Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газрын төлөөлөгчид, албаны хүмүүс 2008 оноос хойш тасалдсан Худалдаа, хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээрийн ээлжит хуралдааныг зохион байгууллаа. Энэ хэлэлцээр Монгол Улс болон АНУ хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг дэмжихэд чухал ач холбогдолтой юм байна.
Хуралдааныг монголын талаас Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь, Америкийн талаас АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газрын Дэд дарга, Элчин сайд Холлимэн нар тус тус ахаллаа.
Хуралдааны үеэр хоёр талын харилцааны эрх зүйн орчин, хоёр улсын хооронд байгуулсан Ил тол байдлын тухай хэлэлцээрийн хэрэгжилт, хөрөнгө оруулалтын боломж, Засгийн газраас хэрэгжүүлж буй төсөл, тендерийн журам, оюуны өмчийн эрх, хоёр талын худалдааг хөхиүлэн дэмжих зэрэг хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлуудаар санал солилцлоо.
Талууд ээлжит зургаадугаар хуралдааныг 2016 онд Вашингтон хотноо хийхээр тохиролцсон юм.