“Онлайн эрх чөлөө” эвслийн сайд нарын тавдугаар хурал ирэх даваа гарагт төрийн ордонд эхэлнэ. Энэ хуралд иргэний нийгмийг төлөөлөн оролцох эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайханы цахим ертөнцийн талаарх байр суурийг сонслоо.
Бие маань бодит амьдралд, оюун санаа маань цахим ертөнцөд байна. Энэ ертөнцөд эрх чөлөөнөөс гадна аюулгүй байдал маш чухал.
Азид анх удаа цахим эрх чөлөөг хөндсөн хурал болох манай улсад гэж байна.
Ерөнхийлөгч АНУ-д айлчлах үеээрээ цахим ертөнцөд тэргүүлж буй компаниудын төлөөлөлтэй уулзан, Монголд урьсан юм билээ. Цахим ертөнц бидний өдөр тутмын амьдралд онцгой үүрэг гүйцэтгэж байна. Иймд цахим эрх чөлөөний тулгамдсан асуудлуудыг бид яг зөв цагтаа хөндөж байна. Ардчилал гэдэг бол бэлэн хоол биш. Үүнийг бид өөрсдөө их удаан ч гэлээ урагшлуулж байна.
Бид хүссэн хүсээгүй амьдарлынхаа 1/3-ийг бодит бус, цахим орчинд өнгөрүүлдэг болжээ. Харин бие маань бодит амьдралд, оюун санаа маань цахим ертөнцөд байна. Энэ ертөнцөд эрх чөлөөнөөс гадна аюулгүй байдал маш чухал. Хувь хүний нууц алдагдах, нэр төр рүү халдах, сэтгэл санаанд нь нөлөөлөх зэрэг сөрөг нөлөөнүүд бий. Энэ бүхэн хэдийнэ эхэлчихээд байна. Дэлхий даяар ч ийм л байна. Бусад орнуудад эрх зүйн орчноо бүрдүүлээд эхэллээ. Харин бидний хувьд энэ нь цоо шинэ зүйл.
Манай хүн амын дийлэнх нь залуучууд тул бид өөрийн эрхгүй цахим ертөнц рүү татагдан орчихсон. Үүнийг дагаад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч уламжлалт хэв маягаар ажиллахын сацуу сошиал орон зайд ажиллах боллоо. Бодит ертөнцөд бид хэнтэй уулзаж байгаагаа сайн мэддэг бол цахим ертөнцөд мэддэггүй. Иймд тэр хүн чамд яаж нөлөөлөхийг мэдэхгүйн сацуу чи тэр нөлөөг хянаж чадахгүй байна. Энэ мэтээр бидний мэдэх мэдэхгүй олон зүйл бий.
Нэг жишээ л гэхэд цахим ертөнц эдийн засгийн хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэж эхэллээ. Олон хүн гэрээсээ ажлаа амжуулан, цагаа хэмнэж байна. Банкны төлбөр тооцоо цахимжлаа. Энэ бүхэнтэй хамт аюулгүй байдлаа хангах ёстой. Холбогдох байгууллагууд үүнд анхаараач.
Би ноднин Эстонид болсон “Онлайн эрх чөлөө” эвслийн хуралд нь оролцсон. Тэнд цахим ертөнц хүн бүрт ижил боломж олгож байна.
Иймд ирэх даваа гарагт эхлэх хурал бол хэдэн том дарга нар ирээд хүлээн авалтад оролцоод буцах хэрэг биш. Энэ хурлыг зохион байгуулж байгаа нь эхлэл юм.