gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.24
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Э.Ундрам: Охид эмэгтэйчүүдэд гоо үзэсгэлэнгээ тодруулахад нь туслахыг хүсч байна

А.Наранцацрал
2015-04-30
0
Twitter logo

Нүүр будалтыг дүрслэх урлагийн нэг төрөл гэж үзэх нь бий. Тэгвэл дүрслэх урлаг болон нүүр будалт хоёрыг амьдралдаа хослуулж яваа нэгэн бүсгүйг бид Хобби буландаа урилаа.

Бодит мэт гайхамшигтай зурдаг зураач Э.Ундрам зураг зурахын зэрэгцээ өөрийн сонирхлын дагуу нүүр будалт хийдэг.  Дүрслэх урлагийн дээд сургуулийн монументаль уран зургийн ангийг 2004-2009 онд суралцаж төгссөн тэрбээр мэргэжлийн нүүр будгийн сургалтанд мөн суралцаж, энэ чиглэлээр сурсан мэдсэнээ бидэнтэй хуваалцсан юм.

Зураач Э.Ундрамтай нүүр будалтын талаар ярилцаж, зөвлөгөө авснаа хүргэж байна.

-Нүүр будаж байгаа бүсгүйчүүдэд суурь хэрхэн тавих, яавал будгаа урсгахгүй байх асуудал нэн түрүүнд тулгардаг. Энэ тал дээр юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Хамгийн гол нь нүүр будалтын суурь буюу base-ийг хэрэглэж занших хэрэгтэй. Base нь нүүрний арьсыг будагны хорноос хамгаалж, будгийг удаан барьж өгдөг. Base-ийг сонгохдоо арьсны өнгөндөө тохируулах хэрэгтэй.

-Нүүрэндээ зөвхөн тос, крем түрхчихээр зурган дээр гэрэл ойж, цав цагаан гараад байдаг. Энэ асуудлыг яаж шийдэх ёстой вэ?

-Нүүрэндээ өөртөө зохисон гэрэл сүүдэр тавьж сурах хэрэгтэй. Сүүдэр тавиад сурчихсан тохиолдолд зурган дээр маш сайхан харагддаг. Бас base хэрэглэх ёстой.

-Нүүр будахад хэрэглэж байсан base нь ногоон өнгөтэй байсан. Base сайн хэрэглэж хэвшээгүйн улмаас арьсанд ногоон туяа ороод байна гэж зарим бүсгүйчүүд ярьдаг?

-Base нь шингэхэн байдаг учраас хэрэглэхдээ маш нимгэн түрхэх хэрэгтэй. Цагаан царайтай хэрнээ улайх гээд байдаг, нүхжилт ихтэй арьсанд ногоон base хэрэглэдэг.

-Нарны тос түрхээд крем тавихаар улам цагаан болчихдог. Яавал арьсны өнгийг хэвийн харагдуулах вэ?

-Их цайвар харагдуулж байгаа тохиолдолд кремнийхээ өнгийг бага зэргээр бараан болгож болно. Өөрийн түрхдгээс нэг дугаараар бараандууг сонговол өнгө нь зохицно.

-Бор арьстай хүнд ямар өнгийн зовхины будгаар будвал зохимжтой вэ?

-Тийм арьстай хүн тийм өнгийн зовхины будаг ашиглана гэсэн тогтсон юм байхгүй. Тэр өдрөө өмссөн хувцас, үсний өнгө, нүдний хэлбэртээ тохируулж будна. Нүдний хэлбэрт тохируулж будаагүйгээс надад ийм өнгө зохихгүй байна гэж ярьдаг. Будагны өнгө бол чөлөөтэй.

-Давхраатай, давхраагүй нүд будах арга барил хоорондоо ялгаатай байдаг байх. Давхраагүй нүдийг хэрхэн будвал нүд сайхан харагдах вэ?

-Хамгийн гол нь түрүүн ярьсанчлан нүдний хэлбэрээ мэдэрч будах нь чухал. Давхраатай, давхраагүй нүдэнд тийм будалт зохино гэсэн тогтсон зүйл байдаггүй. Хамгийн гол нь нүдний бүтцийг мэдэрч будвал ямар ч будалт гоё харагдана.

- Нүүр будалт хийхэд зураач хүний хувьд ямар давуу талтай гэж боддог вэ?

-Нүүр будалт хийхэд мэдрэмж маш чухал байдаг учраас надад ойр байдаг. Зураач мэргэжилтэй учраас өнгөний мэдрэмж, зохицлыг илүү хардаг болов уу.

-Та цаашдын зорилго, хүсэл мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?

-Цаашдаа илүү ихийг сурч мэдэн, олон эмэгтэйд гоо үзэсгэлэнгээ тодруулахад нь туслахыг хүсч байна.

-Баярлалаа. Танд амжилт хүсье.

ЗУРААЧ Э.УНДРАМЫН УРАН БҮТЭЭЛҮҮДЭЭС ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан