Монголын волейболын холбооноос гурав дахь удаагаа эх орондоо хүлээн авч зохион байгуулах гэж байгаа Азийн зүүн бүсийн волейболын АШТ эхлэхэд бэлэн болжээ.
Тэмцээнд өрсөлдөх багуудаас Монгол, Макао, Хонконгийн багууд өнөөдрийн байдлаар Баянгол зочид буудалд байрлахын зэрэгцээ бэлтгэлдээ гарчээ.
Азийн волейболын холбооноос зочид төлөөлөгчид бүгд Монгол улсад хүрэлцэн ирсэн байна.
Тэмцээнийг зохион байгуулах Монголын талынхантай хамтарсан хурал өнөөдөр хийж, тэмцээний бэлтгэл ажилтай танилцжээ. Мөн тэмцээн болох заал, танхим, хурлын өрөө зэрэгтэй танилцаж тэмцээнийг зохион байгуулахад бэлэн гэж дүгнэсэн байна.
Тэмцээний техникийн зөвлөгөөн өнөөдөр 16.30-д Баянгол зочид буудлын хурлын танхимд болно.
Азийн зүүн бүсийн волейболын эрэгтэйчүүдийн АШТ маргааш 12.00 цагт Япон-БНАСАУ-ын багийн тоглолтоор нээлтээ хийнэ.