-Орхон аймгаас мэдээлж байна-
Зөвлөлтийн ард түмний Эх орны дайн эхэлсэн өдөр буюу 1941 оны зургадугаар сарын 22-нд манай улсын төр засгийн удирдлагууд Монгол-Зөвлөлтийн 1936 оны харилцан туслах протокол гэрээгээр хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлээд, ЗХУ-д бүх бололцоогоор туслахыг ард түмэндээ уриалсан юм.
Ийнхүү Монгол Улс эх орны дайны үед ЗХУ-ын талд баттай зогсож, фашизмын эсрэг эвсэлд оролцох байр сууриа дэлхий дахинд эн тэргүүнд албан ёсоор зарласан анхны улсын нэг болсон.
Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярын үйл ажиллагаа Орхон аймагт ёслол төгөлдөр боллоо.
Баярын арга хэмжээний хүрээнд Амарын талбайд парад жагсаж, Дөрвөн баатрын хөшөө болон Найрамдал хөшөөнд цэцэг өргөлөө.
Орхон аймагт болсон Ялалтын баярын фото сурвалжлагыг хүргэе.