gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.24
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Тамхины хууль бус худалдаачдыг цэгцлэхгүй бол хүүхдүүдийн ирээдүй сааралтах нь

Р.Адъяасүрэн
Нийгэм
2015-05-31
0
Twitter logo

Манай улсад сүүлийн жилүүдэд тамхи татагчдын тоо ихэссэн. Ялангуяа хүүхдүүдийн дунд тамхи татах хорт зуршилд ихээр орсныг судалгаанаас харж болно.

Тодруулбал, 2013 онд Эрүүл мэндийн яам, ДЭМБ-аас хийсэн “Сургуульд суурилсан хүүхдийн эрүүл мэндийн судалгаа”-аар 13-17 насны сурагчдын 22 хувь нь тамхи татдаг гэсэн дүн гарчээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр насанд хүрсэн арван хүн тутмын нэг нь тамхинаас болж нас бардаг.

Жил бүр 6 сая орчим хүн тамхинаас шалтгаалсан өвчний улмаас амиа алддаг бөгөөд тамхины эсрэг зохих үйл ажиллагаа явуулж, арга хэмжээ авахгүй бол, 2030 он гэхэд энэ тоо 8 саяд хүрч өсөх хандлагатай байгааг анхааруулж байгаа аж.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн тавдугаар сарын 31-нийг Дэлхийн тамхигүй өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил “Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг зогсооё” уриан дор дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлэхээр уриалжээ.

Тамхины хэрэглээг багасгах, хууль бус худалдааг зогсоох арга хэмжээ авахгүй бол хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдсөн хүмүүсийн золиос нь хүүхдүүд болох аюултай.

  • 2013 оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Тамхины хяналтын тухай хуульд тамхийг ширхэглэн худалдах,
  • 21 нас хүрээгүй хүнд тамхи худалдах, түүгээр тамхи худалдуулах,
  • ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метрийн дотор тамхи худалдахгүй зэрэг заалтууд бий.

Гэвч энэ хуулийн хэрэгжилт тун муу байгааг дээрх судалгаанаас харж болно. Хоёр жилийн өмнөх судалгаагаар 13-17 настай хүүхдүүдийн 22 хувь нь тамхи татдаг гэсэн дүн гарсан бол өнөөдөр энэ тоо хэдэд хүрснийг таах боломжгүй мэт. Ингэж хэлэхийн учир нь ерөнхий боловсролын сургуулийн орчин төдийгүй гадаа гараад л тамхитай “нөхөрлөсөн” хүүхдүүдийн дүр зураг үүнийг гэрчилнэ.

Түүнээс гадна амьдрал дээр 500 метрээс гадна борлуулах гэсэн заалт хэрэгжих боломжгүй гэдгийг жижиглэн худалдаачид хэлж байна. Учир нь Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхэлснээр хаа сайгүй тамхи зардаг хүмүүсийн тоо багассан мэт харагдавч үнэн хэрэгтээ жижиг ТҮЦ, сургууль, цэцэрлэгийн ойролцоох дэлгүүр, чихэр бохь зардаг үүргийн худалдаачдаас эхлээд гудамж, такси гээд далд хэлбэрийн худалдаа эрхэлдэг хүмүүс олшроод байна.

Тэд хүчин төгөлдөр хуулийг уландаа гишгэснээр үл барам хүүхдүүдийн ирээдүйг баллаж байгаа юм. Өөрөөр хэлбэл хүүхдэд тамхи худалдан авах боломж олгохгүй байх нь хүүхэд, залуучуудын тамхины хэрэглээг бууруулахад чухал.

Насанд хүрээгүй хүүхдийн тамхи татах, тамхи худалдан авах боломжийг хязгаарлах ёстой. Үүний тулд хууль бусаар тамхи худалдаалж буй цэгүүдийг цэгцлэх хэрэгцээ нэн тэргүүнд шаардлагатай.

Тамхи худалдаалах үйл явцыг хуульд ил болгох нь илүү оновчтой шийдэл. Өөрөөр хэлбэл тамхи борлуулалах албан ёсны бүртгэлтэй тусгай цэгүүдийг нээснээр хууль бус худалдааг хяналтандаа барьж чадах бөгөөд наанадаж хүүхэд өсвөр насныханд анхаарал тавьж цаанадаж татварын орлогоо бүрэн татаж болох юм.

Өөрөөр хэлбэл хууль бусаар янжуур тамхи худалдаалж буй иргэд, аж ахуйн нэгжүүдийг илрүүлэн, хуулийн хариуцлага хүлээлгэж, дахин ийм үйлдэл гаргахгүй байх тал дээр арга хэмжээ авах шаардлагатай байна. Эс тэгвээс хүүхдүүдийн маань ирээдүйг тамхины утаа сааралтуулж мэдэх нь ээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан