УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг, Монголын эмэгтэйчүүдийн сангийн санаачилгаар 21 аймаг, есөн дүүргийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид, орон нутгийн эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагын хамтарч, УИХ-аар хэлэлцүүлж буй Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд санал өгөх хэлэлцүүлгийг онлайнаар хийж байна.
Ерөнхийлөгчийн санаачилж, дөрөвдүгээр сарын 10-нд УИХ-д өргөн мэдүүлсэн энэ хуулийг эмэгтэй гишүүд дэмжиж байгаа бөгөөд тавдугаар сардаа багтаан яаралтай батлуулах зорилгоор идэвхтэй ажиллаж буй аж.
Манай улсад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2004 онд батлагдсан ч уг хуулийг дагалдан гарах хууль, журам гараагүйгээс биелэх боломжгүй, тунхгийн чанартай болжээ.
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН УЛМААС 61 ХҮН АМИА АЛДЖЭЭ
Манай улсад таван гэр бүл тутмын дөрөв нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас салж байна
Энэ хугацаанд олон мянган хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн ч хуулиар хамгаалуулах эрхээ эдэлж чадаагүй. Манай улсад таван гэр бүл тутмын дөрөв нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас салж, сүүлийн гурван жилд 61 хүн гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа алджээ. 42 эмэгтэй хүчирхийлэл үйлдэгчээс аргагүй хамгаалалтыг хэтрүүлэн хүний аминд хүрснээс шоронд ял эдэлж байна. Гэр бүлийн хүчирхийлэлд бага насны хүүхдүүд, эмэгтэйчүүд өртөж, амь нас, эрүүл мэндээрээ хохирсон тухай сэтгэл сэрдхийлгэм олон мэдээлэл нийгмийг цочролд оруулж байгаа ба энэ хэрээр уг хууль нийгэмд хүлээлт үүсгэсэн эрхзүйн чухал зохицуулалтын нэг болоод байгаа юм.
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУСГАЙ БҮЛЭГ ОРУУЛСАН БАЙНА
Уг хуулийн төсөлд ямар чухал заалтууд тусгасан тухай Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал товч мэдээлэл өгсөн. Түүний мэдээлснээр, Зургаан бүлэг, 43 зүйл заалттай энэ хуулийн төсөлд хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг өөрийгөө хамгаалах чадваргүй хүмүүст зориулсан тусгай бүлэг оруулжээ. Мөн энэ хууль үйлчлэх хүрээг өргөтгөж, гэр бүлээс гадна хамтран амьдрах, тодорхой шалтгааны улмаас (хүүхэд асрах, айлд мал маллах зэрэг) айлд сууж байхдаа хүчирхийлэлд өртсөн, гэр бүл салсан ч дундаа хүүхэдтэй хүмүүс зэрэг хэсэг бүлгийн эрх ашгийг хуулийн хүрээнд хамгаалахаар төсөлд тусгасан байна. Хүчирхийлэл давтагдахаас сэргийлэх арга замыг хоёр, гуравдугаар бүлэгт зааж өгчээ. Хүчирхийлэлд өртсөн хүн хамгийн түрүүнд эмнэлэгт ханддаг иймээс эрүүл мэндийн байгууллагуудын үүрэг оролцоог хуульчилсан байна. Үүнээс гадна хохирсон хүнд хууль зүйн анхан шатны болон өмгөөллийн, сэтгэл зүйн, нийгмийн халамжийн зэрэг найман төрлийн үйлчилгээ үзүүлэхээр төсөлд тусгасан байна.
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХЭЛБЭР БҮХЭН ГЭМТ ХЭРЭГ БОЛОХГҮЙ
Гэр бүлийн хүчирхийлэл нь цохих, ёврохоос эхлээд амиа хорлоход хүргэх, эдийн засгийн эрхгүй болгох, ажилд оруулахгүй байх зэрэг маш олон хэлбэрээр илэрч байгааг нэг бүрчлэн тусгасан бөгөөд энэ бүхэн гэмт хэрэг болохгүй. Мэргэжлийн хүмүүс хүчирхийллийн хэлбэрт дүгнэлт хийгээд алийг нь Эрүүгийн хууль, юуг нь Зөрчлийн тухай хуулиар шийтгэхийг ялган шийдвэрлэнэ.
Хүчирхийлэл үйлдэгчийг хорих, зорчи х эрхийг хязгаарлах, тусдаа амьдрахыг даалгах тухай шинэ заалт тусгажээ. Уг заалтын хүрээнд хүчирхийлэл үйлдсэн хүн шүүхээс тогтоосон хугацаанд, саатуулах байрнаас тодорхой заасан замаар ажилдаа явж, ажил тарахад саатуулах байрандаа ирэх зэрэг зохицуулалт байна. Энэ нь хүчирхийлэлд өртсөн гэр бүлийнхний аюулгүй байдлыг хамгаалж буй нэг хэлбэр аж.
Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэй юу юугүй сална гэхээс илүү нөхрийгөө өөрчлөх, зөв зан үйлд сургах талын мэдээлэл өгөөч гэсэн санал тавьдаг.
Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн өдөр нь УИХ-ын эмэгтэй гишүүд уг хуулийн төслийг орон нутагт хүргүүлж, 14 хоногт багтаан саналаа өгөхийг уриалжээ.
АЙЛД ХҮЧИРХИЙЛЭЛ БОЛЖ БУЙГ МЭДСЭН ХҮН ЭСВЭЛ ХӨРШ НЬ МЭДЭЭЛЭХИЙГ ХУУЛЬЧЛАХЫГ САНАЛ БОЛГОВ
Энэ дагуу 21 аймаг тус бүрт хэлэлцүүлэг зохион байгуулж, 250 гаруй санал гаргасныг Монголын эмэгтэйчүүдийн сангийн Гүйцэтгэх захирал Б.Эрдэнэчимэг товч танилцуулав. Тухайлбал, хөдөө орон нутагт нэг хүн маш олон ажил хариуцдаг учир Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн хэрэгжилтийн хяналт хангалтгүй байх вий гэсэн болгоомжлол байгаа аж. Сумдад нийгмийн ажилтан гэж байхгүй учир энэ асуудлыг хэн хариуцах нь ойлгомжгүй байна. Айлд хүчирхийлэл болж буйг мэдсэн иргэд болон хөршүүд нь холбогдох байгууллагад мэдээлэл өгөхийг хуульчлах, мэдээлэл өгсөн хүнийг нууцлах явдал орон нутагт хүндрэлтэй хэмээн онцолжээ. Мөн хохирогчийг хамгаалах явдал маш чухал. Орон нутагт хамгаалах байрны нууцлалыг хангах боломжгүй учир Цагдаагийн байгууллагыг түшиглэн байгуулах нь зүйтэй гэх мэт санал гарсныг мэргэжлийн байгууллагынхан нэгтгэн дүгнэж, хуулийн төсөлд ямар байдлаар тусгахаа ярилцах юм байна.
Онлайн хэлэлцүүлэгт Дархан-Уул аймгаас оролцсон төлөөлөгч “Манай аймагт сэтгэл зүйн тусламж үйлчилгээ огт байдаггүй. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэй юу юугүй сална гэхээс илүү нөхрийгөө өөрчлөх, зөв зан үйлд сургах талын мэдээлэл өгөөч гэсэн санал тавьдаг. Тиймээс хүчирхийлэл үйлдэгчийг сэтгэл зүйн сайн дурын сургалтад хамруулах шаардлагатай. Дарханд 2014 оны есдүгээр сараас эхлэн хамгаалах байр ажиллуулсан боловч байр нь стандартын шаардлага хангахгүй, санхүүжилт хүрэлцээгүй зэрэг хүндрэл гарчээ. Тиймээс хамгаалах байр болон санхүүжилтийг төр хариуцах нь зүйтэй” гэж саналаа хэллээ.
Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуульд саналаа өгөх цахим хэлэлцүүлэг өнөөдөр 17.00 цаг хүртэл үргэлжилнэ.