УИХ дахь МАН-ын бүлгийнхэн ээлжит хурлаа хийж, хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль, Үндсэн хуулийн цэцийн тухай Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хууль, Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай тогтоолын төсөл зэрэг асуудлыг хэлэлцэж, байр сууриа нэгтгэжээ.
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн төсөл нь хүний газартай байх эрхийг үгүйсгэсэн хууль тул дэмжих боломжгүй. Тухай иргэн банк, санхүүгийн байгууллагад газраа барьцаалан зээл аваад, зээлээ төлж чадахгүйд хүрвэл зээлдүүлэгчгазрыг нь үл маргах журмаар шууд хураан авах тухай зохицуулалттай.
Үнэндээ МАН биш АН-ынхан өөрсдөө том төслүүдээ гацаачихаад байна.
Энэ бол монгол хүний Үндсэн хуулиар олгосон язгуур эрхийг зөрчсөн хууль тул дэмжих боломжгүй гэж үзжээ. УИХ-аар 2006 онд ийм хууль баталсан. Гэвч Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлтийг цэцээс гаргасан тул хүчингүй болгосон хэмээн бүлгийн дарга С.Бямбацогт ярилаа.
Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн төсөлд цэцийн гишүүдийн насны дээд хязгаарыг 70-аас доош болгох, цалинг шүүгчдийнхтэй адилтган нэмэгдүүлэх, тэтгэврийг цалингийн 70 хувиар тооцох зэрэг гишүүдийн нийгмийн асуудалд нэлээд анхаарчээ.
Нэгэнт цэцийн гишүүдийн ажлын орчин, нөхцөлийг сайжруулж байгаа бол хариуцлагаа өндөржүүлэх хэрэгтэй. Иргэний гаргасан гомдлыг хуулийн дагуу цэц 120 хоногт багтаан шийдвэрлэдэг. Одоо хөнгөн шуурхай ажиллах хэрэгтэй гэж үзэж байна гэлээ.
Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай Засгийн газраас өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг бүлгийн хурлаар хэлэлцжээ. Бүлгийн гишүүд тус ордыг 100 хувь хувийн байгууллага эзэмшихийг дэмжиж байсан. Гэвч Засгийн газар 34 хувийг төр эзэмших тухай төсөл оруулж ирлээ.
МАН-ын бүлгийнхэн стратегийн ордуудыг аль болох хурдан явуулж, эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжиж байгаа. Тийм учраас Гацууртын тухайд 34 хувийг төр үнэгүй эзэмших, үүнийг зөвшөөрөхгүй бол 34 хувийг орлох гурван хувийн тусгай төлбөр авахаар тусгасныг зургаан хувь болгон нэмэгдүүлэх санал гаргажээ. Уул уурхайн ордуудыг ашиглахын тулд улс орны эрх ашигт нийцсэн гэрээ хэлэлцээр хийх ёстой хэмээн тус бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа мэдээлэв.
УИХ-ын өнгөрсөн баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцээд, дэмжигдээгүй. Хуралдаанд 54 гишүүн оролцоод, 30 нь дэмжээгүй. Гэтэл чуулганы нэгдсэн хуралдаанаар дараагийн асуудлыг хэлэлцэж байх үед УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийн саналаар унасан хуулийн төслөөр дахин санал хураалт явуулсан.
Дэг зөрчин явуулсан уг санал асуулгад ирээгүй гишүүдийн өмнөөс кноп дарснаар уг хуулийг хууль бусаар дэмжүүлсэн. УИХ-ын дэгээр бол төсөл унасан тохиолдолд хууль санаачлагчид төслийг буцаах ёстой гэж УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ярилаа.
-Ямар шалтгаанаар энэ төслийг албан хүчээр дэмжүүлсэн гэж Та бүхэн үзэж байна вэ?
-Энэ хуулийн төсөлд татварын зөрчилтэй 11 мянган аж ахуйн нэгж хамаарахгүй. Чингис, Самурай бондоос санхүүжилт авсан ч юу хийсэн нь тодорхойгүй, нэрээ нуун дарагдуулсан компаниуд байгаа. Тиймээс хууль бус санал хураалт явуулсан асуудлаар МАН-ын бүлэг өнөөдөр УИХ-ын даргад мэдэгдэл гаргана. Мөн хурал даргалсан УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржийг Үндсэн хуулийн цэцэд өгнө.
-МАН АН-тай Засгийн газарт хамтарсан боловч ажил гацаах байдлаар асуудалд хандаж байна гэсэн шүүмжлэл байна?
-АН аргагүй байдалд орж, улс орноо эдийн засгийн хүндрэлээс гаргая гэж МАН-тай Засгийн газарт хамтарсан. Хамтрахдаа таван зүйл заалт бүхий гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээний биелэлт хангалтгүй байгаа тул үнэлэлт, дүгнэлт өгөх ажлын хэсгийг байгуулсан. Ажлын ажлын хэсгийг би ахалж байгаа хэмээн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хариуллаа.
“Ажлын хэсэг ирэх долоо хоногоос ажилдаа орно. Хамтарна гэдэг амаа үдүүлсэн мэт дуугүй бай гэсэн үг биш. Эдийн засагт үр ашигтай чухам ямар төслүүдийг бид гацаасныг нэрлэх хэрэгтэй. Нэг ч төсөл байхгүй. АН-ынхан өөрсдөө том төслүүдээ гацаачихаад байна гэж бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа нэмж хэллээ.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /MPA.mn/