gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     5.15
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 10
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

#3 Цоо шинэ технологиудыг дэлгэх ICT EXPO 2015-ын оролцогчид

Р.Адъяасүрэн
2015-05-20
0
Twitter logo
Р.Адъяасүрэн
0
Twitter logo
2015-05-20

“Бидний шийдэл хөгжлийн хурдасгуур” уриан дор болох ICT EXPO 2015 үзэсгэлэнд ирэх зочид Монголд анх удаа хамгийн сүүлийн үеийн 4G LTE болон бусад үүрэн холбооны шинэлэг технологийг бодитоор туршиж үзэх боломжтой.

Энд аудио дүрслэлийн бүтээгдэхүүн, хувийн хэрэглээний электрон төхөөрөмжүүд, гэр ахуйн бараа, шинэ үеийн цахилгаан холбооны бүтээгдэхүүн, авто машины орчин үеийн цахилгаан хэрэгсэл, дижитал зураглал болон бусад бүтээгдэхүүнийг дэлгэн харуулсан тусгай бүсүүд ажиллах талаар зохион байгуулагчид онцолж байна.

Ингээд ес дэх удаагийн мэдээлэл, технологийн үзэсгэлэнгийн оролцогчдыг танилцуулж байна.

1.БЭНКЬЮ ТЕК ХХК

Зах зээлд бизнесийн программ хангамжийн шийдлүүдийг хүргэх, IT засвар үйлчилгээг үзүүлэх чиглэлээр Бэнкью Тек ХХК үйл ажиллагаагаа 2005 оноос эхлүүлжээ.

Тус компанийн бүтээгдэхүүн үйлчилгээний багцад банк санхүүгийн байгууллагын төлбөрийн шийдлүүд, худалдаа үйлчилгээний программ хангамж, хөнгөлөлт урамшууллын программ хангамж, тоног төхөөрөмжүүд багтдаг аж.

2.МИРОТЕК ХХК

Орчин үеийн мэдээлэл технологийн шинэлэг, үсрэнгүй хөгжил нь бидний амьдралд хурдацтай нэвтэрч алхам бүрд хэрэглэгдэж байна. Үүний илрэл болж “Миротек” ХХК нь 2005 онд Монгол Улсын мэдээлэл технологийн салбарт орчин үеийн шинэлэг, өндөр түвшний мэдээлэл технологийн шийдэл, бүтээгдэхүүн, үйлчилгээг өөрийн улсын хэрэглэгчдэд цаг алдалгүй хүргэх зорилготой байгуулагджээ.

2005 оноос эхлэн Швед улсын “Axis Communications” компанитай хамтран ажиллаж, Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгч болсноор тус компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх болсон байна.

“Axis Communications” компанийн бүтээгдэхүүн болох сүлжээний /IP/ хяналтын камер нь зайнаас хяналт гүйцэтгэх, өндөр нарийвчлал бүхий дуу, дүрс дамжуулах, өндөр түвшний мэдээллийн нууцлалтай гэх мэт олон давуу талтай ба энэ нь банк санхүү, хүнд ба хөнгөн үйлдвэрлэл, зам тээвэр, цэрэг цагдаа гэх мэт аль ч салбарт хяналтыг өндөр түвшинд гүйцэтгэх боломжийг олгодог аж.

Мөн хэрэглэгчдэд хяналтын системийн цогц үйлчилгээг үзүүлэх зорилгоор 2007 оноос эхлэн Дани улсын “Milestone systems”, Канад Улсын “Genetec” компанийн хяналтын камерын програм хангамжийг хэрэглэгчдэд хүргэх болжээ.

3.ГЛОБАЛ ПАБЛИК РИЛЭЙШНС КОНСАЛТИНГ ФИРМ ХХК

Асар хурдтайгаар хөгжиж буй дэлхий ертөнцөд компаний PR, маркетингийг орчин үеийн шинэлэг технологи, арга замуудыг ашиглан хийж гүйцэтгэдгээрээ мэргэшсэн компани бол Глобал паблик рилэйшнс консалтинг фирм ХХК юм.

Шинэлэг санаа, онцгой шийдлээрээ тэргүүлэх зэргийн PR консалтинг фирм болох тус компани хэвлэл мэдээллийн хэрэгслийн маркетинг мониторинг, эрсдлийн менежмент, медиа инфотайнмент систем, шинэ бараа бүтээгдэхүүн зар зээлд нэвтрүүлэх зэрэг олон төрлийн PR үйлчилгээ үзүүлдэг байна.

Тодруулбал, баяр ёслолын үйл ажиллагаа, реклам, зар сурталчилгаа, үл хөдлөх хөрөнгө, байшин барилгын зураг авалт, спортын үйл ажиллагаа, онцгой нөхцөл байдлын үе, хөдөө аж ахуй, газрын зураг, газар зүйн зураглал, уул уурхай, 2D, 3D mapping зэргийг хамгийн сүүлийн үеийн дүрс бичлэгийн камер, дрон төхөөрөмжүүдийг ашиглан хийдэг аж.

4.САММИТ КОМПЬЮТЕР ТЕХНОЛОГИ ХХК

2009 оноос хойш Улаанбаатар хот болон аймаг бүрт өөрийн салбар нэгжтэй PC mall хэмээх анхны цахилгаан барааны сүлжээ дэлгүүрээ амжилттай нээн үйл ажиллагаагаа явуулж буй тус компани компьютер, мэдээлэл технологийн тоног төхөөрөмжүүд, гэр ахуйн цахилгаан бараа, гар утас ба халаасны компьютер, харилцаа холбооны чиглэлээр бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрэглэгчдэд хүргэж байна.

Мөн Haier брэндийн компьютерийг Монголдоо анх удаа нийлүүлж, цаашдаа Dell брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн шаардлагыг хангаж эрхийг авч чадсан тус компани нөөдөр Dell брэнд Монголын компьютерийн зах зээлийн 70 хувийг дангаараа хангаж байна.

Түүнчлэн телевизорийн зах зээлд тэргүүлэгч Samsung, сервер компьютерт мэргэшсэн HP, сүлжээний Cisco, чанартай гар утасны билэг тэмдэг Nokia, хэвлэгчийн зах зээлд шинэ технологийг нэвтрүүлэгч Sharp, өнгөт хэвлэлээр тэргүүлэгч Epson, Япон цагны Casio, Orient, компьютерийн цоо шинэ ертөнцийг бүтээн бий болгож домог болсон Apple, дэлхийн хамгийн дэвшилтэт дууны технологийн систем үйлдвэрлэгч Bose-г Монголынхоо хэрэглэгчдэд хүргэж байна.

5.АЙ ТИ ЗОН ХХК

1997 онд байгуулагдсан Ай Ти Зон ХХК нь систем интеграцчлал, программ хангамж, компьютер, бизнес тоног төхөөрөмж, мэдээллийн технологийн шийдэл, үйлчилгээг үзүүлдэг.

Тодруулбал, мэдээллийн систем, шийдлүүд, систем интеграци, үйлдвэрийн автоматжуулалт, ухаалаг барилгын шийдэл, дата центр, телеметрийн систем, хяналтын систем, Canon, Dell, Asus, Samsung зэрэг шилдэг брэндийн албан ёсны дистрибьтер, бөөний борлуулалт, Мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийн төрөлжсөн худалдааны төв, Канон төв, Могул төв зэргийг дурдаж болно.

6.ХУЛАН КОНТЕНТ ХХК

Хэрэглэгчдийн мэдээ мэдээлэл, контентыг хүссэн үедээ, хаанаас ч, хэдийд ч ашиглах сонирхолд нийцүүлэн OnAir Cloud үйлчилгээг үзүүлж буй компани бол Хулан контент ХХК.

Контент бүтээгч бизнесийн болон төрийн байгууллага, хувь хүмүүст зориулж бий болсон энэ платформ шинэ дэвшилтэт үүлэн технологийг ашиглан техник технологид цаг хугацаа, хөрөнгө зардал их зарцуулахгүйгээр шууд эцсийн хэрэглэгчдэд хялбар аргаар хурдан хүрэх боломжтой.
Монголын орчин нөхцөлд программ хангамж болон интернэт контент үйлчилгээний систем боловсруулах, ТВ инженерийн чиглэлээр сүүлийн 13 жилийн турш ажиллаж буй тус компанитай ес дэх удаагийн ICT EXPO-оор танилцах боломжтой.

7.АСТЕРИСК ТЕХНОЛОЖИС ХХК

Астериск Техноложис ХХК нь ямар үйлдвэрлэл, салбар гэдгээс үл хамааран мэдээллийн технологийн болон бизнесийн хосолмол зөвлөгөө интеграци, хөгжүүлэлт, сургалт, дэмжлэгийн үйлчилгээг үзүүлдэг.

Өөрөөр хэлбэл системийн хэрэгцээг ямар хэмжээнд хангах, бизнес процессын, үйл ажиллагааны урсгалын шинжилгээг бүрэн хэмжээнд гүйцэтгэж холбогдох бизнесийн зөвлөх үйлчилгээг үзүүлдэг юм байна.
Түүнчлэн мэдээлэл технологийн цогц үйлчилгээг нэг дороос санал болгодог бөгөөд сүлжээ, компьютер, хэвлэгч, камер гэх мэт бүх дэд бүтцийг төлөвлөх, байгуулах, арчлах, засах гэх мэт бүх ажлыг хийж гүйцэтгэдэг.

8.ИНТЕРАКТИВ БИ АЙ ХХК

“Хэн бүхэнд хязгааргүй боломж олгож, баяр баяслыг мэдэрнэ” гэсэн зорилготой Интерактив ХХК.

Тус компани програм хангамжийн төслийг 17 жилийн турш хэрэгжүүлж буй.

Тус компани программ хөгжүүлэх үйлчилгээ буюу дэсктоп программ, веб, мобайл программ хөгжүүлэхээс гадна программ нэвтрүүлэх, техник хангамжийн, онлайн үйлчилгээг ч мөн үзүүлж байна.

9.СИНУС ДОЧИ ХХК

"Синус-Дочи" ХХК нь хөргөлт, халаалт, агааржуулалтын салбарт 1993 оноос эхлэн "Цахилал" нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 1998 оноос "Синус-Дочи" ХХК болон өргөжжээ.

Тус компани өдгөө Монголын өнцөг булан бүрт үйлчилгээгээ хүргэн үйл ажиллагаагаа явуулж байна.

"Синус-Дочи" ХХК дунд болон их оврын барилгын агааржуулалтын систем, ахуйн болон төвлөрсөн эйр кондиционерийн систем, хүнсний болон тусгай зориулалтын хөргөлтийн систем, бага болон дунд оврын барилгын халаалтын систем үүнтэй холбогдох бүх төрлийн тоног төхөөрөмжийг нийлүүлж угсарч түүний сэлбэг материалыг жижиглэн болон бөөний худалдаагаар худалдаалах зэрэг үйл ажиллагааг эрхэлдэг.

ICT EXPO 2015-ын оролцогчдын талаарх мэдээллийг ЭНД дарж дэлгэрэнгүйгээр үзнэ үү. Мөн ICT EXPO 2015 цэснээс илүү экспотой холбоотой бүхий л мэдээллийг авах боломжтой.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан