gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     4.21
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 10
Зурхай
 4.21
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 4.21
Валютын ханш
$ 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Жизель”-д О.Ганцоож Английн балетын залуу одтой хамтран тоглоно

Б.Эрмүүн
Соёл урлаг
2015-05-27
0
Twitter logo
 
Францын алдарт хөгжмийн зохиолч А.Адамын “Жизель” хайр дурлалын эмгэнэлт бүжгэн жүжиг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тавигдах гэж байна.

Театрын тэргүүн гоцлооч, МУСТА Отгонбямбын Ганцоож, Английн балетын залуу од, English National Ballet компанийн гоцлол бүжигчин Лорета Самерскэйлстай хамтран тус жүжигт гоцлон тоглох юм.

О.Ганцоожийн хувьд Монголын балетын урлагийн өнгө төрхийг олон улсын тавцанд тодорхойлж, таниулж яваа залуу уран бүтээлч бөгөөд тус театрт тэргүүн гоцлоочоор ажиллаж буй 10 дахь жилийн ойдоо зориулан ийнхүү тайлан тоглолтоо хийх гэж байгаа аж.

Тэрбээр 2006 онд Хөгжим Бүжгийн Коллежийг балетын жүжигчин мэргэжлээр, 2009 онд Английн Лондон хотын English National Ballet компанийн балетын мэргэжлийн сургуулийг балетын жүжигчин мэргэжлээр тус тус төгссөн бөгөөд олон улсын чанартай тэмцээнүүдэд амжилт үзүүлсээр ирсэн жүжигчин билээ.

Тоглолт ирэх сарын 12-нд болно.

“Жизель” бүжгэн жүжгийн тухайд

Романтизмын үеийн шилдэг бүжгэн жүжгийн нэг Францын нэрт хөгжмийн зохиолч А.Адамын “Жизель” хайр дурлалын эмгэнэлт балет нь анх 1841 оны зургаадугаар сарын 28-нд Jean Coralli Jules Perrot нарын дэглэлтээр Францын Парис хотын “Гранд Опера” театрын тайзнаа амилж байжээ.

Үүний дараагаар 1842 оны гуравдугаар сарын 12-нд Лондонд, арванхоёрдугаар сарын 30-нд Москва, 1843 оны нэгдүгээр сарын 17-нд Итали улсын Милан хотод, 1846 оны нэгдүгээр сарын 1-нд АНУ-д тус тус тоглогдсон байна.

Харин 1884 оноос эхлэн балетмейстер Marius Petipa-ийн дэглэлтээр тавьсан нь өнөөгийн бидний үзэж буй хувилбар юм.

Манай улсад анх 1979 онд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа амилуулснаас хойш тасралтгүй 36 жил тоглогдсон байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан