Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.
ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл, Коронавирусийн халдвар 24 цагийн дотор АНУ-д 50 мянгаар, Бразилд 44 мянга, Энэтхэгт 25 мянгаар халдвар нэмэгдсэн байна. ОХУ-д 6562 хүн хлдвар шинээр авч, 173 хүн эндсэн байна.
Сөүлийн тусгай үүргийн онгоцоор өчигдөр 261 хүн ирснээс 3 хүнийг Цэргийн эмнэлэгт тусгаарласан.
Өчигдөр 289 хүн тусгаарлалтад шинээр орж, 288 хүн сувиллын тусгаарлалтаас гэрийн тусгаарлалтад шилжлээ. Улсын хэмжээнд тусгаарлалтад 2996 хүн байгаагийн 191 нь 0-5 насны хүүхэд, 102 нь жирэмсэн, архаг өвчтэй 366 иргэн байна.
Б.Янжмаа, Дэлхийн хэмжээнд коронавирусийн халдвараар 12 сая гаруй хүн өвчилж, 545 мянга гаруй хүн эндлээ. БНСУ-д өчигдөр 28 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 24 нь дотоодын халдвар, нэг нас баралт бүртгэгдсэн. Үүнтэй холбоотойгоор сүмүүдэд залбиралаас өөр үйл ажиллагаа явуулахыг хориглосон ба сүмд ирэх иргэдийг QR кодоор бүртгэхээр болжээ.
БНХАУ-д дотоодын халдвар бүртгэгдээгүй, гаднаас зөөвөрлөгдсөн есөн тохиолдол бүртгэгдлээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, 7-р сарын 8-нд 701 хүний сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус ИЛРЭЭГҮЙ. Хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс сувиллын тусгаарлалтад шилжлээ.
Цэргийн сургуулийн 21 настай оюутан 57 хоног, 37 настай оюутан 40 гаруй хоног эмчлүүлж эдгэрлээ. Монголд коронавирусийн 227 батлагдсан тохиолдлоос 197 хүнийг эмчлэн эдгэрүүллээ. 30 хүн эмчилгээнд байгаагаас хөнгөн 27, хүндэвтэр гурван хүн байна. Нэг жирэмсэн эхийг ажиглах байрнаас ХӨСҮТ-д авчирч төрүүллээ, хүүтэй болсон.