Интернэт нь хүүхдийн сурч боловсрох, оролцох, харилцах болон өөр хоорондоо тоглох аргыг ч өөрчилсөөр байна. Урьд нь энэ бүхэн ихэвчлэн насанд хүрэгчдийн хараа хяналт дор, тодорхой орон зайд буюу номын сан, анги, тоглоомын талбайд явагддаг байсан бол одоо бүхэл дэлхийтэй тухайн цаг мөчид бүрэн холбогддог цахим ертөнцөд явагддаг болжээ. Техник, технологийн дэвшлийн ачаар уламжлалт нийгмийн тогтолцоонд үе тэнгийнхэнтэйгээ холбоо тогтоож чаддаггүй байсан хүүхэд, өсвөр насныхан одоо найз нөхөдтэй болох, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох боломж бүрджээ.
Блог, Википедия, My Space, You Tube, Facebook, Twitter болон онлайн тоглоом зэрэг шинэ үйлчилгээнүүд нь интернэт хандалтыг нэмэгдүүлж, улмаар нийгмийн сүлжээгээ өргөжүүлэх болон хувийн мэдээллийн сангаа байгуулах боломж олгодог. Эдгээр үйлчилгээ нь оролцоо, бүтээлч байдал болон боловсроход олон талын эерэг боломжуудыг бий болгож байна.
Интернэтийн ашиг тус их ч зарим эрсдлийг дагуулдаг. Хүүхэд залуучууд мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашигласнаар багагүй аюултай тулгардаг. Жишээ нь зохисгүй мэдээ, мэдээлэлтэй таарах, хувийн нууцлал алдагдах гэх мэт. Интернэт ашиглалт ихсэхийн хэрээр хүүхдийн эрх цахим ертөнцөд зөрчигдөж, цаашлаад харилцааны шинэ хэлбэр болон хувьсаж байна. Эдгээр эрсдлүүд нь шинэ хэлбэр, төдийгүй шинэ нэр томъёонуудтай болжээ. Жишээ нь, кибер тохуурхал, эргүүлэх зэрэг.
КИБЕР ТОХУУРХАЛ
Кибер тохуурхал нь интернэт, гар утас, видео тоглоомын систем, эсвэл бусад технологи ашиглан хэн нэг хүнийг ичээх, гомдоох зорилгоор бичвэр илгээх, пост бичих, зураг оруулахыг хэлнэ. Кибер тохуурхлын жишээ бол бичвэр мессэж эсвэл и-мэйл шуудан, олон нийтийн сайтад цуу үг яриаг тавих, и-мэйлээр илгээх, ичгэвтэр зураг, дүрс бичлэг, вебсайтууд, хуурамч хувийн мэдээлэл зэрэг багтана. Кибер доромжлол нь хүүхдүүдэд сэтгэл зүйн дарамт үзүүлэн биеийн болон оюун санааны асуудалд оруулдаг. Саяхны судалгаагаар цахим орчинд хохирогч болж байсан хүүхэд залуучууд цахим орчноос гадна ч хохирогч болох эрсдэл өндөр гэжээ. 2013 оны судалгаагаар АНУ-ын ахлах сургуулийн (9-12 анги) сурагчдын 15 хувь нь цахим орчимд бусдад доромжлогдсон байна.
ЦАХИМ ЭРГҮҮЛЭЛТ
Цахим эргүүлэлт гэдэг нь бэлгийн зорилгоор залуу хүмүүстэй танилцан, нөхөрлөл үүсгэж, улмаар хийж буй үйлдлүүдээ бусад хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэгч нарт вебкамер ашиглан цацаж, цаашлаад бэлгийн хүчирхийллийн зорилгоор биечлэн уулзах хүртэл үргэлжилдэг.
Үүнийг улс орнуудаар авч үзвэл:
Их Британийн 11-16 насны залуу хүмүүсийн дунд явуулсан судалгаагаар
- 42 хувь нь танихгүй хүнээс цахим шуудан авч байсан,
- 37 хувь нь танихгүй хүнийг мессэжийн найздаа нэмсэн,
- 35 хувь нь танихгүй хүнийг олон нийтийн сүлжээндээ найзаар нэмсэн гэж гарчээ.
ОХУ-д 9-16 насны хүүхдүүдийн 40-өөс дээш хувь нь цахим ертөнцөд танилцсан хүнтэйгээ биечлэн уулзаж байсан гэж гарчээ.
НҮБ-ын Хүүхдийн Сангийн Индонезид хийсэн судалгаагаар хүүхдүүдийн:
- 14 хувь нь цахим орчинд садар самуун агууламжтай ярилцлагад өртөж байсан,
- 52 хувь нь садар самуун агууламжийг бичвэр хэлбэр, зураг, гэрэл зураг эсвэл дүрс бичлэг байдлаар үзэж байсан ба зөвхөн цөөн тооны хүүхэд л санаатайгаар агуулгыг нээж байсан гэжээ.
МОНГОЛ УЛСЫН ХУВЬД
Монголд, хэвлэл мэдээллийн орчин цахим хэлбэр рүү хурдтай шилжиж байна. Өнөөдөр ихэнх сумын төвүүд нь интернэтийн шилэн кабель ба үүрэн холбооны 3G сүлжээнд холбогдсон. Хот, хөдөө аль алинд нь телевизийн дараа хамгийн өргөн хэрэглэгддэг мэдээллийн хэрэгсэл нь интернэт болжээ.
2012 оны байдлаар нийт өрхийн 14 хувь нь гэртээ интернэтэд холбогдсон, 3,5 сая хүн гар утас хэрэглэгч гэжээ. Фэйсбүүк нь Монголын гол олон нийтийн сүлжээ хэвээр байгаа ба 1,378,000 хүн гар утсаар фэйсбүүк хэрэглэдэг бол интернэт хэрэглэгчдийн 96 хувь нь фэйсбүүкийн хэрэглэгч байна.
Хүүхэд залуучууд олон нийтийн сүлжээний хамгийн идэвхтэй хэрэглэгчид байна. Монголд фэйсбүүк хэрэглэгчдийн
- 19.6 хувь нь 13-17 насны хүүхдүүд,
- 40 хувь нь 18-24 насны залуучууд эзэлж байна.
Сүүлийн хэдэн жилд, хүүхэд гар утас хэрэглэх нь үнэмлэхүй ихсэж байгаа ба хүүхдүүд өөрийн гар утсаараа интернетэд хаана ч явсан холбогдож байна.
ЦАХИМ ОРЧИНД ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ
Дэлхийн нийтийн технологийн хөгжил дэвшил болон үүнтэй холбогдуулан цахим орчинд хүүхдүүдэд тулгарч байгаа эрсдлийг харгалзан үзэж, НҮБ-ын Хүүхдийн Сан нь дэлхий дахинд хүүхдийн эрхийг хамгаалагч тэргүүлэгч байгууллагын хувьд хувьд Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага (ITU) болон Цахим орчинд Хүүхдийг Хамгаалах Санаачлагатай хамтран Цахим Орчинд Хүүхдийг Хамгаалах тухай салбарын удирдамжийг 2014 онд шинэчлэн гаргасан. Энэ нь мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэглээг хангагч, нийлүүлэгч, боловсруулагч компаниудад цахим орчинд хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалах талаар гаргасан удирдамж юм. Жишээ нь, үүрэн холбооны операторууд, интернэт үйлчилгээ нийлүүлэгчид, мэдээлэл оруулагчид ба интернэт худалдаачид гэх мэт хүмүүст зориулсан, тухайн салбарын онцлогт тохирсон үйл ажиллагааны зөвлөмжүүд удирдамжид багтсан. Түүнчлэн, компаниудад зориулж хүүхдийн эрхийг дэмжих, хариуцлагатай цахим нийгэм, суралцах орчин, иргэний оролцоог цогцлоох арга замуудыг удирдамжид тусгасан.
Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалахын тулд аливаа бизнес нь хүүхдийн эрхээ хамгаалуулах болон үзэл бодлоо илэрхийлэх гэсэн хоёр эрхийг тэнцвэртэй хангах шаардлагатай юм. Тухайлбал, тухайн компанийн цахим орчинд хүүхдийг хамгаалах арга хэмжээ нь зорилтот байх ёстой болохоос бус үзэл бодлоо илэрхийлэх, хүүхэд болон бусад хэрэглэгчдийн мэдээлэл авах эрх чөлөөг хэтэрхий хязгаарлахгүй байх хоёрыг анхаарах ёстой.
Түүнчлэн хүүхдийг зохисгүй мэдээ, мэдээлэл авах боломжийг нь хязгаарлахдаа технологийн ашиглалт дээр насны ялгаа байдгийг бодолцож үзэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, насанд хүрэгчид цахим ертөнцөд ажиллахдаа тийм ч сайн биш байдаг бол орчин үеийн хүүхдүүд технологийг яг л төрөлхийн чадвар юм шиг бүрэн эзэмшсэн байдаг. Үүнээс болж эцэг эх, асран хамгаалагчид өөрсдийн төхөөрөмж дээр хязгаарлалт хийсэн ч хүүхдүүд нь тохиргоог төвөггүйхэн хүчингүй болгож чаддаг. Тийм учраас үйлдвэрлэгчид хүүхэдтэй гэр бүл, эсвэл хүүхдүүдэд өөрт нь зориулж үйлчилгээ үзүүлэхдээ хамгаалах тохиргоог цаанаас нь оруулсан байвал амьдралд илүү хэрэгтэй юм.
Компаниуд цахим орчинд хүүхэд хамгааллыг дээшлүүлэх програм боловсруулах асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Фэйсбүүк нь Йелийн Сэтгэл хөдлөлийн Төлөвшлийн Төвтэй хамтран Тохуурхлаас Сэргийлэх Төвийг байгуулсан нь хүүхдэд аюулгүй, насанд нь тохирсон цахим орчинг бүрдүүлэхэд ихээхэн дэвшил болсон. Энэ сайт нь тохуурхалд өртсөн хувь хүнд тэдний эцэг эх, найз нөхөд, багш нар, түүнчлэн тохуурхал хийж буй хүнд зориулан нэмэлт зөвлөмж, зааварчилгаагаар хангадаг.
Эдгээр компаниуд нь сурч боловсрох боломжийг нэмэгдүүлсэн цахим орчинг бүрдүүлэх, хүүхэд залуусыг тухайн нийгмийн иргэний амьдралд оролцон дэлхийн шударга иргэд болоход шинэ шийдэл олоход тусгайлан анхаарч ажилладаг.
Цахим орчны Эрх чөлөөний Эвслийн чуулга уулзалт нь тавдугаар сард Улаанбаатар хотноо зохиогдох ба төр засгийн удирдлагууд, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөллүүдийг цуглуулан хүний үндсэн эрх чөлөө болон хүний эрхийг “Интернет бодлого боловсруулах нь - Цахим орчны эрх чөлөөг хөхүүлэн дэмжсэн шилдэг туршлага ” сэдэв дор хамгаалан бэхжүүлэх боломжийг хэлэлцэх болно.
Монгол Улс нь чуулга уулзалтын зохион байгуулагч болон хүний эрхийг хангах олон талт хэлэлцээрт хэзээд тэргүүлж ирсэн орны хувьд тэргүүлэгчийн хувьд Цахим орчинд Хүүхдийг Хамгаалах тухай удирдамжийг танилцуулж, Цахим орчны Эрх чөлөөний Эвслийн гишүүдэд авч хэрэгжүүлэн цахим орчинд хүүхэд хамгааллын үйлдвэрлэлийн салбарыг тэргүүлүүлэх давтагдашгүй боломж байна. Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан нь Монголын Засгийн газартай нягт хамтран ажиллаж хүүхдүүдийн эрхийг эх оронд нь төдийгүй дэлхий дахинд хамгаалахад хамтран тусалж ажиллана гэж найдаж байна.