gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

М.Түмэнжаргал: Монгол Улс салхины эрчим хүчээ Хятадад экспортлох боломжтой

Э.Энхмаа
Эдийн засаг
2015-06-05
0
Twitter logo

“Монгол Улсад салхины эрчим хүчийг нэмэгдүүлэх нь” сэдэвт олон улсын хуралд оролцож байгаа Эрчим хүчний яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын Сэргээгдэх эрчим хүчний бодлого хариуцсан мэргэжилтэн М.Түмэнжаргалтай ярилцлаа.

-Монгол Улсын эрчим хүчний салбарын хэтийн төлөв ямар байх тооцоо судалгаа байгаа бол?
-Манай улсад сүүлийн 2-3 жилд III, IV цахилгаан станцуудад тус тус 50, 120МW-аар хүчин чадлыг нэмэгдүүлсэн. Энэ нь ойрын хугацаанд эрчим хүчний хэрэгцээг хангахад тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлнэ.

Гэхдээ хэрэглээ нэмэгдэж байгаа учир цаашдаа эх үүсвэрийн дутагдал үргэлжилнэ. Уул уурхайн үйлдвэрлэл тодорхой хэмжээнд зогсонги байгаа ч гэсэн цаашид өсөж нэмэгдсэнээр эдийн засагт тэлэлт үүснэ гэдгийг Азийн хөгжлийн банкнаас эрчим хүчний салбарт хийсэн судалгаагаар тогтоосон.

-Монгол Улсад салхинаас эрчим хүч гарган авах өртөг өндөр гэж чуулганы үеэр яригдаж байна. Энэ талаар Та ямар бодолтой байна вэ?
-Салхин цахилгаан станц бидний хэрэглэж байгаа нүүрсний станцаас 2.4-2.5 дахин өндөр үнэтэй эрчим хүч нийлүүлж байгаа нь үнэн. Үүн дээр Монгол Улсын эрчим хүчний систем зохицуулалт хийх замаар өнөөг хүртэл ажилласан.

Өнөөгийн байдлаар эрчим хүчний үйлдвэрлэлийн 2-3 хувийг салхины эрчим хүчнээс хангаж байна. Ойрын үед 5-10 хувьд л хүргэх боломжтой.

Цаашдаа энэ механизмд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулах шаардлага үүсэж байгаа нь туршлагаас ажиглагдсан учир бид Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн. Энэ хуулийг одоо УИХ-аар хэлэлцэж байна.

-Тэр нь чухам ямар өөрчлөлт байх вэ?
-Хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах ёстой учир үйлдвэрлэлийн үнийг хямдруулахгүй. Эцсийн хэрэглэгчдийн хэрэглэж байгаа цахилгаан эрчим хүчинд тодорхой хувийг эзлэхийг нь хуулиар тогтоож өгөх гэж байгаа юм. Тэгснээр системд нийт нэг худалдан авагчийн дансанд орох хөрөнгийн тодорхой хувийг сэргээгдэх эрчим хүчинд зориулъя гэж төсөлд тусгасан.

-Манай улс эрчим хүчний хэрэглээнийхээ хэчнээн хувийг салхины эрчим хүчнээс хангах боломжтой вэ?
-Өнөөгийн байдлаар эрчим хүчний үйлдвэрлэлийн 2-3 хувийг салхины эрчим хүчнээс хангаж байна. Ойрын үед 5-10 хувьд л хүргэх боломжтой. Яагаад гэвэл Монгол Улсын эрчим хүчний систем ОХУ-тай холбоотой.

Хэрвээ бид илүүдэл эрчим хүч үйлдвэрлэвэл ОХУ руу экспортлох нөхцөл үүснэ. Экспортын үнэ тариф нь импортоосоо хямд учир эрчим хүчний салбарт санхүүгийн хувьд алдагдалтай. Тиймээс цаашид эрчим хүчний салбарт том чадлын усан цахилгаан станц хэрэгтэй гэж үзэж байна.

Бид Эгийн голын усан цахилгаан станцад анхаарал тавьж байна. Усан цахилгаан станц ашиглалтад орвол салхи, нарны цахилгаан станцуудын ашиглалтын зохицуулалтыг зохистой гүйцэтгэх бололцоо бүрдэнэ.

-Салхины эрчим хүчний эх үүсвэр манай улсын аль нутагт хамгийн их байна вэ?
-Салхины эрчим хүчний эх үүсвэр Монгол Улсын говийн бүс, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар аймагт хамгийн их байдаг. Монгол Улс хилийн бүс нутагтаа салхины эрчим хүчний эх үүсвэр ихтэй.

Энэ нөөцийг үйлдвэрлэл хөгжиж эрчим хүчний эрэлт хэрэгцээ ихтэй БНХАУ-д экспортлох бололцоотойг бид олон улсын хөрөнгө оруулагчдад энэ хурлаар танилцуулж байна. Тэгэхээр хөрөнгө оруулагчид Монголд салхины эрчим хүчний эх үүсвэр бариад зөвхөн манай эрчим хүчний системд нийлүүлэх биш экспортлоход онцгой анхаарал тавина гэсэн үг.

-Салхины эрчим хүчний үйлдвэрлэлийн өртөг өндөр байгаа нь сул тал. Ийм нөхцөлд бид гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг хэрхэн татах вэ?
-Нар,салхины эрчим хүчний үйлдвэрлэлд их хэмжээний газар нутаг ашиглагддаг. Тийм учраас манай улсын хувьд газрын төлбөр нь бага байвал хөрөнгө оруулагчдыг татах бололцоо бүрдэнэ. Хоёрдугаарт, салхины эрчим хүчний нөөц хаана хамгийн их байна, тэнд хөрөнгө оруулагчид анхаарал тавина.

Оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөхийн тулд тэр хэмжээний эрчим хүч үйлдвэрлэх потенциалтай газрыг сонгож таарна. Эцэст нь хууль эрх зүйн орчин хэр зэрэг тогтвортой вэ гэдэгт анхаарал хандуулна. Тиймээс бид УИХ-аар хэлэлцэж байгаа Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн төсөлд үнэ тарифын асуудлыг огт хөндөөгүй. Энэ нь хөрөнгө оруулагчдад эерэг дохио болно гэж найдаж байна.
 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан