Баянзүрх дүүргийн Улсын тэргүүний 129 дүгээр цэцэрлэгийн хүүхдүүд Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд зочиллоо.
Тус төвийн багш нар Улаан номонд орсон амьтдын талаарх мэдээллийг сонирхолтой хэлбэрээр зургаар тайлбарлан хүргэсэн юм.
Хүүхдүүдийн хувьд таван хошуу мал болон ховордож буй амьтдын зургийг хараад л шуудхан нэрлэж байлаа.
Баавгай юу иддэг вэ гэсэн асуултад хүүхдүүд нэгэн зэрэг “Зөгийн бал” гэдэг хариултыг хэлж багш нарыг инээлгэлээ.
"Маша ба баавгай" хүүхэлдэйн киног шимтэн үзэгчдийн хувьд яах аргагүй зөв хариулт.
Байгаль эх дэлхийгээ хамгаалахын тулд хүүхдүүд та нар ямар зүйлийг хийж болохгүй вэ гэхэд “Цаас бага хэрэглэх ёстой”, “Нүүрээ их усаар угааж болохгүй”, “Мод хугалж мөөг, цэцгэн дээр унагааж гэмтээж болохгүй” гэсэн хариулт олонтаа давтлаа.
Сургалтын төвийн багш нар “Хүүхдүүд чононы чихмэлээс л их айж уйлдаг даа” гэсээр амьтны музей руу орсон. 129 дүгээр цэцэрлэгийн зочин хүүхдүүдээс энэ удаа нэг ч хүүхэд айсангүй.
Гэхдээ хүрч үзэхийг хүссэн ч зүрхлэхгүй нэг, нэгнийгээ түлхэж гараа чононд хүргэхийг ятгана.
“Багшаа энэ чоно амьд юм уу, үхсэн юм уу”. “Үхсэн чоно юм бол яагаад ингээд босоод зогсч байгаа юм”. “Янгир гэдэг ямааны аав уу” гээд л хүүхдүүдийн сониуч асуултыг багшаасаа байнга л асууж байлаа.
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв цэцэрлэгийн хүүхэд, бага ангид, ахлах ангийнхан зориулсан тусгай хөтөлбөрөөр үйлчилдэг юм байна.
Цэцэрлэгийн хүүхдүүдэд амьтан ургамлаа хэрхэн хамгаалах талаар хүүхэлдэйн кино үзүүлж, дуу дуулуулсны дараа амьтдын музей үзэж сонирхуулдаг. Ахлах ангийн хүүхдүүд химийн лабораторит орж туршилт хийж үзэх боломж олгодог аж. Экологийн боловсролыг гурав, дөрвөн наснаас нь хүргэхийг буй тус төвийн хаалга сургууль, цэцэрлэг, эцэг эхчүүдэд үргэлж нээлттэй гэдгийг уламжилсан шүү.