gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     5.21
  • Валютын ханш
    $ | 3571₮
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Улаанбаатар-Сонгдо” эмнэлгийнхэн зүрхний төрөлхийн гажгийг судсан дотуур бөглөх эмчилгээ нэвтрүүллээ

Э.Оргил
Эрүүл мэнд
2015-05-21
0
Twitter logo

“Улаанбаатар-Сонгдо” эмнэлгийн Зүрхний тасгийн эмч нар түгээмэл тохиолддог зүрхний төрөлхийн болон олдмол гажгуудыг судсан дотуур бөглөх эмчилгээг бие даан Монголдоо анх удаа хийж эхэлжээ. Өвчтөнд зовиур шаналгаагүй, энэ төгс эмчилгээний талаар тус эмнэлгийн зүрх судасны эмч,  анагаах ухааны доктор Ц.Намхайдоржтой ярилцлаа.

-Зүрхний төрөлхийн гажгийг судсан дотуур бөглөх мэс заслынхаа талаар Та тайлбарлаж өгөөч?
-Энэ нь зүрхний төрөлхийн гажиг буюу цоорхойтой хүмүүсийн цоорхойг судсан дотуур бөглөх хамгийн орчин үеийн эмчилгээ юм. Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүд тэр дундаа хамгийн түгээмэл тохиолддог тосгуур хоорондын цоорхой, ховдол хоорондын цоорхой, артерийн битүүрээгүй цорго гэсэн гурван гажиг хамгийн түгээмэл тохиолддог.

Энэ гажгуудыг манай улсад нээлттэй  мэс заслын аргаар эмчилж байсан. Арваад жилийн өмнөөс Америк, Японы эмч нар багаараа ирж ихэвчлэн артерийн битүүрээгүй цоргыг судсан дотуур бөглөх ажилбарыг хүүхдүүдэд жил бүр хийж байгаа. Харин том хүнд тосгуур хоорондын цоорхойг монголчууд бие даан бөглөх ажилбарыг манай эмнэлэгт хийж эхлээд байна.

2014 оны арванхоёрдугаар сард Сонгдо эмнэлгийн Зүрхний тасгийнхан Хятадын Хэнань мужийн Нэгдүгээр эмнэлгийн эмч нартай хамтарч энэ хагалгааг Монголдоо зургаан хүнд амжилттай хийсэн. Үүний дараа энэ оны гуравдугаар сард БНСУ-ын Ионсей их сургуулийн Сэвранс эмнэлгийн эмч нартай хамтарч бас амжилттай хийгээд байна.

Гурав дахь удаагаа энэ долоо хоногт Хятадын эмч нарын удирдлага дор манай эмч нар дөрвөн хүнд амжилттай хийлээ.  Энэ удаа хагалгаанд орсон хүмүүс зөвхөн тосгуур хоорондоо цоорхойтой биш, уушгины артерийн нарийслыг баллоноор тэлэх ажилбарыг хийсэн. Тэгэхээр бид бүхэн ажилбарынхаа хүрээг тэлж, илүү нарийн  түвэгтэй ажилбаруудыг хийлээ.

-Зүрхний төрөлхийн гажгийг эмчлэх эмчилгээний орчин үеийн чиг хандлага нь ямар байгаа вэ?
-Ер нь орчин үеийн анагаах ухааны оношлогоо, эмчилгээний чиг хандлага хүнд аль болох зовиур шаналгаа багатай, бага гэмтэл шарх үлдээхүйц, аль болох зүсэхгүй, хагалахгүй байх чиглэл рүү хөгжиж байна. Сүүлийн хэдэн жилд судсан дотуурх оношлогоо эмчилгээ, дурангийн мэс засал салбарууд дэлхий дахинд эрчимтэй хөгжиж байна. Энэ аргаар зүрхний төрөлхийн гажиг засах эмчилгээг монгол эмч нар бие даан хийх бүрэн боломж бүрдлээ.

-Зүрхний төрөлхийн гажигтай хүн Монголд хэр их байдаг бол?
-Зүрхний төрөлхийн гажигтай хүн манайд тийм бага биш. Газар нутгийн онцлогоос шалтгаалж болно. Тухайлбал, далайн түвшнээс дээш өргөгдсөн газар нутагт зүрхний гажигтай хүүхэд төрөх магадлал их болдог. Мөн агаарын бохирдол, нийгмийн стресс, жирэмсэн үедээ янз бүрийн эм тариа хэрэглэсэн, удамшил зэрэг маш олон хүчин зүйлээс хамааралтай. Ямар төрлийн гажиг, хэр хүнд явцтай зэрэг нь тухайн хүний амьдрах хугацаанд шууд нөлөөлдөг.

-Зүрхний төрөлхийн гажигтай гэдгээ мэдэхгүй явах тохиолдол бий юү?
-Байдаг. Зарим хүн 50,60 нас хүрсэн хойноо, хэд хэд төрсний дараа ч гажигтайгаа мэдэх тохиолдол бий. Гажиг нь ямар гажиг, ямар хэмжээтэй, хүнд хөнгөний зэргээс хамаарч тухайн хүнд илрэх зовиур шаналгаа, эд эрхтэнүүдийг гэмтээх, хүндрэл өгөх хэлбэр нь өөр өөр. Жижиг хэмжээний цоорхой зүрхэнд ачаалал өгөхгүй, мэдэгдэхгүй явж болдог. Г

эхдээ л ямар нэг цоорхой, гажиг байна гэдэг нь эрсдэлийг нэмэгдүүлдэг . Зарим хүн хүндрэл өгсний дараа шалтгааныг тогтоох үед ч цоорхой нь оношлогдож байгаа. Жишээ нь, залуухан хүмүүс цус харвачихдаг. Үүний нэг шалтгаан нь зүрхний цоорхой байх нь бий. Иймээс зүрхний гажиг өвчтэй гэж оношлогдсон л бол аль болох эрт, бусад эрхтэнийг гэмтээж,  хүндрэл өгөхөөс өмнө эмчлүүлэх хэрэгтэй. Эрт эмчлэх тусмаа эрсдэл бага, эмчилгээний үр дүн өндөр байдаг.

-Энэ хагалгаа ямар давуу талтай вэ?
-Энэ ажилбар нь нэгдүгээр, бүтэн унтуулахгүй, хэсгийн мэдээ алдуулалттай  хийгддэг. Хоёрдугаарт, хагалж зүсэхгүй, сорви үлдэхгүй. Гуравдугаарт, хагалгаа хийлгэсний маргааш шууд эмнэлгээс гарч хэвийн амьдралдаа орж болно. Дөрөвдүгээрт, эмчилгээний үр дүн өндөр гэх мэт олон давуу талтай. Тиймээс орчин үед хийх боломжтой л бол хамгийн түрүүнд энэ аргыг санал  болгодог.  Болохгүй бол дараагийн нээлттэй мэс заслын аргыг сонгож байна.

-Үнэ төлбөр нь ямар байгаа вэ?
-Мэс заслын үед дан нэг удаагийн багаж хэрэгсэл хэрэглэдэг. Сүүлийн үеийн  цоорхойг бөглөдөг шүхэрнүүд нь  MRI оношлогоонд ороход сөрөг заалт байхгүй болсон.  Тэгэхээр хагалгааны өртөг харьцангуй өндөр. Гэхдээ мэдээж гадаадад хийлгэснээс хамаагүй хямд хийж байгаа. Дээр нь замын зардал , буудлын мөнгө хэмнэнэ, ар гэрийнхэн бүгд хажууд байна гээд эдийн засаг, сэтгэл санааны хувьд олон давуу талтай л даа.

-Одоо хагалгаанд орохоор бэлтгэгдэж байгаа хүмүүс бий юү?
-Одоогоор ийм хагалгаа хийлгэх шаардлагатай 50 гаруй хүн манай эмнэлэгт  бүртгэлтэй байна. Энэ хүмүүсийн олонх нь зөвхөн манай эмнэлэгт оношлогдсон. Бид энэ олон давуу талтай ажилбарыг эх орондоо нэвтрүүлээд өөрсдөө хийгээд эхэлчихлээ. Тиймээс одоо төрөлхийн зүрхний гажигтай хүмүүст энэ аргыг таниулж,  дэлгэрүүлж өөр олон хүмүүсийг эмчилж эдгэрүүлэхийг л зорьж байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан