УИХ-ын гишүүн, аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Бүх бараа зураасан кодтой байх ёстой. Энэ бол гарал үүсэл, эрүүл ахуйн зайлшгүй шаардлага. Худалдаачид, дистрибютерууд энэ ажлыг хариуцах ёстой. Харин үүргийн худалдаанд бол энэ заалт хамаарахгүй”.
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл “Энэ бол ерөнхий хууль. Манай хүн амын ихэнх нь худалдаачид болсон. Худалдааны соёл, стандарт нэвтрүүлэх шаардлагатай. Бид худалдаачдыг мэргэжлийн болгохыг зорьсон. Ганзагын наймааг 21 дүгээр зуунд зөвшөөрч болохгүй. Зураасан кодавснаар харин ч өөрийн барааг хамгаална. Учир нь Ховдын биш төмсийг зарим нөхөд Ховдынх гэж зардаг шүү дээ”.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Гадаад дотоод худалдааг ялгасан хуультай болох ёстой. Дотоодын нүүрс олборлогчид хооорондоо өрсөлдөөд нүүрсээ зэх зээлийн ханшнаас доогуур үнээр зарж, Чингис бондтой дүйх алдагдал хүлээсэн. Гадаад худалдаагаа нэг цонхоор харах цаг боллоо. Худалдааны хорогдол гэж байдаг. Үүнийг яаж зохицуулах вэ?
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл “Хүнсний бүтээгдэхүүний хувьд 5 хувийн хорогдол борлуулалтын үед гардаг нь дэлхийд тогтсон жишиг. Үүнийг худалдаачин борлуулагчтай хийх гэрээндээ тусгах ёстой.”
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Үнийг төрөөс зохицуулна гэж энэ хуульд заасан байна. Энэ заалт хэзээ ч хэрэгждэггүй. Үнийн дарамт иргэдэд ирээд эхэлсэн. Дахин хэдэн их наяд төгрөг зарж, үнэ барих юм уу? Номин гэх мэт томоохон сүлжээ дэлгүүрүүд үнэхээр давуу эрх эдэлж байна. Жижиглэн худалдаачдыг ад үзэж болохгүй. Тэднийг шахах цаг нь арай л ирээгүй байна. Цагдаа нар тэднийг хөөж туудаг хэвээрээ юу?”
УИХ-ын гишүүн, аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Үнийн зохицуулалтын тухайд тодорхой заасан. Стратегийн барааны үнийг л УИХ тогтооно. Гэхдээ гуравхан тохиолдолд л зохицуулах юм. Гэнэтийн, давагдашгүй нөхцөл, эрэлт нийлүүлэлт алдагдсан гэх мэт тохиолдолд. Мөн 5 төгрөгөөр бүтээгээд 50 төгрөгөөр борлуулж байгаа бол үнэ тогтоохоос өөр аргагүй.
Уг нь заагдсан газарт л жижиглэн худалдаа хийх ёстой. Гэтэл одоо 00-ын хажууд хүнс зарж байна. Энэ эрүүл ахуйн шаардлага мөн үү. Бөөний болон жижиглэнгийн худалдааг хуульд тусад нь заасан. Нийт худалдаачдын 26 хувь нь ил задгай талбайд, чингэлэгт бараагаа борлуулдаг. Үндэсний үйлдвэрлэгчдийн бараатай ижил барааг дуурайлган оруулж ирж байна. Ийм тохиолдолд төрөөс зохицуулалт хийхээс өөр аргагүй. Стратегийн бараа бүтэээгдэхүүнд юу юу багтахыг УИХ тодорхойлно”.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Зураасан кодыг Монголд анх нэврүүлсэн хүн нь би. Анх энэ ажлыг бизнес зорилгоор ашиглах гэж байхад нь бид нэвтрүүлсэн. Худалдааны ерөнхий хууль гэсэн атлаа та бүхэн үнэ зохицуулах гээд байна. Хэн хаана бараагаа зарахыг заах гээд байна. Үнийн зохицуулалт гэсэн бүлгээ хуулийн төслөөс ав. Энэ хууль худалдааг дэмжих ёстой. Битгий ажилд нь саад бол. Худалдаачдыг дэмжихийн тулд санхүүжилтийн олон төрөл хэлбэрийг хөгжүүлэх учиртай. Энэ хуулийг ийм байдлаар нь дэмжихгүй”.
УИХ-ын гишүүн, аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Бмид өнөөдрийг хүртэл үндэсний үйлдвэрлэлгүй явсаар ирлээ. Зөвхөн худалдаагаар амьдардаг сэтгэхүйтэй боллоо. Жижиг эдийн засагтай манайх шиг улсад идэхийн тулд амьдрах сэтгэхүй байх ёсгүй. Худалдаагаа үйлдвэрлэлтэй хобоогүйгээс олон жил алдсан. Олон жил энэ хуулийг эсэргүүцсэн. Хэнд ашигтай байсан юм бэ, Монголд л лав биш. Зах зээлийн эхний жилүүдэд чөлөөт худалдааг дэмжих нь зөв алхам байсан ч одоо тэр үе өнгөрсөн.
Хийж чаддаг бараандаа импортын өндөр татвар тавих ёстой. Дотоодын үйлдвэрүүдээ олон жил боомиллоо. Бид жил бүр 1.5 тэрбум ам. долларыг машинд, мөн тооны мөнгийг сэлбэг хэрэгсэлд нь зарцуулдаг. Харин 300 сая ам.долларыг хүнсний импортод зарцуулж байна. Төмрөө, газрын томоо өөрсдөө хийе. Валютаа савлуулаад л байх уу? Энэ янзаараа ирээдүй их бүрхэг байна.
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл “2 шалтгааны улмаас стратегийн бүтээгдэхүүний үнийг зохицуулна. Шатахуун, цахилгааны асуудал л байгаа. Бусад нь бол асуудалгүй болсон. Үндэсний аюулгүй байдалд хохирол учруулах нөхцөлд л үнэ зохицуулна”.