Монголын мисс гоо бүсгүйчүүд загварынхныг том албан тушаалтан бизнесмэнүүдтэй холбогдож тэднээрээ ивээн тэтгүүлж амжилтанд хүрсэн гэх яриа үнэний хувьтай боловч 2005 онд Японд зохиогдсон мисс интернэшнл олон улсын миссүүдийн тэмцээнд Монголынхоо нэрийг гаргаад ирсэн Гантогоо энэ мэтчилэн эр эмийн ярианд тэр бүр орж. байгаагүй. Ёстой л өөрийнхөө бор зүрхээр өдий хүрсэн гэж болно. Мисс болоод ирснийх нь дараа хүний мууд дуртай манайхан давхраа хийлгэсэн, хиймэл хөхтэй ч гэх шиг хэсэг шуугисан. Мисс бүсгүй тэдгээр ярианд цэг тавих хариултаа ч өгсөн. Гантогоо бусад миссүүдийг бодвол мэдлэгтэй, ухаалаг даруухнаараа ялгардаг. Арван жилдээ зусланд хамт амарч байсан үеийнхээ бандидаа сэтгэл алдарч явсан гэдэг юм билээ. Түүнийг нь эс тооцвол хэнтэй ч үерхэж байгаагүй мисс бүсгүй жилийн өмнөөс өөрөөсөө арав орчим насаар ах хөдөө төрж өссөн, ерөнхийлөгчийн тамгын газрын хуулийн зөвлөх, боломжийн залуутай сүй тавьсан. Сүйхээтэй залуу 2007 оны 10 сард "Айвенхоу Майнз" компанийн орон сууц болох Монголдоо хамгийн өндөр барилгын нэгээр сүндэрлэн баригдаж байгаа Чингис зочид буудлын арын байранд 95.800 ам.доллараар гурван өрөө байр захиалжээ. Гэвч энэ тухай хэнд ч дурсалгүй таг нууж байгаа гэсэн. Учир нь залуухан мисс, сүйт бүсгүйдээ гэнэтийн бэлэг барихаар зэхэж байгаа нь тэр гэнэ.