/Дахин нийтлэв/
"GoGoNews" агентлаг Төв цэвэрлэх байгууламж болоод Туул голын бохирдлын талаар цуврал сурвалжлага хүргэж буй. Энэхүү цувралаараа цэвэрлэх байгууламжаас голд цутгаж буй бохирдол нь Төв аймгийн Алтанбулаг суманд хэрхэн нөлөөлж байгаа талаар хөндөж байгаа юм. Бид удаан хугацааны турш судалсны үр дүнд уг асуудлыг үргэлжлүүлэн баримттайгаар дэлгэн тавихаар зэхэж байна. Иймийн тул уншигчдад сануулах үүднээс өмнөх нийтлэлүүдийг дахин хүргэж байна.
Туул гол шавраар урсаж байна... Үгүй ээ, шавраар урсаж байсан бол ихэд баярлах сан. Тиймээс цаг зарж сурвалжлага ч хийх шаардлага гарахгүй байсан биз.
Хатуу ч гэсэн үнэнийг хэлэхэд тунгалаг ариун мөрөн маань өнөө цагт ялгадсаар, нийслэлийнхний бохироор урсаж буй нь энэ юм.
Энэ бол Сонгины гүүрийн цаахантай урсаж буй голын зураг. Мэдээж хотын зах нисэх орчмоос үнэртсэн ялгадасны үнэр энд илүүтэй хамар цоргино.
Үнэр болоод усны бохирдол тойрсон асуудал нь хотын баруун захад орших цэвэрлэх байгууламжтай шууд холбоотой байж мэдэх тул сурвалжлагаа үргэлжлүүллээ.
Нийслэлийн бүхий л бохирыг цэвэршүүлэх энэхүү байгууламжийн бараа тодрох тусам өнөөх үнэр, усны бохирдол улам ихэссэнийг энд тэмдэглэх хэрэгтэй.
СҮҮЛИЙН ДӨРВӨН ЖИЛД ТУУЛ ГОЛ ИЛТ БОХИРДСОН ГЭВ
Та бүхэн Сонгины гүүрнээс цэвэрлэх байгууламж хүртэлх 8-9 км-т орших голын зургийг харж байна. Энд голын чулуу үзэгдэх нь байтугай хүний ялгадас хөвөх нь холгүй бохирдол харагдана. Сайтар ажиглах юм бол голын эргээр хур их лаг харлаж тогтжээ.
Тэрхүү хур лаг буюу бохир нь голд өвдөг давахуйц гүн тогтсон байдаг аж.
Мөн энэхүү зургаас цэвэрлэх байгууламжаас цэвэршүүлсэн ус Туул голтой хэрхэн нэгдэж бохирдож буйг харах боломжтой бөгөөд тайлбар хийх нь илүүц санагдлаа.
Эндэхийн оршин суугчдын ярьж буйгаар одоогоос найман жилийн өмнө туул гол цэнгэг байсан төдийгүй усанд нь загас жараахай амьдардаг байж.
Тодруулбал, цэвэрлэх байгууламжаас салаалж ирсэн ус харьцангуй тунгалаг байсан гэнэ.
Харин сүүлийн найман жилд булингартаж, дөрвөн жилээс одооныхоо өнгө төрхийг олжээ.
Сонгинод сайд нарын амралтын газрын хуучин барилгад харуул хийдэг тэндэхийн оршин суугч Н ярихдаа “10-аад жилийн өмнө би энэ голоос хааяа чебак загас барьж бүр хүнсэндээ хэрэглэдэг байлаа. Гэтэл сүүлийн дөрвөн жилд усны өнгөөс шалтгаалж барихаа байсан. Нэг удаа ленок барьсан ч маш эвгүй амттай байсан тул больсон. Тэгээд ч энэ голд загас байтугай амьд амьтан ч үзэгдэхээ байсан” гэв.
Саяхны нэгэн өдөр мэргэжлийн шинжилгээний байгууллагын хүмүүс түүнтэй уулзаж Туул голын энэхүү бохирдол ихтэй хэсэгт усны дээж авахуулсан байна.
Тэрбээр зориулалтын хувцас өмсөөд гол руу ороход бүсэлхий татсан усанд өвдөг давсан лаг бохир хөлд нь зуурсан аж.
Удаан зогсоход шавар нь шигдэж усанд алхах боломжгүй байсан талаар мөнөөх харуул ярьсан.
Харуул хэл амнаас болгоомжлон өөрийн нэрийг нууцалж, зургаа авахуулахаас эрс татгалзлаа.
ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖААС СОНГИНО ХҮРТЭЛХ ТУУЛ ГОЛЫН БОХИРДОЛ ЮУНААС ЭХТЭЙ ВЭ?
Өнгөрөгч хагассайн өдөр цэвэрлэх байгууламжийн эвдрэлийг засах ажил хоёр хоног үргэлжилсэн. Хагас зууны настай гэгдэх уг байгууламж ачааллаа дийлэхээ больж, бетон хананд нь эвдрэл үүсэн, бохир усыг бүрэн цэвэршүүлж чадахгүйд хүрээд байгаа юм.
Энэхүү усны бохирдол цэвэрлэх байгууламжаас үүдэн буй болж байна гэх хардлага олон нийтийн дунд байдаг төдийгүй Туул голтой нэгдэж буй салаа урсац яах аргагүй бохир байгааг та бүхэн сурвалжлагаас харсан биз ээ.
Уг шалтгааныг тодруулахаар Цэвэрлэх байгууламжийн Ахлах инженер Ц.Болдтой уулзаж ярилцлаа.
ӨНӨӨДӨР ҮЙЛДВЭРИЙН ӨНДӨР БОХИРДОЛТОЙ УСЫГ 72-74 ХУВЬ ХҮРТЭЛ ЦЭВЭРШҮҮЛЖ БАЙНА
-Амралтын өдрүүдэд цэвэрлэх байгууламжид засварын ажил хийж дууслаа. Ахин ийм асуудал үүсэхгүй гэх баталгаа байгаа юу?
-Баталгаа байхгүй. Энэ засвар бол түр зуурын арга ядаж, аргацааж байгаа л ажил. Нэг удаагаа зогсоогоод л бага зэргийн нөхөөс хийж, онгорхой цоорхойгоо нөхөж гал дарж байгаа л ажил.
-Цэвэрлэх байгууламж нийслэлээс ирж буй бохирын хэчнээн хувийг цэвэршүүлдэг вэ?
-Манай байгууламж баригдахдаа зөвхөн ахуйн бохир ус цэвэрлэх зориулалттай ашиглалтад орж байлаа. Энэхүү бага бохирдолтой ахуйн усыг цэвэрлэх технологиор 1990 он хүртэл явсан. Социализмын үед комбинатад Арьс ширний нэгдлийн үйлдвэр гэх цогцолбор ажилладаг байсан. Цогцолборын нэг гол үйл ажиллагаа нь арьс шир, эсгий гутал үйлдвэрлэх явцад гардаг өндөр бохирдолтой усыг цэвэрлээд цэвэрлэх байгууламж руу явуулдаг байв. Харин тэр үеэс хойш дампуурч 1994-1996 оноос өнөөх үйлдвэрүүд хотоор тарж үйлдвэрийн өндөр бохирдолтой ус шууд ирэх болсон. Мөн арьс ширний үйлдвэрээс гадна машин угаалга, авто засварын газрууд ч ихээр байгуулагдсан. Үүнийгээ дагаад цэвэрлэх байгууламж өндөр бохирдолтой усыг бүрэн цэвэрлэж чадахгүйд хүрсэн. Ахуйн бохир усны 90-95 хувийг цэвэрлэдэг байсан бол өнөөдөр үйлдвэрийн өндөр бохирдолтой усыг 72-74 хувь хүртэл цэвэршүүлдэг болжээ.
-Байгууламжийн насжилт, ашиглалтын хугацаа мэдээж гүйцсэн байх?
-Тийм ээ. Манай байгууламж 1964 онд байгуулагдсан. Тэр цагаас хойш 1976, 1986 онд өргөтгөлүүд хийжээ. Хот анх 400-500 мянган хүнтэй байсан бөгөөд уг хүн амын тоонд нийцүүлэн уг байгууламжийг барьсан байна. Харин цаг хугацаа явахын хэрээр хүн ам өсөж үүнийгээ дагаад байгууламжид ирэх усны хэмжээ нэмэгдэж өргөтгөл хийх шаардлага тулгарсан. Ер нь цаг үе бүртээ технологио сайжруулаад явах ёстой. Гэтэл манайх хөрөнгө мөнгө байхгүй учраас технологио сайжруулж чадахгүй өнөөдрийг хүргэлээ. Хуучнаа сэргээж чадаагүй өдөр тутмаа аргацаагаад л ирсэн.
МАНАЙХ ШИГ БОХИРОО ҮНЭРТҮҮЛЭЭД АМЬДАРДАГ УЛС ОРОН ХААНА Ч БАЙХГҮЙ
-Тэгэхээр шинээр байгууламж барихаас өөр аргагүй гэсэн үг үү?
-Ус сувгийн байгууллагын зүгээс илүү том засварын талаар ярихгүй байгаа. Байгууламж 1964 онд ашиглалтад орсон. Өнөөдөр хэдэн он билээ. Гэтэл энэ байгууламж байгуулагдсанаасаа хойш тасралтгүй ажиллаж ирлээ. Тэгэхээр тасралтгүй ажиллагаа нь эвдрэл гэмтэл, элэгдэл, хоргодлыг дагуулах нь амархан л даа. Насос тоноглолууд, барилга байгууламж нь илт муудсан байгаа. Зарим барилга байгууламж дээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хүн ажиллуулж болохгүй, нурах аюултай хэмээн дүгнэлт гаргасан. Тэгэхээр үүн дээр томоохон засвар гэж яриад хэрэггүй. Ерөөсөө л шинэ цэвэрлэх байгууламж барих нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн.
-Нийслэлээс жаахан гарав уу үгүй юу цэвэрлэх байгууламжийн эвгүй үнэр үнэртдэг. Шинэ байгууламжтай болбол энэ асуудал давхар шийдэгдэх үү?
-Ядаж байхад манай байгууламжид гадны улс орнуудынх шиг сүүлийн үеийн дэвшилтэт технологи байдаггүй. Энэ эвгүй үнэр үүнтэй шууд холбоотой. Барууны улс орнуудад бохирдлоос бий болсон лагаа боловсруулдаг технологи хөгжсөн байдаг. Манайх шиг бохироо үнэртүүлээд амьдардаг улс орон хаана ч байхгүй. Тиймээс бохир усаа бүрэн цэвэрлэдэг гарсан лагаа шатаагаад газ, цахилгаан гаргадаг бүрэн цэвэрлэх байгууламж барья гэж ярьж байгаа. Тэр болтлоо гал унтраах маягаар засвар хийгээд явна.
-Шинэ байгууламж барих асуудал ямар шатандаа яваа бол?
-Миний ойлгосноор зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэл шалгаруулах тендер зарласан байгаа. Бараг тендерээ шалгаруулаад дүгнэж байгаа байх. Тендерээс зураг төсөв, үндэслэлтэй тооцоо гаргаад ирвэл гүйцэтгэлийн тендер зарлана. Гүйцэтгэлийн тендерээ энэ оны сүүлчээр зарлачих болов уу гэж ойлгоод байгаа.
-Өртөг зардлыг юу гэж тооцож байгаа вэ?
-Манайх шиг хэмжээтэй, орчин үеийн техник технологи бүхий бүрэн цэвэрлэгээний байгууламж барихад 900 тэрбум төгрөг шаардлагатай.
БОХИРДСОН ТЭР ХЭСГИЙН 70-80 ХУВЬ НЬ 1990-ЭЭД ОНД БОХИРЫГ ШУУД ЦУТГАЖ БАЙСАНТАЙ, 20-30 ХУВЬ НЬ МАНАЙ БАЙГУУЛАМЖТАЙ ХОЛБООТОЙ
-Байгууламжаас Сонгино хүртэлх 8-9 километр зайд туул голын бохирдол үнэхээр гамшгийн хэмжээнд хүрсэн нь илт харагдаж байна. 70-74 хувь цэвэршүүлсэн ус энэ голын урсгалтай нэгдэж урсаж байгаа биз дээ. Шалтгааныг нь юу гэж тайлбарлах вэ?
-Манай хуучны мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар 1990-1991 оны зах зээлийн үед уналтын үед цахилгаан их тасардаг байж. Манай байгууламжийн хувьд цахилгаан тасарсан тохиолдолд усаа цэвэршүүлж чадахгүйд хүрдэг. Эсвэл хот даяар усны хэрэглээг хязгаарлахаас өөр арга замгүй болдог. Харин тухайн үед цахилгаан тасрах болгонд цэвэршүүлэх боломжгүй учраас аваараа асааж байгаад л бохироо тэр чигт нь туул руу цутгадаг байж. Их олон удаа бохироо хаяж байсны хур лаг нь тэрхүү Сонгины буланд хуримтлагдсан байгаа юм. Ус нь урсаад байдаг лаг нь ёроолдоо тунаад үлдсэн байна.
-Энэ олон жилийн хугацаанд усны урсгалд цэвэрлэгддэггүй юм байх даа?
-Бүр гүн суугаад үлдчихсэн байдаг юм билээ. Туул дотроо бол гайгүй, зах хөвөөгөөр их байдаг.
-Бохирдлын хэдэн хувь нь бохирыг шууд цутгаж байснаас хамаарч байна?
-Тэгэхээр 70-80 хувь нь 1990-ээд онд бохироо голд шууд цутгаж байсантай холбоотой, 20-30 хувь нь яг манай ажиллагаанаас шалтгаалж байгаа. Яагаад гэвэл түрүүн хэлсэнчлэн ирж байгаа усны бохирдол өндөр л байвал цэвэршүүлэх хувь доошоо унана гэсэн үг. Бохирдол бага байвал 80 хувь хүртэл цэвэрлэнэ. Өндөр бохирдолтой ус ирвэл 70 байтугай 60 хувийг нь л цэвэрлэнэ. Хотоос ирж байгаа усны найрлага янз бүрийн хэлбэлзэлтэй байдаг.
-Туул голын бохирдол нүдэнд ил байгаа болохоор цэвэрлэх байгууламж усыг цэвэршүүлж голд цутгаж байгаа эсэхэд эргэлзэх хүн цөөнгүй байгаа байх?
-Тийм зүйл байхгүй л дээ. Нийслэлийн мэргэжлийн хяналт, Байгаль орчны газраас манайд байнга хяналт тавьдаг.
-Үйлдвэрүүдээс ирж байгаа усны эзлэх хувь?
-Хэмжээний хувьд маш бага. Хоногт ирж буй 150 мянган метр куб усны 30 мянган метр куб нь үйлдвэрүүдээс ирж буй хаягдал ус эзэлдэг. Хэмжээ нь бага ч түүнд агуулагдаж буй бохирдлын хэмжээ маш өндөр. Хэчнээн ахуйн хэрэглээний устай нэгдсэн ч бохир хэвээр л байдаг. Ер нь даруй хугацаанд шинэ цэвэрлэх байгууламж барихгүй л бол хэцүүхэн байдалд ороод байгааг шат шатны хүмүүс л мэдэх хэрэгтэй байна даа.
Шинэ цэвэрлэх байгууламж барихад 900 тэрбум төгрөг шаардлагатай. Барихын тулд хамгийн багадаа 4-5 жил хэрэгтэй.
Дээрх сурвалжлагаас туул голын бохирдол цэвэрлэх байгууламжаас шалтгаалж байгаа нь тодорхой байна. Өнгөрөгч амралтын өдрүүдэд хийсэн 40 сая төгрөгийн засвар бол зөвхөн гал унтраах л арга бөгөөд засвар хийхдээ нийслэлийн бохирыг 50 хувийг цэвэрлэж Туул руу цутгасан.
Гэтэл түүнээс цааш хэчнээн ч эвдрэл гарч хэчнээн ч сая төгрөгийг аргацаасан засварт үрж, нийслэлийн бохирыг хэдэн ч удаа голд урсгах нь тодорхойгүй.
Сүүтэй шанага хутгахаас ч цэрвэдэг байсан Хатан Туулын хувь заяа, хагас зууны настай цэвэрлэх байгууламжаас шалтгаалж байна.
Үргэлжлэл бий...