Алдарт зураач Пикассогийн “Алжир бүсгүйчүүд” уран зураг Нью Йорк хотноо зохиогдсон Кристигийн дуудлага худалдааны үеэр 179,3 сая ам. долларын үнэ хүрчээ.
Дуудлага худалдааг зохион байгуулагчид уран зургийг 140 сая ам. доллар хүрнэ гэж тооцоолж байсан ч утсаар дуудлага худалдаанд оролцсон хүмүүс илүү өндөр үнэ хэлсэн аж.
Үүний өмнөх дэлхийн дээд амжилт 142,4 сая ам. доллар хүрч байсан бөгөөд Британийн зураач Френцис Беконы 1969 оны зураг байжээ. Испанийн зураач Пикассогийн 1954-55 оны хооронд зурсан 15 цувралын нэг нь ийнхүү өндөр үнэ хүрсэн юм.
Сонирхуулахад Кристигийн дуудлага худалдааны үеэр Швейцарийн уран бүтээлч Альберто Жиацометтигийн “Чичилж буй эр” хүрэл баримал 126 сая ам. доллароор зарагдаж мөн л түүхэн дэх хамгийн өндөр үнэ хүрсэн баримал болжээ.
Түүнчлэн үүний өмнөх дэлхийн дээд амжилтыг мөн л дээрх уран бүтээлчийн “Алхаж буй эр” баримал 104 сая ам. доллароор тогтоож байсан гэнэ.