Өнөөдөр Өргөдлийн байнгын хорооноос төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр халсан талаарх асуудлыг хэлэлцэж буй юм. Үүнтэй холбоотойгоор Төрийн албаны зөвлөлөөс 2015 оны нэгдүгээр сарын 1-нд гаргасан төрийн албан хаагчдын талаарх статистик мэдээллээс та бүхэнд хүргэж байна.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар нийт 4295 төрийн байгууллага байна. Үүнээс нийслэлд хамгийн олон буюу 502 нь байгаа юм.
Статистик дүнгээс үзэхэд 2014 оны эцэст төрийн албан хаагчдын тоо 183601-д хүрч, өмнөх оноос 14153 хүнээр илүү байна. Энэ нь ҮАГ-аас 2015 онд ТАЗ-д өгсөн зөвлөмжийн дагуу төрийн байгууллагуудад харьяалагдаж, төсвөөс цалин авч буй бүх албан хаагчдыг тоо бүртгэлд нэг бүрчлэн хамруулсантай холбоотой хэмээн тайлбарлажээ. Энд төрийн байгууллагад гэрээгээр ажил үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчид болон харуул манаач, галч, үйлчлэгч зэрэг туслах үйлчилгээний ангилалын ажилчид голлох хувийг эзэлж байгаа юм. Тухайлбал, дээрх 14 мянга гаруй хүний 70,7 хувь буюу 10002 албан хаагч нь төрийн үйлчилгээний ангилалынхан байна.
Харин албан тушаалын ангиллаар авч үзвэл дараах байдлаар харагдана.
Нийт 4295 байгууллагат хэдээс хэдэн насныхан ажиллаж байна вэ гэдгийг дараах насны ангиллаар харуулсан графикаас сонирхох боломжтой.
Харин төрийн улстөрийн албан тушаалд дараах байдлаар эрэмбэлэгдэнэ.
Улстөрийн албан тушаалын тоо энэ хугацаанд тийм ч их өөрчлөгдсөнгүй. Сүүлийн үед ихээр яригдах болсон жендэрийн тэгш байдал улстөрийн албан тушаалд хэрхэн илэрдэг вэ гэдгийг дараах графикаас харах боломжтой.
Нийтлэлийн эхэнд дурьдсанаар төрийн албан хаагчдын тоо өнгөрөгч оноос бага зэрэг өссөн үзүүлэлттэй гарчээ. Харин төрийн албан хаагчдын тооны өөрчлөлтийг 2005 оноос 2014 он хүртэл хэрхэн өөрчлөгдөж байсныг дараах графикаас харах боломжтой.
Төрийн албан хаагчдын боловсролын түвшин хэр вэ гэдгийг хэн хүнгүй л мэдэхийг хүснэ. Учир нь зарим хүн тэднийг энэ шалтгаанаар л шүүмжлэн хэлэлцдэг. Тэгвэл дараах графикаас тоон мэдээллийг сонирхоно уу. Гэхдээ энд нийт төрийн албан хаагчид орж байгаа гэдгийг сайтар анхаарах нь зүйтэй.
Төрийн албаны зөвлөл төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийг хөтөлж, тэдгээрийн бүрэлдэхүүн, хөдөлгөөний жил бүрийн мэдээг дараа оны 1-р улиралд багтаан нэгтгэн гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт хүргүүлдэг юм.