Ш.Раднаасэд “МХЕГ өөрчлөгдсөн, хяналт шалгалт гэхээр айх хэрэггүй”
Экспортод гаргадаг мах, махан бүтээгдэхүүнийхээ хэмжээг нэмэхээр МХЕГ, ХХААЯ, Махны холбоо хамтран ажиллаж байна. Иймд бүтээгдэхүүнээ гадагшаа гаргахад бэлтгэж буй аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүд өчигдөр уулзлаа. Учир нь энэ сарын 20-30-ны өдрүүдэд Вьетнамын эрсдэлийн багийнхан Монголд ирж, манай мах нядлах, боловсруулах үйлдвэрүүдтэй биечлэн танилцана.
МХЕГ-ын дарга Ш.Раднаасэд “Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш бид Хятадын талтай идэвхтэй хамтран ажиллалаа. Үр дүнд нь 6 үйлдвэрийн боловсруулсан бүтээгдэхүүн экспортод гарахад бэлэн болсон. Хөрш орнуудын та бүхэнд тавьдаг шаардлагыг хангуулахын төлөө бид ажиллаж байна. Мах махан бүтээгдэхүүн экспортлох боломж их. Дэлхийн дунджаар нэг хүн жилд 44 кг мах идэж байна. Махны хомсдолтой улсууд бидэнд хүсэлтээ тавих болсон. Саяхан манай зарим үйлдвэрийн төлөөлөл Бээжинд очиж, амталгаат худалдаа зохион байгууллаа” гэсэн юм.
Дэлхийн дунджаар нэг хүн жилд 44 кг мах идэж байна.
Энэ сарын сүүлээр ирэх Вьетнамын Хорио цээр, хяналтын албаныхан гурван бүлэгт хуваагдан, манай 5 аймаг дахь 20 үйлдвэртэй танилцана. Дотоод өрсөлдөөн байх ч бид гадаад зах зээлд Монгол гэдэг нэг л цонхоор гарна. Мөн эдийн засаг хүндрэлтэй болсон энэ өдрүүдэд экспортоо нэмэх зайлшгүй шаардлага байгаа юм.
Өчигдөр болсон уулзалтын үеэр махны үйлдвэрийн эзэд дараах саналудыг МХЕГ-ын удирдлагад уламжиллаа.
- Итгэмжлэл авахын тулд компаниуд тодорхой хэмжээний зардал гаргадаг тул зөвхөн итгэмжлэлтэй компаниудыг Вьетнамчуудын хяналт шалгалтад хамруулах
- ОХУ болон БНХАУ-ын мал эмнэлгийн хяналтад манай мал эмнэлгүүд бүгд бүдэрсэн нь ажилд садаа болж байгааг анхаарах
- Орон нутаг дахь махны үйлдвэрүүд эргэлтийн хөрөнгөгүй болж тамирдсаныг ХААЯ-наас анхаарах
- Сүхбаатарын Бичигт, Ховдын Буянт боомтоор амьд мал гаргаж байгааг нэн даруй зогсоох
- Махаа хөдөөнөөс ачдаг атал бичиг баримтаа бүрдүүлэх гэж нэг хүнээ Улаанбаатарт ажиллуулах шаардлага гарч байгааг харгалзах
- Хил дээр махаа аваад очихоор аймгаас ийм тийм бичиг баримт авчир гэдэг тул МХЕГ тухайн газартаа түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх
- Төв суурин газрыг зөвхөн үйлдвэрийн аргаар боловсруулсан махаар хангадаг байсан социализмын үеийн жишгийг эргэн сэргээх
Манай мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ экспортлохоор төлөвлөж байгаа бол тухайн улсынхаа хууль дүрмийг сайтар судлах шаардлагатай байна. Хэрэв ОХУ руу экспорт хийх бол тус улсын гишүүнээр элссэн Гаалийн холбооны дүрэм журмыг ч судлах ёстой аж. Өнгөрсөн хугацаанд МХЕГ хоёр хөршийн хорио цээрийн эрсдэлийн багийнхантай хамтран ажиллаж, гадаад худалдан авагчид болон хувийн хэвшлийн хооронд гүүр болон ажилласны хувьд манай ААН-үүд ямар алдаа дутагдал гаргадгийг ч урьдчилан анхаарууллаа.
-Махны үйлдвэрүүд бүтээгдэхүүнийхээ гарал үүслийг баталгаажуулдаггүй. Ээмэгжүүлээгүй малын мах авдгийг зогсоох.
- Малын эмч нараа сайтар сургах
- Халуун усгүй л бол ариутгал хийсэн гэж тооцдоггүйг анхаарах
- Устгалын цэгээ салхины доор байгуулах
- Бүтээгдэхүүний хадгалалтад анхаарах. Загасны махыг өөр төрлийн махтай хэзээ ч хамт хадгалахгүй байх. Агуулахаа цэвэрхэн, цэгцтэй байлгах
- Дотоод хяналтыг хэрхэн хийдгээ баталгаажуулах, гадаад хяналтын баримт бичгээ Мэргэжлийн хяналтынхтай тулган тааруулах.
- Түүхий эдийг технологич биш малын эмч хүлээн авдгийг анхаарах
- Лабораторуудтой гэрээ байгуулан, шинжилгээ тогтмол хийлгэх
- Үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнээ баталгаажуулах, бүртгэх
- Малын эмчээ гэрээлж биш, үндсэн ажилтнаар ажиллуулах
- Өвчтэй малаа эрүүл малтайгаа хамт байлгахгүй байх, тусгаарлах байр барих
- Сүүлийн хоёр жилийн бүх бичиг баримтыг шалгахыг анхаарах, хугацаа нь дууссан итгэмжлэх, сертификат байгаа эсэхийг хянах
- Ажилтнууд спиртэн гар ариутгагчны дараа заавал цэвэр ариутгал хийн, маханд хүрдэг байх
- Нэг ажилтанд бүх зүйлээ даатгахгүй байх
- Хэрэв ОХУ болон БНХАУ-д бүтээгдэхүүнээ экспортолдог бол гэрчилгээгээ Орос, хятад хэлнээс Англи хэл рүү хөрвүүлэх
- Шүлхий гэх мэт халдварт өвчний бүсээс мах авахгүй байх
МХЕГ-аас эдгээр зөвлөгөөг махны үйлдвэрийн эздэд өглөө. Дээр дурдсанчлан хөршүүдийн хяналт шалгалтад өмнөх үйлдвэрүүд дээрх шалтгаануудын улмаас бүдэрчээ. Зарим зөвлөгөөг уншаад магадгүй та “Арай ч дээ. Үнийг мэддэггүй хэрэг үү” гэж бодож болох юм.
Гадныхан манай үйлдвэрүүдтэй танилцахаар очиход нэг хүн л гүйгээд байдаг. Тэр хүн л бүх дамжлага дээр байгаа мэтээр ойлгоод, технологийн горим алдагдсан гэдэг дүгнэлт хийгээд яваад өгдөг.
Халуун усгүй үйлдвэр байна гэдэг өнөөгийн 21 дүгээр зуунд байж боломгүй мэт. Гэвч орон нутгийн үйлдвэрүүдэд дэд бүтцийн хүндрэл одоо ч байсаар байна. Ийм байхад ажил эхлэхийн өмнө болон ажил тарсны дараа усанд орж, хөдөлмөр хамгааллын хувцсыг бүрэн өмссөний дараа ажлын байранд нэвтэрнэ зэрэг олон улсын стандартууд тээр хол сонсогдоно.
МХЕГ-ын ахлах байцаагч С.Нямдоржоос нэг ажилтанд бүх зүйлээ даатгахгүй байх гэснийг лавлав. Тэрээр “Гадныхан манай үйлдвэрүүдтэй танилцахаар очиход нэг хүн л гүйгээд байдаг. Тэр хүн л бүх дамжлага дээр байгаа мэтээр ойлгоод, технологийн горим алдагдсан гэдэг дүгнэлт хийгээд яваад өгдөг” гэсэн юм.
Ажилтнууд спиртэн гар ариутгагчны дараа заавал цэвэр ариутгал хийн, маханд хүрдэг байх гэснийг сонсоход бас л мэдээжийн зөвлөгөө мэт санагдана. Гэвч манай үйлдвэрүүд энэ мэт жижиг алдаанууд гаргадгаас экспортын боломжоо алддаг байна. Мөн мах боловсруулдаг үйлдвэрүүдээс маш цөөн нь ISO22000 гэх мэт олон улсын холбогдох стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснийг уулзалтад оролцогчдын нэг онцлон “Юун экспорт вэ, ингэж томрох хэрэг байна уу” гэж байв.
Вьетнамчууд манайхаас боловсруулсан болон нөөшилсөн мах биш хөлдүү мах л авах сонирхолтой. Гэхдээ тэд БНХАУ шиг өндөр шаардлага тавиагүй аж. Дулааны аргаар мах боловсруулдаг манай уйлдвэрүүдийн бүтээгдэхүүнээ боловсруулдаг хэм нь Хятадын стандартад тохироогүй зэрэг саад өмнө нь үүссэн. Гэсэн ч зарим үйлдвэрүүд хамтран саадыг амжилттай давж байна. Адууны мах нядалдаг болон бууз хийдэг хоёр үйлдвэр хамтран урд хөрш рүү адууны махан бууз нийлүүлэхээр болжээ.
Уулзалтын төгсгөлд МХЕГ-ын дарга Ш.Раднаасэд “Бид ААН-үүдийн зовлонг мэдэхгүй байна. МХЕГ өөрчлөгдсөн. Хяналт шалгалт гэхээр айх хэрэггүй. Бид та бүхнийг дэмжин, боломж нээхээр ажиллах зорилготой. Бид нэг тал шүү” гэсэн юм.
Ямартаа ч ХХААЯ, МХЕГ, ААН-үүд долоо хоногийн дараа Улаанбаатарт хөл тавих Вьетнамчуудаас урьтан бэлтгэлээ базааж байгаа нь энэ. Хэдийгээр хавар цагт мал туранхай, нядалгаа зогссон үед тэд ирж байгаа ч үйлдвэрийн тоног төхөөрөмжтэй танилцахад л хангалттай гэжээ. Мөн шаардлагатай бол нядалгааны бичлэг үзэх гэнэ. 10 хоног үргэлжлэх аттестатчилалд зориулан улс болон хувийн хэвшлийнхэн хөрөнгө мөнгө гаргана. Зочдын Улаанбаатарт ирэх, буудаллах зардлыг яамнаас, орон нутагт ажиллах зардлыг үйлдвэрүүд гаргах юм.
Манай махны үйлдвэрүүд технологийн тал дээр худалдан авагчдад гологддоггүй гэнэ. Харин түрүүн дурдсанчлан махныхаа гарал үүслийн баримт бичгийн бүрдүүлэлтэд дутуу анхаардаг байна. Аль аймгийн ямар сумын хэн гэдэг малчны малыг нядлах үйлдвэрт авчран, хэзээ яаж боловсруулах үйлдвэрт хүргэсэн шат дамжлага бүрээ л баримтжуулах шаардлагатай аж.
Манай улсад боловсруулдаг нийт мах махан бүтээгдэхүүний тал нь дайвар бүтээгдэхүүн байдаг аж. Эдгээрийг экспортлох талаар ямар бодлого баримталж байгааг ч үйлдвэрлэгчид сонирхон асууж байв. ХХААЯ-ны мэргэжилтэн Хятадын урд зүгийн Гуанжоу гэх мэт халуун бүсийнхэн дайвар бүтээгдэхүүн худалдан авах сонирхолтойг дуулгасан юм.
Экспортод нэг малаа 100 доллараар гаргавал, 10 сая мал 1 тэрбум ам.доллар болно. Энэ бол Монгол Улсад Оюутолгой компанийн жилд төлж байгаа татвараас хэд дахин их дүн гэж бид ярьцгаадаг.
Бид Япон улстай дулааны аргаар боловсруулсан мах экспортлох гэрээ хийсэн. Мөн БНХАУ, Вьетнам, Кувейтэд мах экспортолдог. Вьетнамын талтай мах нийлүүлэх хэлэлцээрийг хэдэн жилийн өмнө хийсэн ч дамжин өнгөрүүлэх хүндрэл байсан тул ажил хэрэг болгож чадаагүй. Энэ хүндрэлээ шийдчихсэн. Одоо аттестатчилал гэдэг даваа л байна.
Тун удахгүй тэдэн компани 90 сая хүн амтай Вьетнам улсад мах махан бүтээгдэхүүүн экспортлох шаардлага хангалаа гэсэн сайхан мэдээ дуулна гэж найдъя.