gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     8.14
  • Валютын ханш
    $ | 3592₮
Цаг агаар
 20
Зурхай
 8.14
Валютын ханш
$ | 3592₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 8.14
Валютын ханш
$ | 3592₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Маргааш үүрийн 03.00 цагт засвар эхэлж, бохирын 50 хувийг цэвэрлэн голд цутгана

Г.Одгарав
2015-06-12
0
Twitter logo
 
-Энэ амралтын өдрүүдэд цэвэрлэх байгууламжид засвар хийх учир иргэд усныхаа хэрэглээг боломжоороо хязгаарлаарай-

Хэд хоногийн өмнө цэвэрлэх байгууламжийн засвараас шалтгаалан нийслэлийн бохирыг гурван хоног Туул гол руу цутгахаар болсон талаар УСУГ-ын дарга С.Үнэн мэдээлсэн.

Тэгвэл үүний дараахан нь Улаанбаатар хотын ерөнхий менежер, Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал мэдээлэл хийж засвар хийхдээ ундны усыг хязгаарлахгүйн дээр бохирыг Туул руу урсгахгүй гэсэн юм.

Энэхүү засварын ажлын явцын талаар Цэвэрлэх байгууламжийг зорьж Ахлах инженер Ц.Болдоос тодрууллаа.

-Цэвэрлэх байгууламжийн засварын ажлын талаар сүүлийн үеийн мэдээлэл өгөхгүй юу?
-Улаанбаатар хотын Ерөнхий менежертэй өчигдөр бид эцэслэн ярилцаад засвараа энэ сарын 13-ны өглөө буюу хагассайн өдрийн үүрийн 03.00 цагаас эхлэн хийхээр шийдсэн. Засвар хийхийн тулд хотын айл өрхийн бус нийслэлд үйл ажиллагаа явуулж буй томоохон үйлдвэр, аж ахуйн газруудын усыг түр хугацаагаар хаана. Үүний үр дүнд цэвэрлэх байгууламж дээр ирж буй усны хэмжээ багасч засварын ажил хийх боломж бүрдэнэ.

-Сүүлд хотын Ерөнхий менежер Б.Бадрал засварыг хийхдээ нийслэлийн бохирыг Туул гол руу цутгахгүй гэж мэдээлсэн. Гэтэл УСУГ-ын С.Үнэн дарга гурван хоног цутгахаас өөр аргагүй гэж хэлж байсан шүү дээ. Үнэхээр боломжтой гэж үү?
-Бохирыг тэр чигт нь гол руу хийхгүй засвар хийх явцдаа механик цэвэрлэгээнд оруулж голд цутгах юм. Манайх усанд механик болон биологийн цэвэрлэгээг хийдэг. Механик цэвэрлэгээгээр тухайн усны бохирдлын 40-50 хувийг цэвэршүүлнэ гэсэн үг. Манайд хоногт 150 мянган метр куб ус ирдэг. Ер нь цаашид засвар хийх бол нийслэлийн усыг хязгаарлахгүй л бол бохирыг шууд хаях шаардлага гарч байна.

-Тэгэхээр бохирыг 100 хувь цэвэршүүлж голд цутгахгүй байх нь ээ?  
-Тийм ээ. Ер нь бохирыг 100 хувь цэвэршүүлнэ гэж байхгүй. Бас усруу бохирыг шууд цутгахгүй. 50 хувийн цэвэрлэгээ хийгдэнэ гэсэн үг.  

Засвар хийх шаардлагатай бетон хийцийн эвдрэл. Энэхүү эвдрэлийн улмаас цэвэршүүлсэн ус хоорондоо холилдох асуудал тулгараад байгаа юм.

-Засварын ажил хэр удаан үргэлжлэх вэ?
-Хагассайны өглөө эхлээд бүтэнсайндаа бүтэн ажиллана. Ер нь 48 цагийн дотор ажиллах төлөвлөгөөтэй байгаа.

-Иргэдийн хувьд засварын өдрүүдэд усны хэрэглээгээ багасгах нь уг ажилд хэр нэмэртэй байх бол?
-Тийм ээ. Иргэд хувь хувьдаа хэр их ус хэрэглэнэ төдий чинээгээр л цэвэрлэх байгууламжид ус ирнэ гэсэн үг. Тэгэхээр шууд нөлөө үзүүлнэ.

-Засвар хийснээр ахиж ийм асуудал үүсэхгүй гэх баталгаа байгаа юу?
-Баталгаа байхгүй. Энэ засвар бол төр зуурын арга ядаж, аргацааж байгаа л ажил. Нэг удаагаа зогсоогоод л бага зэргийн нөхөөс хийж, онгорхой цоорхойгоо нөхөж гал дарж байгаа хэрэг юм.

“Таван метрийн гүнтэй энэ усан сангийн засварын ажлыг хийнэ гэдэг маш том асуудал. Наад зах нь энэ бетон дээр хэрхэн тогтож засварын ажлаа хийх талаар бид судалж байна. Мэдээж усны төвшинг багасгана. Байнгын устай чийгтэй орчинд бетоноо хэрхэн чанартай шавардаж битүүлэх талаар бид зөвлөлдөж байна. Засварын ажлыг бид шөнө өдөржингөө л хийнэ” хэмээн Хөдөлмөр хамгааллын инженер н.Загдбазар ярьж байлаа.

Энэхүү засвар нь шинэ цэвэрлэх байгууламж барих хүртэл түр аргацаасан ажил бөгөөд ахин ийм асуудал гарч Туул гол руу бохир цутгахгүй гэх баталгаагүй юм.

Цэвэрлэх байгууламж болоод туул голын бохирдлын талаар ирэх долоо хоногт бид асуудал хөндөх болно.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан