Монголын баг тамирчдаас 2016 оны олимпийн тийзээ захиалсан гурав дахь тамирчин бол ОУХМ Ганхуягийн Нандинзаяа.
О.Гүндэгмаа гавьяат булган сүүлтэй байж буудлагын спортоос 20 настай мэргэн бууч Бразилийн олимпод цэц мэргэнээ сорихоор болсон.
Ингээд ОУХМ Г.Нандинзаяатай ярилцсанаа хүргэе.
-10 метрийн хийн урт бууны дасгалд 2016 оны олимпийн наадмын эрхийн болзол хангачихлаа. Юутай ч эхний хүндхэн даваагаа давчихлаа?
-Олимпийн наадмын эрх авсандаа маш их баяртай байгаа. 2015 онд олимпийн эрх олгох цуврал таван тэмцээнтэй. Хоёр дахь тэмцээнээр буюу санаснаас эрт эрхээ авч чадсан болохоор сэтгэл хангалуун байна. Бэлтгэл их сайн байсан учраас өөрийн хийх ёстой зүйлээ л гүйцэтгэсэн.
-Олимпийн эрх авах тэр мөчид ямар мэдрэмж төрөв?
-Тамирчдын хувьд олимпийн эрх гээд хана босгочихоод тэрэндээ баригдаад л түүртэж дарамтлуулаад байдаг юм шиг. Миний хувьд ийм алдаа гаргадаг байснаа сая л мэдлээ. Одоо бол өөрөө босгосон байсан том ханыг нураачихлаа даа. Олимп гэдэг нэрнээс нь сүрддэг байсан бол эрх авчихсан чинь тоохоо болилоо.
-АНУ-д зохиогдсон олимпийн эрх олгох тэмцээний урьдчилсан буудлага, финалд аль алинд нь дөрвөөр шалгарсан?
-Тийм ээ. 120 гаруй тамирчид хоёр ээлжээр буудсан. Миний хувьд эхний ээлжинд буудаж гурваар гарч ирсэн. Хоёрдугаар ээлж буудаж эхлэхээс л яах бол гэж бодогдоод нэлээд сандарсан. Гэтэл хоёрдугаар ээлжнийхэн тааруу буудаж Нарантуяа эгч шигшээ буудлага руу ганцаараа орсон.
Финалд буудах нь тодорхой болонгуут өөртөө итгэлтэй буудсан. Шигшээ наймд буудаж байхдаа гуравт явж байгаад сүүлийн сумаа арай хол буудчихсан. Бага зэрэг сандрал байсан нь нөлөөлсөн байх. Энэ удаагийн тэмцээнээр олимпийн гурван эрх олгох байсан. Эхний гурван байрт орсон тамирчид эрхээ авчихсан байсан учраас 4-6 дугаар байрт орсон тамирчдад шилжсэн.
-АНУ-ыг "Дэлхийн цом"-д Хорватын буудагч олимп, дэлхийн медальт Шнезана Пежчич, “Дэлхийн цом”-ын аварга Андре Арсович нар алт, мөнгөн медаль хүртсэн. Олимпийн эрх авсан тамирчдыг харж байхад өрсөлдөгч нар хэр өөрчлөгдөж байна?
-Хууччуул олимпийн эрхээ бараг л авчихлаа. Шинэ тамирчид хүч түрэн орж ирж байгаа. Надтай хамт олимпийн эрх авсан Египетийн тамирчин гэхэд шинэ хүн байсан.
-Таны аав ОУХМ Ж.Ганхуяг шигшээ багийн дасгалжуулагч. Олимпийн эрхийн болзол хангахад аав нь хамгийн их баярласан байх?
-Миний амжилтын ард аав минь бий. Залуудаа буудлагын шигшээ багийн тамирчин байсан. Одоо хэвтээ 60 дасгалд бууддаг, тэмцээн уралдаанд ч түрүүлчихдэг. Мэдээж аав минь маш их баярласан. Би ч гэсэн аавынхаа ачаар л ийм амжилтад хүрсэн болохоор баяртай байсан даа. Аавтайгаа хамт 2016 оны олимпийг зорино гэхээр гоё санагдаж байгаа. Өөрийгөө азтайд тооцдог. Аав нь шигшээ багийн дасгалжуулагч, охин нь тамирчин.
-Олимпийн эрхийн болзол хангахад аав нь юу гэж хэлэв?
-Авахаа тулахаар амархан байгаа биз дээ гэсэн.
-Буун дуу тасралтгүй тас хийж байдаг буудлагын танхимд хэдэн жилийг өнгөрөөсний дараа олимпийн наадмын галын шугаманд зогсох гэж байна?
-2007 оноос хойш хичээллэсэн. Аавыгаа дагаад буудлагын тэмцээн уралдаан, бэлтгэл дээр их очдог байсан. 13 настай байхдаа буудлагаар хичээллэхээр аавдаа шалгуулахад жижигхэн биетэй байснаас тэр үү “Миний охин дараа жил орох уу” гэсэн. Би ормоор санагдаад “Үгүй одоо оръё л доо” гээд л аавыгаа дийлсэн л дээ. 2010 онд Монгол Улсын шигшээ багт дуудагдсан. Лондонгийн олимпийн дараа шигшээд дахин орсон. 2012 оны олимпийн эрхийн тэмцээнүүдэд оролцсон ч 17 настай болохоор яах аргагүй туршлага дутсан.
-О.Гүндэгмаа гавьяатыг аав нь тав, зургаан настайгаас нь шагайлга хийлгэж, буудлагын техникийг заасан гэдэг. Ж.Ганхуяг дасгалжуулагч охиноо хэзээнээс бэлдэв?
-Аав намайг бэлдээгүй дээ. 13 нас хүртлээ бол жирийн хүүхэд шиг л хичээл сургууль гээд л явсан. Би оръё л гэж зориглож орсноос аав минь буудлагаар хичээллэх үү гэсэн санал тавьж байгаагүй.
-Аав нь хэр хатуу чанга дасгалжуулагч вэ?
-Хатуурхаад сүйд болохгүй. Би өөрөө юу хийхээ, ямар алдаа дутагдалтай гаргаснаа мэддэг. Алдаагаа давтахгүйг хичээж засч сайжруулдаг болохоор ааваасаа зэмлэл сонсох нь бага шүү.
-Бэлтгэл дээр багш гэх үү аав гэж дуудах уу?
-Би багшаа гэж хэлж сурахгүй байгаа юм аа. Ааваа л гээд дуудчихдаг. Гэртээ бол аав, бид хоёр буудлага болон бэлтгэлийн талаар огт ярилцдаггүй. Зөвхөн бэлтгэл дээр л бүх зүйлээ зөвлөдөг дөө. Ээж минь бас спортын хүн. Радио спортын дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер цолтой. Азийн аварга болж байсан.
-Яагаад хийн урт бууны төрлийг сонгосон юм бэ. О.Гүндэгмаа, Д.Мөнхбаяр гавьяатаас үлгэр дуурайл авч гар бууны төрөлд орсон хүүхдүүд олон юм билээ?
-Би анх шалгуулахдаа гар буунд ордог юм уу гэж бодсон. Тэгээд бэлтгэл хийж эхлэхдээ урт буунд орчихсон. Аав минь урт бууных болохоор нөлөөлсөн байх. Урт бууны төрөлд сүүлийн үед 15, 16 настай тамирчид олноор хичээллэж байгаа. Ганц, хоёр жил хичээллээд л өндөр амжилт гаргаж байгаа чадварлаг тамирчид бий. Бие бялдрын хувьд ч өндөр, биерхүү, ур чадварын хувьд авьяастай мэргэн буучид байгаа шүү.
-Г.Нандинзаяа гэж нэр 2012 оны оюутны дэлхийн аваргаас эхлэн цуурайтах болсон. Ганцаарчилсан болон багийн төрөлд алтан медаль авчирч байсан шүү дээ?
-Миний хувьд анхны олон улсын хамгийн том тэмцээн байсан. Хувийн төрөлд болон баг гээд хошой алтан медаль хүртсэн. 2013 онд оюутны Универсиад наадамд багаараа мөнгө, хувиараа хүрэл медаль хүртсэн. 2014 оны Ираны Азийн наадамд багаараа хүрэл медаль хүртсэн.
-"Дэлхийн цом"-ын тэмцээнд залуучуудын дэлхийн дээд амжилтыг тогтоосон батламж хүртсэн байсан?
-2013 онд дүрэм шинэчлэгдсэний дараа БНСУ-д “Дэлхийн цом” оролцсон.
Миний нас залуучуудын ангиллынх учраас рекордын цаанаа давхар тооцож байдаг юм билээ.
Тухайн үед рекорд тогтоосноо ч мэдээгүй. Саяхан буудлагын холбоонд албан ёсоор батламж нь ирснээр мэдсэн.
-Монгол Улсын дээд амжилтыг хэдэн удаа шинэчилсэн бол?
-Залуучуудын ангиллын рекорд бол миний нэр дээр байгаа болов уу.
Насанд хүрэгчдийн гурван төрлийн хоёрых нь рекордыг шинэчлэн тогтоосон.
Өнгөрсөн жилийн улсын аваргаар 50 метрийн урт бууны 3х20 дасгалд 589 оноогоор улсын дээд амжилтыг шинэчилсэн.
-Ямар фирмийн буугаар бууддаг вэ?
-Миний буу “Walter” фирмийнх. Урт бууны өөр сайн буу байгаа. Гэхдээ олон жил буудсан учраас би энэ буундаа дасчихсан. 2011 онд АНУ-ын "Дэлхийн цом"-д явахад онгоцны ачаанд хүчтэй шидэгдсэнээс болоод эвдэрчихсэн. Жил гаруй хугацаанд хүмүүсийн бууг гуйж хэрэглэсэн. 2012 оны оюутны дэлхийн аваргад явахдаа нэг багшийн бууг авч яваад хошой алтан медальтай ирсэн. Тэмцээнээс ирээд бууг нь буцаагаад өгсөн ч сэтгэл хорогдоод байсан. Тэгээд өнгөрсөн жил багшдаа хэлээд энэ буугаа худалдаж авсан. Олимпод энэ буугаараа л буудна.
-Урт бууны хувьд дунджаар хэдэн кг вэ?
-Хийн буу 4 кг орчим, калибрь 5-6 кг юм болов уу. Хүмүүс ийм жижигхэн биетэй байж гээд л гайхдаг. Бэлтгэл хийсээр байгаад сурчихсан даа.
-Урт бууны тамирчдын хувьд өндөр өртөгтэй. Буу, сумнаас гадна хувцас, хэрэглэл гээд?
-Зардал ихтэй гэдэг нь үнэн шүү. Миний хувцас гэхэд Солонгосынх. 800-1000 орчим ам.доллар болох байх. Таван жил өмссөн болохоор хуучирчихсан даа. Герман, Европын хувцаснууд маш сайн хэдий ч үнэтэй. Нэг цамц юм уу өмд нь гэхэд 700 евро.
-Спортын мастер цолны болзолыг хэр хугацаанд хангав?
-Хичээллэж эхлээд жилийн дараа л спортын мастер болсон. Сарын дараа ОУХМ цол авч байсан.
-Г.Нандинзаяа оюутны дэлхийн аваргад оролцохдоо ХУДС-д сурдаг байсан. Сурч байгаа юу?
-Хүмүүнлэгийн ухааны их сургуульд олон улсын харилцааны чиглэлээр суралцдаг байсан. Олимпийн өмнөх жил эрх авах дөрвөн тэмцээнтэй учраас чөлөө авчихсан. Хоёр туулай хөөх гэхээр чадахгүй л юм. /инээв.сур/ Долоо хоногийн зургаан өдөр бэлтгэл хийнэ. Өглөө 09.00 цагт гал нээнэ. Өдрийн хоолоо идээд хэсэг амраад дахиад л бэлтгэлдээ ордог болохоор сургуулиа хойш тавихаас өөр арга байсангүй. Мэдээж хүсэл мөрөөдөл минь олимпийн аварга. Мөрөөдөлдөө хүрэх онгоцны тийзээ юутай ч захиалчихлаа. Одоо гүйцэтгэл минь л үлдлээ дээ.
-За баярлалаа. Хүсэл мөрөөдлөө багтааж ядан яваа мэргэн буучдаа амжилт хүсье.
-Баярлалаа.