Ерөнхий сайдын зүгээс яам, агентлагийн дарга нарыг ТУЗ-д байхыг хориглож , салбараа сайн мэддэг мэргэжилтнүүдийг оруулах үүрэг өгсөн.
Тодруулбал Засгийн газрын арваннэгдүгээр сарын хуралдаанаар энэхүү шийдвэрийг гаргаж Төрийн өмчийн хороонд даатгасан.
Үүнтэй холбоотойгоор төрийн өмчийн компаниудын ТУЗ хэрхэн өөрчлөгдөж байгааг Төрийн өмчийн хорооноос тодруулахад яамдын дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарыг чөлөөлж эхэлсэн гэдгийг хэллээ.
ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, төлөөллийн газрын дарга В.Дарханбаатартай энэ талаар ярилцлаа.
-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оны өмнө төрийн өмчийн компаниудын ТУЗ-д өөрчлөлт оруулах үүрэг даалгаврыг ТӨХ-нд өгсөн. Яамдын өндөр албан тушаалтнуудыг ТУЗ-аас чөлөөлж дууссан уу?
-Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу манай төлөөлөл хэрэгжүүлдэг 50 гаруй компанийн ТУЗ-ийг шинэчилсэн.
Дорнод бүсийн эрчим хүчний систем ХК, “Гермон газ” ХХК, “Сэлэнгэ АЗЗА”, “Дархан АЗЗА” компанийн ТУЗ-д өөрчлөлт ороогүй хуучин бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа.
ТУЗ-д өөрчлөлт оруулж буйтай холбогдуулан гишүүнээр томилогдох нэр дэвшигчдийн Хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгийг АТГ-аар хянуулсны үндсэн баталгаажуулаад явж байна.
Хараат бус гишүүдийг компанийн хуулийн дагуу нийтэд зарлаад сонгодог учраас хөндөөгүй. Өөр ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн, хуралдаа суудаггүй гэсэн шалтгаанаар өөрчлөгдөж байгаа хараат бус гишүүд бол байгаа.
“Шивээ-Овоо” ХК, “Багануур” ХК, “Эрдэнэс оюу толгой” ХХК, “Эрдэнэс Таван толгой” ХХК, “Эрдэнэс Монгол” ХХК, “Хөрөнгийн бирж”, “Хөгжлийн банк”, “Төрийн банк”, “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” зэрэг арваад компанийн ТУЗ-д өөрчлөлт ороогүй. Төлөөллийг ЗГХЭГ, Сангийн яам хэрэгжүүлдэг.
-57 компанийн ТУЗ-д 470 орчим хүн харъяалагддаг. Үүний 170 гаруй төрийн захиргааны албан хаагчид нь яам, агентлаг, газрын дарга нар гэж байсан. Энэ тоо хэрхэн өөрчлөгдсөн бол?
-Төрийн болон төрийн өмчийн оролцоотой 57 компани ТУЗ-тэй. Үүнээс 48 компани хуулийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээ сонгосон. Нийт 57 төлөөлөн удирдах зөвлөлд давхардсан тоогоор 469 гишүүн ажиллаж байгаа. Үүнээс 149 нь Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн байна.
Есөн гишүүнтэй төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөлөл нь зургаан хүн байдаг. Эрчим хүчний компани байлаа гэхэд ЭХЯ-наас гурав, ТӨХ-ноос хоёр, Сангийн яам нэг төлөөлөл байдаг. ЭХЯ-ны гурван хүний нэг, ТӨХ-ны нэг төлөөлөл нь төрийн бус байгууллагаас байхаар сонголт хийсэн.
Тодруулбал нэгдүгээрт яамны төлөөллийг дарга нар бус аль болох мэргэжлийн хүнийг оруулсан. Хоёрдугаарт эрчим хүч болон авто замын чиглэлийн ТББ-ын төлөөллийг оруулах чиглэл барьсан. Авто замчдын холбоо, Инженерүүдийн холбоо зэрэг мэргэжлийн бусад төрийн бус байгууллагаас төрийг төлөөлж ТУЗ-д оруулсан. Их сургуулийн багш, профессор, эрдэмтэн, судлаачдыг төрийн төлөөлөлд оруулсан.
-Яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, дэд сайд нарыг бүрэн чөлөөлсөн гэсэн үг үү?
-Одоогоор яамдын нэг ч Төрийн нарийн бичгийн дарга ТУЗ-д байхгүй. Эрчим хүчний салбарын онцлогоос шалтгаалж мэргэжлийн үүднээс ЭХЯ-ны газрын дарга нараас төлөөлөл оруулсан. Компанийн тухай хуулиараа бол төлөөлөн удирдах зөвлөл сардаа нэг удаа хуралдах ёстой. Төрийн нарийн бичгийн дарга, дэд сайд нар ажил ихтэй учраас тэр хүмүүсийн заваар хуралдах, хүлээх асуудал тулгарч байсан.
Эрчим хүчний компаниудын ТУЗ-ийн дарга нарыг ЭХЯ, замын компаниудын ТУЗ-ийг Зам тээврийн яам нь авна гэдэг.
Үүнээс болж компанийн тулгамдсан асуудал хуримтлагдах, төлөвлөсөн хугацаандаа ТУЗ хуралдахгүй байсан. Төрийн нарийн бичгийн дарга эрчим хүчний компанийн ТУЗ-ийн дарга байлаа гэхэд тэр компани илүү давуу эрх эдлэн, салбарын төрийн болон хувийн аж ахуйн нэгжүүдэд тэгш үйлчлэх зарчим алдагдаж байна гэж үзээд төрийн өмчийн компаниудын ТУЗ-д дэд сайд, төрийн нарийн бичгийн даргыг оруулахгүй байх, төрийн бус байгууллага болон профессор, эрдэмтэн, судлаачдын төлөөллийг оруулах шийдвэр гарсан.
-Ерөнхий сайд төрийн өндөр албан тушаалтнууд ТУЗ-д багтснаар өөрийн компанид давуу эрх олгох, давхар ажил хашдаг учраас аль нэгийг нь орхигдуулах сөрөг тал гарч байгааг онцолсон. Ийм зүйл хэр нийтлэг байсан бэ?
-Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлдэг ганц байгууллага нь Төрийн өмчийн хороо. Харамсалтай нь, УИХ-ын сонгууль болон Засгийн газрын өөрчлөлт, яамд, сайд нараас шалтгаалж энэ бодлого үндсэндээ алдагдсан. Жишээ нь, Эрчим хүчний компаниудын ТУЗ-ийн дарга нарыг ЭХЯ, замын компаниудын ТУЗ-ийг Зам тээврийн яам нь авна гэдэг. Тухайн үеийн удирдлагууд нь хоорондоо ярилцаж тохироод ихэнх ТУЗ-ын дарга нарыг салбарын яам авсан. Эрчим хүний 20 орчим компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нарыг Эрчим хүчний яамнаас томилсон байсан.
-“Эрдэнэс таван толгой” ХК саяхан төлөөлөн удирдах зөвлөлөө шинэчилсэн юм билээ. Гэхдээ та бүхний өөрчлөхийг хүссэн бүрэлдэхүүнд бүгд байх жишээтэй. ТУЗ-ийн дарга нь ЗГХЭГ-ын дэд дарга Г.Ганболд, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Булган, Уул уурхайн яамны Төрийн захиргааны удирдлагын дарга Ч.Түмэнбаяр, Сангийн яамны Санхүү, бодлогын газрын дарга Б.Нямаа зэрэг хүмүүс гишүүнээр томилогдсон. Ерөнхий сайд чиглэл өгсөөр байхад яамдын өндөр албан тушаалтнууд ТУЗ-д ороод л байх юм?
-2012 оны сонгуулиас хойш “Эрдэнэс МГЛ” компанийг ЗГХЭГ харьяандаа авсан зэргээр 10 гаруй компани ТӨХ-ноос төлөөлөл хэрэгжүүлэхээ больсон. Ийм учраас дээрх компаниудад төрийн өмчийн төлөөллийг ТӨХ хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн хууль эрх зүйн үндэслэлийг гарган, Засгийн газарт хандсан байгаа.
Монголын хөрөнгийн бирж ХХК-д гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт хийгээд ТӨХ-ноос дарга томилох удирдамжийг ТУЗ-д өгөх гэтэл эсэргүүцээд Засгийн газраар шийдвэр гаргаад, Сангийн яам төлөөллийг хэрэгжүүлнэ гэсэн. ЗГХЭГ, Сангийн яаманд харьяалагддаг гээд Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байж болохгүй. Ийм зөрчил гарсан учраас ЗГХЭГ-т Хөгжлийн банк, Төрийн банкны төлөөллийг хэрэгжүүлье, хуулиараа ийм зүйлүүд болохгүй гэж албан бичиг явуулсан.
Төрийн өмчийн компаниудын ТУЗ, “Эрдэнэс таван толгой”, “Оюу толгой” шиг хэдэн сая төгрөгийн цалин авч үзээгүй.
-ТӨХ-нд харъяалагдаж буй компаниудын ТУЗ-ийн гишүүдийн цалин хэд байдаг юм бол?
-ТУЗ-ийн гишүүдийн цалингийн дээд хязгаар нь амьжиргааны доод төвшин болох 192 мянган төгрөгийг хоёр дахин үржүүлсэнтэй тэнцүү буюу 380 мянган төгрөгөөс дээш байж болохгүй гэсэн чиглэлийг Засгийн газраас өгсөн тул энэ зарчмаар цалинг тогтоосон. Гэхдээ компанийн орлогоос хамаарч 100, 200 мянган төгрөгийн цалинтай ч байна. Төрийн өмчийн компаниудын ТУЗ, “Эрдэнэс таван толгой”, “Оюу толгой” шиг хэдэн сая төгрөгийн цалин авч үзээгүй.
Хамгийн дээд тал нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр 800 мянга, “Хөтөл”-ийн цементийн үйлдвэр 450 мянган төгрөгийн цалин өгч байсан. Үүнийг өөрчлөөд 380 мянгаас дээш байж болохгүй гээд дээд хязгаарыг тогтоогоод өгчихсөн.
-Уул уурхайн компаниудын ТУЗ гэхэд хэдэн арван сая төгрөгийн цалинтай байх юм. Магадгүй энэ дээд хязгаар тогтоосноос шалтгаалж мэргэжлийн хүмүүс цалин голж ажиллахгүй татгалздаг л байх?
-Гаралгүй яахав. Зарим төрийн бус байгууллага, их сургуулийн багш, профессор, эрдэмтэн, судлаачид болон хувийн компанийн төлөөллөөс төрийн өмчит компаниудын ТУЗ-д төлөөлөл болгон оруулсан. Гэтэл жижиг компанийн ТУЗ-д ажиллахгүй, ашиг сонирхол болохгүй байна гээд дөрөв, таван хүн өргөдлөө өгөөд өөрчлөгдсөн.
-ТУЗ-ийн гишүүдийн үүрэг хариуцлага, идэвхийг хэрхэн дээшлүүлэх ёстой вэ. Зөвхөн цалин аваад хуралдаа идэвхгүй ханддаг, суудаггүй гишүүд олон байдаг талаар шүүмжилдэг?
-Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах, үүрэг хариуцлагын талаар хөнддөггүй байсан нь үнэн. ТУЗ-д зөвхөн цалин авах гэж, идэвхгүй оролцдог байдлыг өөрчилнө. 1-2 удаа хурал таслахад гишүүнээс чөлөөлөх зэрэг арга хэмжээ авдаг болж байна. Зам арчлалтын компаниудын ТУЗ-ийн гишүүдэд гэхэд “Та нар жилдээ ганц удаа газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцаж идэвхитэй оролцох. Засвар арчлалт хийж байгаа зам дээр нь яваад үз” гэсэн шаардлага тавьж байгаа. Замаа хэр засч тордсоныг өөрсдөө харж үзсэн хүмүүс арай өөр байдлаар хуралдаж шийдвэр гаргана биз дээ.
-Компаниуд ТУЗ-ийн гишүүдээ ихэд нууцлах юм. Энэ мэдээлэл ил байх ёстой байх аа?
-Тийм. Компаниуд өөрсдийн вэб сайтад төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн нэр, утас, холбоо барих мэйл хаяг зэргийг ил зарлах ёстой. Ийм тохиолдолд тухайн компанийн ажилчид болон харилцдаг компаниуд ТУЗ-ийн гишүүдэд санал бодлоо хэлнэ шүү дээ. Тэгэхгүй бол хэдэн дарга нар хурал болохоор суучихаад бусад үед алга болчихдог байж болохгүй л дээ.