gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -1
  • Зурхай
     4.05
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Элсний нүүдэл”-ийн хийгээд спортын Оргил

Спорт
2008-01-23
0
Twitter logo
0
Twitter logo
Спорт
2008-01-23

Б.Мөнх-Оргилыг олон зүйлээр тодотгож болох юм. Тамирчин, дуучин, жүжигчин… Нэг дор ийм олон ажлыг яаж амжуулдаг юм бол гэж түүнийг гайхах хүн ч олон. Зарим нь цул авьяас хэмээн хөөргөх. Гэхдээ энэ бүхнийг Оргил өөрийнхөөрөө дэнсэлж, зорилгоо биелүүлэхийн төлөө уйгагүй хөдөлмөрлөж яваа залуу.

Улсын долоон удаагийн аварга

Тэрбээр олон улсын тэквондод хүч сориод 14 жилийн нүүр үзэж байна. Дөрөвдүгээр ангид байхдаа ССТ-д ахлах дасгалжуулагч Ж.Ганболд багшийнхаа удирдлагад энэ спортоор хичээллэж эхэлжээ. Спортод багын л сонирхолтой тэрбээр тэквондогоор санаандгүй хичээллэж. Анх тэр бөх болохыг хүсдэг байлаа. Тиймээс үндэсний бөхийн секцэнд бүртгүүлээд долоо хоногийн дараа хичээл эхэлнэ гэсэн хариу сонсчээ. Хэд хоногийн дараа сургуулийнхаа мэдээллийн самбарыг сониучирхан харж байтал “Тэквондогийн секцэнд хүүхэд бүртгэж авна” гэсэн зарлал дурайж байх нь тэр.

Энэ зарын дагуу тэрбээр Спорт сургалтын төвд очиж тэквондогийн секцэнд бүртгүүлжээ. Солонгос, Хятадын киноны баатрууд шиг бие хамгаалах урлагийг гаргуун эзэмших хүсэлдээ хөтлөгдөн  тэрбээр энэ спортыг сонгосон аж. Оргил ингэж л спортын ертөнцөд хөл тавьсан. Чанд хатуу дэглэм, ачаалалтай бэлтгэл, нарийн шүүлтүүрийг давсны дүнд тэр тамирчин болсон. Багшдаа зэмлүүлэн, доголон нулимстай зогсож, зарим үед дахиж зааланд ирэхгүй гэсэн бодол төрдөг байсан ч маргааш нь энэ бүхнийг мартаад тамирчин болох их тэмүүллээр бэлтгэлээ хийдэг байсан тэр үе түүнийг хатуужуулжээ. Амьдралд ч бэлтгэж өгсөн хэмээн тэрбээр өгүүлсэн. Тэквондогоор хичээллэсэн хугацаандаа Оргил улсын долоон удаагийн аварга болж, Азийн АШТ-ээс мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялаажээ. 2005 онд ОУХМ-ийн болзол биелүүлсэн.

Харин өдгөө тэрбээр дасгалжуулагчийн ажилд хүч сорьж буй. Багын найз Энхтөртэйгөө хамтран олон улсын тэквондогийн ЭТМО клубийг зургаан жилийн тэртээ байгуулсан байна. Клубийнх нь тамирчдын амжилт жилээс жилд өссөөр... Зургаан жилийн хугацаанд тус клубийн тамирчид багаараа УАШТ-д тогтмол эхний гурван байрын аль нэгэнд орсоор ирсэн бөгөөд ОУТ-ээс гурван медаль авчраад байна.

Оргил оо, чи шүү
Б.Мөнх-Оргилыг “Чи шүү” реалити шоунд оролцохоор явахад шавь нар нь түүнийг үдэж гаргаж өгчээ. Юм бүхнийг сонирхож олон чиглэлд хүч сорихыг хүсдэг тэрбээр реалити шоунд өрсөлдөхдөө доорх зорилгыг өмнөө тавьж. Тодруулбал, орчноо өөрчилж, өөрийгөө гүйцэд нээх зорилгоор тэр ийм алхам хийжээ. “Чи шүү”-д оролцсоны ачаар тэквондогоор хичээллэх хүсэлтэй олон фэн нь ЭТМО-д бэлтгэл хийх болсон гэж тэр өгүүлсэн юм. Мөн эл шоуны дараа “Элсний нүүдэл” кинонд тоглох саналыг тэр хүлээж авчээ. Оргил  “Элсний нүүдэл”-д хэрхэн дүр бүтээсэн талаар ийн өгүүлж байна.

-”Элсний нүүдэл” хоёр ангит уран сайхны кинонд тоглосноо би аз завшаан гэж боддог. Өөрийгөө нээх том боломжийг надад олгосон. Одоо бодоход нөр их хөдөлмөр дагуулсан өдрүүд байж. Би энэ кинонд олон хүүхэдтэй эцэг хүний дүр бүтээсэн. Зураг авалтын үед хэцүү зүйл нэлээн их тохиолдсон. Тухайлбал, гүүрэн дээр эхнэртэйгээ танилцдаг хэсэг. Эхнэртэйгээ үнсэлцдэг тэр хэсэг дээр бид хоёр бие биенээсээ бишүүрхээд үнсэлцэж чаддаггүй. Нууцгүй хэлэхэд ичээд болдоггүй. Энэ үед Ц.Балдорж найруулагч “Бусдаас ичиж, биеэ барих хэрэггүй. Чи одоо зөвхөн энэ дүрд анхаарлаа хандуулж энэ дүрээр амьсгалах хэрэгтэй” гэж билээ. Энэ үг миний сэтгэлд тод үлджээ. Би ямар ч үед энэ үгийг санаж, өөрийгөө зоригжуулж явдаг. Тэр агуу хүний удирдлагад ажиллаж, үнэтэй сургаалыг сонсч явсан минь миний амьдралын бахархал.

Тамирчдаа магтан дуулсан
Тэрбээр СУИС-ийн дуулаачийн ангийн оюутан. Тамирчны тухай дуу бүтээхийг мөрөөдөж явсан түүний хүсэл 2006 онд биелсэн. Хувьтай хүн хурнаар гэгчээр “Бид тамирчин” хэмээх дуу маань нэг их бороотой өдөр бүтсэн” хэмээн тэр өгүүлсэн юм. Та санаж буй биз ээ, энэ дууны клипэнд тэквондочдын амьдралыг харуулсан байдаг. Спортын дууны гараагаа амжилттай эхэлсэн тэрбээр цаашид поп чиглэлээр уран бүтээл туурвихаар зэхэж байна. “Чи шүү”-гийн хэсэг нөхөдтэйгөө хамтран “Sync” хамтлагийг байгуулан сайхан дуугаар залуустаа бэлэг барихаар зэхэж буй. Тамирчдадаа зориулж цаашид олон сайхан уран бүтээл хийх төлөвлөгөөтэй хэмээн ярьж суусан юм.

Б.Өлзийтогтох

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан