Нийслэлийн боловсролын сургалтын байгууллагуудын ерөнхий боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагаанд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын боловсролын хяналтын улсын байцаагчид энэ оны дөрөвдүгээр сарын 13-наас тавдугаар сарын 29-ний өдрүүдэд хийсэн хяналт шалгалтын үр дүнг өнөөдөр танилцууллаа.
Тус шалгалтаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 28, төрийн бус өмчийн 19 ЕБС, албан бус боловсролын 1 төв, нийт 48 байгууллагын үйл ажиллагааг шалгасан байна. Шалгалтаар 18 сургууль бага, 24 сургууль дунд, 5 сургууль их эрсдэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Албан бус-Насан туршийн боловсрол төв дунд эрсдэлтэй гэж үнэлэгджээ.
Боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт төрийн өмчийн сургуулиудад 67 хувь, төрийн бус өмчийн сургуулиудад 58 хувь, Сонгинохайрхан дүүргийн Албан бус-Насан туршийн боловсрол төвд 55 хувь, шалгалтад хамрагдсан нийт боловсролын сургалтын байгууллагуудад 60 хувьтай байна.
Түүнчлэн шалгалтад хамрагдсан сургуулиудын 74 хувь нь хими, физикийн хичээлийн зориулалтын лабораторигүй, 55 хувь нь техник технологийн хичээлийн зориулалтын дадлагын газаргүй, 68 хувьд нь техник технологийн хичээлийн дадлагын багаж, тоног төхөөрөмж, хэрэглэл материал, 47 хувьд нь гадаад хэлний хичээл явуулах техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүн хүрэлцээгүй, 64 хувь хөгжмийн заал кабинетгүй, 25 хувь нь биеийн тамирын хичээлийг зориулалтын зааланд явуулдаггүй, 30 хувь нь хичээлээс гадуур сургалтын үйл ажиллагаа явуулах анги танхим, заал талбай хүрэлцээгүй гэж гарчээ.
Шалгалтын явцад боловсролын сургалтын байгууллагын удирдлага, багш нарт боловсролын чанар хүртээмжийг сайжруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хууль тогтоомжийг мөрдөх талаар байгууллагын сургалт зохион байгуулсан байна.