Аж үйлдвэрийн яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яам болон “Эрдэнэс Монгол” ХХК хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаа өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Гарын үсэг зурах тус үйл ажиллагаанд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Эрчим хүчний сайд С.Зоригт, Уул уурхайн сайд Р.Жигжид, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан нар оролцсон юм.
Тус санамж бичиг нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг эрчимжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх, төр болон бизнесийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой аж.
“Төрийн бодлогын хэмжээнд хэрэгжиж байгаа уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэрийн төслүүдийг төрийн оролцоотой бизнесийн байгууллагуудаар дамжуулан хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй гэж үзэж байгаа. Түүхий эд, аж үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдийг гадаад худалдаанд гаргахад нэг хаалганы бодлого баримтлая гэсэн зарчим баримталж байгаа” хэмээн Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат хэллээ.
Ойрын жилүүдэд Монголд хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй эрчим хүчний томоохон төслүүдийн хүрээнд хамтран ажиллах зорилгоор өнөөдөр бид “Эрдэнэс Монгол” ХХК-тай санамж бичигт гарын үсэг зурж байна. Тухайлбал Шивээ Овоогийн нүүрсний уурхай, Багануурын нүүрсний уурхай бол стратегийн орд газрууд. Энэхүү орд газруудын лицензийн эзэмших компаниуд Эрдэнэс Монгол-ын охин компаниуд юм. Томоохон цахилгаан станцууд баригдахын өргөтгөл шинэтгэлийн ажил болон нүүрс олборлолт нэмэгдэнэ. Түүнчлэн шинээ бий болох эх үүсвэрүүдийг тасралтгүй, найдвартай түүхий эд, түлшээр хангах шаардлагатай. Энэ ажлыг ойрын хугацаанд бизнесийн зарчмаар үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд бид нар хамтран ажиллахаар бодлогоо нэгтгэн өнөөдрийн санамж бичигт гарын үсэг зурж байна гэж Уул уурхайн сайд Р.Жигжид хэллээ.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир