НАСА агентлагийн хийсэн судалгаагаар дэлхийн агаар дахь дундаж нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ 400ppm хүрчээ. Өмнө нь агаар дахь CO2-ийн хэмжээ богинохон хугацаанд л ийм хэмжээнд хүрч байсан аж.
Харин өнгөрсөн гуравдугаар сарын турш хийсэн хэмжилтийн хариуд дундаж нь 400ppm хүрсэн байна. Энэ нь бид ирэх арван хоёрдугаар сард Парист болох НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх хуралд анхаарлаа хандуулах ёстой гэсэн үг.
СО2 буюу хүлэмжийн хий нь дэлхийн дулаарлын үндсэн шалтгаан бөгөөд үүний улмаас гал түймэр ихээр гарч, хойд туйлын мөс хайлж, хүчтэй салхи, шуурга болдог аж.
Агаар дахь CO2-ийн хэмжээ 350ppm байвал хэвийн гэж үзнэ. Тэгвэл хүлэмжийн хийнээс сэргийлэх ганцхан арга нь шатах ашигт малтмал ашиглахаас татгалзаж, сэргээгдэх эрчим хүч, цөмийн эрчим хүч ашиглах юм.
Шатах ашигт малтмал буюу нүүрс, газрын тос, байгалийн хий, шатдаг занарыг бид эрчим хүч гарган авах, машин техник ажиллуулахад өргөнөөр ашигладаг.
Хүн төрөлхтөн агаар дахь CO2-ийг хэмжиж эхэлснээс хойш 2013 онд анх удаа 400ppm хүрсэн тохиолдлыг бүртгэж байсан ч ганцхан газарт л байсан аж.
Харин дэлхийн дундаж үргэлж 400ppm-ээс доогуур байдаг байв.