Дэлхийд ийм жишиг байхгүй ч Монголд бол хэдэн арваараа байна.
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар зөвшөөрөлгүй болон зөрчилтэй барилгын талаарх мэдээллийг хүргэлээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга Барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй барилгуудад хийсэн шалгалтын дүнг танилцуулсан.
Шалгалтын дүнгээс харахад Нийслэлийн найман дүүргийн нутаг дэвсгэрт нийт 65 зөвшөөрөлгүй барилга байгаа аж.
Дүүргээр нь танилцуулбал:
НМХГ-аас нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт:
- Барилга хоорондын зай хэмжээ зөрчигдсөн талаар 18
- барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл цуцлуулах тухай 2
- шугам сүлжээний хамгаалалтын зурвас зөрчсөн тухай 2 албан бичгийг улсын байцаагчийн эрх зүйн акт, шийдвэрийн хамт хүргүүлсэн байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас ямар нэг хариуцлага тооцоогүй, хариуг албан ёсоор ирүүлээгүй байгаа нь зөрчил арилахгүй байх шалтгаан болж байгааг Н.Гантулга дарга хэлсэн.
Баянгол дүүргийн 16 дугаар байрны асуудал шийдэгдэж амжаагүй байхад алдааг нь давтах барилгын ажил 17 дугаар хороонд бас л эхэлсэн байж.
Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас зөрчилтэй байгууллагын судалгааны дүнг танилцуулсан юм.
Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй барилга ч зөрчилтэй барилгын жагсаалтад багтчихсан байгааг та бүхэн зургаас харж болно.
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын шалгалтаар иргэдийн хувьд өөрсдийн өмчилсөн газар дээрээ зөвшөөрөл авахгүйгээр барилгын ажил эхэлдэг зөрчил нийтлэг байлаа.
Амины орон сууцны хороолол, зочид буудал, оффис, орон сууцыг хүртэл зөвшөөрөлгүйгээр эхлүүлж байгаа нь гайхмаар.
"Эко" констракшн, "MIU" дээд сургууль гэхэд зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажил эхэлсэн зэрэг олон жишээ баримтыг гэрэл зургаар танилцуулсан юм.
Хэрээс хэтэрсэн эдгээр шалгалтын үр дүнд Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанд оролцсон албан тушаалтнууд үүнд ихэд л бухимдалтай хандлаа.
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл долоо хоног бүр барилгын салбарын зөрчлийн талаар хуралдаж байх цаг гаргахаар боллоо.
Хуралд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Ерөнхий төлөвлөгөөний газар болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцож барилгын зөрчлийг арилгах талаар мэдээлэл байнга солилцож тогтмол хэлэлцэж байя гэдгийг хэлсэн юм.