдийн засгийн үр ашигтай байх зарчмаар үндсэнний хороо ажиллаж байна.

Зочдыг хүлээж авах байгууламжийн бэлтгэл болон АСЕМ ийн дараах ашиглалтын талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П. Цагаанаас дараагийн асуултыг асууж байна.

П.Цагаан: Одоо байгаа зочид буудлын стандарт хангамж зэргийг сайжруулахаар 45 буудлыг сонгож авсан. Сургалтуудыг өргөн хүрээтэй явуулж эхэлсэн. АСЕМ бол нэг талаам төрийн хэрэг, нөгөө талаас үүрэг хариуцлагын хэрэг.

Үүний үр дүнд дотоодын аялал жуулчлалын баазыг бэхжүүлэх үйлчилгээний салбарыг сайжруулж авах боломж бий болж байна.

Дараа жилийн бизнес summit аар зочид буудлын үйлчилгээ хоолны сонголт зэрэг эрс сайжирсан байхаас гадна гадаадын буудлуудын 3, 4 салбар нээгдэхэд бэлэн болж байна.

Орон нутгийн аялал жуулчлалын салбарт хэр анхаарч байгаа вэ гэсэн асуултыг Модератороос П.Цагаанд тавихад: Мэдээллийн технологийн хөгжил Монгол улсад хурдацтай хөгжиж байгааг ашиглан бид сургалтыг гурван телевизтэй хамтарч мөн youtube дээр сургалтын бичлэгийг тавьж байна. Өөрөөр хэлбэл сургалтыг зайн хэлбэрээр шийдэж байгаа гэв.

Эдийн засагч Д.Жаргалсайхангийн дэвшүүлж байгаа санаа нь 2016 оны сонгуулийн дараа болох АСЕМ учраас институтын хувьд Монгол улс зөв засаглалтай байж энэ хурал амжилттай болно. Үүнийгээ сонгуулийн дараагаар зочдыг угтас авах дарга нар солигдсон байж таарна. Харин энэ үед залгамж халаа нэгдмэл бодлоготой байх чиглэлийг тэмдэглэв.

Хувийн хэвшлийн оролцооны талаар CEO клубын Ерөнхийлөгч Ц.Түмэнцогт хэлэхдээ Монголчууд энэ АСЕМ-д бүгд нэг зорилготой нэг ойлголттой оролцох нь чухал талаар  саналаа хэллээ.

  15 цаг 27 минут
2015.06.19

Аж үйлдвэрийн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Аж үйлдвэрийн бодлогыг танилцууллаа.

Тэд хүнд хөнгөн үйлдвэрийн онцлогоос хамаарч тус тусад нь бодлого боловсруулсан байна.

  15 цаг 43 минут
2015.06.19

Бизнесийн дээд хэмжээний уулзалтад 600 орчим хүн оролцож байна.

  16 цаг 27 минут
2015.06.19

Эрчим хүчний төслүүдийг танилцуулсан салбар хуралдаан болж байна.

Эрчим хүчний яамны газрын дарга С.Баярбат "Монгол улс эрчим хүчний уурхай" гэсэн сэдвээр илтгэл тавьсан юм.

Клийн энержи Ази компанийн захирал Д.Ганхуяг илтгэл тавьж байна. Тэрээр манай улсын өмнөд бус сэргээгдэх эрчим хүчний шавхагдашгүй булаг гэж үзэж байна.

Дөрөвдүгээр цахилгаан станц жилд 1.8 тонн ус ашигладаг бол сэргээгдэх эрчим хүчний станцууд маш бага ус хэрэглэдэг юм байна.

Тэгэхээр бид уламжлалт эрчим хүчний эх үүсвэрээсээ татгалзан нүүрс түлэхээ зогсоох шаардлагатайг Сайншанд салхин паркийн менежер Д.Нандинбаатар анхааруулав.

Сайншанд салхин паркийг 120 сая ам.долларын хөрөнгөөр байгуулсан юм.

2030 он гэхэд манай улсын эрчим хүчний хэрэглээ 2 дахин өсөх тооцоо гарчээ. Иймд Эрчим хүчний яам нүүрсний болон сэргээгдэх эрчим хүчний аль алийг нь дэмжихээ Эрчим хүчний яамны газрын дарга илэрхийлээд бид арвин их нөөцтэй тул хүрэн нүүрсээ ашиглахаас аргагүй гэсэн юм.

  16 цаг 31 минут
2015.06.19

"Монгол Органик ус" ХХК-ийн захирал Ө.Батболдтай хуралдааны үеэр хийсэн ярилцлагаа хүргэе.

  17 цаг 28 минут
2015.06.19

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Япон улстай газрын ховор элементийг ашиглах талаар мэдэгдлээ.

Тэрбээр Мега төсөл ба хөгжлийн явц сэдэвт нэгдсэн хуралдаанд оролцож байна.

Онолоор бол 1 тэрбум ам.доллараас дээш хэмжээний санхүүжилттэй төслийг мега төсөл гэдэг байна. Мөн энэ төрлийн төслүүд төрөөс маш их хамааралтай байдаг байна.

Монгол улсын сайд М.Энхсайхан Мега төслийн эрин үе ирсэн гэсэн юм.

Эдийн засагч Л.Наранбаатар Монголд 17 жил хайгуул хийсэн Арева компани ашиглалтын лицензээ авсанг мэдээллээ. Арева Японы талтай хамтран уран ашиглах юм байна. Энэ нь манай улсын металлургийн салбарт томоохон дэвшил авчирна гэдгийг ч онцоллоо.

  17 цаг 46 минут
2015.06.19

Аж үйлдвэрийн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтохтой хийсэн ярилцлагыг хүргэж байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан