Олимпийн эрх олгох 18 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах волейболын эмэгтэйчүүдийн тэмцээн өнөөдөр эхэллээ.
Тавдугаар сарын 20-28-нд БНХАУ-ын Тяньжин хотод болж буй олимпийн эрх олгох учраас өндөр үүрэг, хариуцлагатай өрсөлдөөн өрнөх юм. Монгол улсаа төлөөлөн өрсөлдөх волейболын эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Г.Баярсайхан, туслах дасгалжуулагчаар Б.Хэрлэн, багийн менежерээр Т.Алтансүх нар ажиллаж байна.
Багийн бүрэлдэхүүнд:
- Г.Цэцэгжаргал багийн ахлагч
- А.Батжаргал
- С.Пүрэвжарга
- Ч.Номинчулуун
- Г.Энхнаран
- Б.Энхзаяа
- Г.Хонгорзул
- Г.Хандсүрэн
- Б.Цолмон
- М.Сувдмаа
- Ч.Халиун
- С.Отгонбямба нар багтаж байна.
Монголын эмэгтэй волейболын тамирчид тэмцээний С хэсэгт Япон, Вьетнам, Туркменистаны багуудтай сугалаа таарсан.
Баг тамирчид эхний тоглолтоо Туркменистаны багтай хийнэ. Туркменстаны баг нэрээ татаж тэмцээнд оролцохгүй болсон учир Монголын багт шууд ялалт өглөө.