Инженерчлэл, архитектурын өндөр шийдэл бүхий шилэн хийцтэй барилга, байгууламж нь орчин үеийн метрополитан хотын нэг тод илэрхийлэл болдог. Барилгын салбарын хамгийн сүүлийн үе чиг хандлага болоод байгаа шилэн барилга байгууламжийн тоо Улаанбаатар хотод өсөн нэмэгдсээр байна.
2014 онд Монгол Улс 141.8 сая ам.долларын үнийн дүн бүхий шил, шилэн хийц импортолжээ. Энэ төрлийн бүтээгдэхүүний импорт сүүлийн жилүүдэд тогтмол 10 гаруй сая ам.доллараар өсч ирснийг статистик үзүүлэлт илтгэж байгаа юм. Монголчууд дотоодод үйлдвэрлэсэн шилэн фасадыг зах зээлд нийлүүлж эхлээд 10 орчим жилийн хугацаа өнгөрч байна.
Энэ хугацаанд дотоодын үйлдвэрлэгчдийн техник, технологийн хүчин чадал эрэлтээ бүрэн хангахуйц түвшинд хүрч чадсан болохыг салбартаа анхдагчдын нэг онцолж байна. Шилэн хийц үйлдвэрлэх техник, технологи олон улсын зах зээлд өндөр үнэтэй байдаг аж. Тиймээс уг үйлдвэрлэл нь өндөр зардалтай үйлдвэрлэлийн тоонд зүй ёсоор багтдаг. Одоогийн байдлаар “Шилэн хийц”, “Материал гласс”, “Макс шил” гэсэн дотоодын шил, шилэн хийц үйлдвэрлэгч гурван томоохон компани Монголд үйлдвэрлэсэн шилэн фасадыг зах зээлд тогтмол нийлүүлж байна.
Өнгөлгөө, гоёлын зориулалттай олон төрөл бүхий шилэн хийцээс эхлээд олон давхар барилгад хэрэглэгддэг даацын шилэн фасадыг ч дээрх компаниуд үйлдвэрлэж эхлээд байгаа юм. “Шилэн хийц” компанийн хувьд 10 орчим жил шилэн фасад үйлдвэрлэж байгаа бөгөөд 2014 онд шил хатаах шинэ зуухаа ашиглалтад оруулснаар шил үйлдвэрлэлийн хүчин чадлаа цагт 210 м.кв-д хүргэсэн байна.
Харин “Материал гласс” компанийн тухайд энэ чиглэлээр сүүлийн гурван жил тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа ажээ. Өнгөрсөн онд 36 мянган м.кв шилийг хатааж зах зээлд нийлүүлэн, 1.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн гэж мэдээллээ. Үүнээс гадна хоногт 500 м.кв шил хатааж, 640 м.кв фасад үйлдвэрлэх хүчин чадалтай “Макс шил” компани өнгөрсөн онд нээлтээ хийж, үйл ажиллагаагаа тогтмолжуулаад байна.