Монголын миссүүдийн түүхэнд анх удаа хөдөөний хөрслөг бор бүсгүй алтан эрдэнийн титэм оройдоо залсан нь 2001 оны "Сайхан бүсгүй" Ё.Нямжав. Би жирийн охин явж байгаад мисс болсон амжилтандаа сэтгэл хангалуун явдаг гэж ярих дуртай сайхан бүсгүй маань Завхан аймгийн харъяат, сэтгүүлч мэргэжилтэй. Сайхан хүүхнийг хэл ам тойрдоггүй жишгээр мисс болсныхоо дараа Ху намын нөлөө бүхий эрхмээр ивээн тэтгүүлдэг, бэлгэнд машин сэлт авдаг хэмээгдэж байгаад тун удалгүй хадамласан түүнийг миссүүд дотроо гайгүй боловсролтойд тооцдог. Бусад миссүүдээсээ тэс өөр сонголт хийсэн Ё.Нямжав тун удалгүй Од хэмээх спортсмен залуутай дэр нэгтгэж, нам гүмхэн амьдрах болсон. Олонд танил бус, хийж бүтээсэн хийгээд хөрөнгө бэлийн хувьд ч гавихгүй Од хэмээх эр нэг л өдөр мисс эхнэртээ хаягдаж, гэргий нь хүүгээ ээж дээрээ орхин гадаад улсыг зорьсон. Тухайн үед энэ талаар хэвлэлүүд мисс Ё.Нямжав нөлөө бүхий нууц амрагтаа дарамтлуулсны улмаас гадны орноос орогнол эрэн Шинэ Зеландыг зорилоо хэмээн цуурч байсан билээ. Хэрэг дээрээ мисс бүсгүй маань нууц амрагаасаа хөл хүнд болсон учраас хэл амнаас жийрхэж, хүүхдээ төрүүлэхээр гадаад руу явсан тухай экс нөхөр нь ярьж явна. Мисс эхнэртээ хаягдсандаа шаралхсан эр загвар өмсөгчид, топууд руу утас цохин, болзоонд урьж салсан нөхрийн дүрд шаггүй сайн тоглож яваа гэнэ. "Мисс авгай хаяад явчихдаг гэж байна ш дээ. Тэр чинь гадаад руу сурахаар явсан юм биш хүнтэй суугаад, жирэмсэн болчихсон. МАХН-ын нөлөө бүхий улс төрчийн хүүхдийг төрүүлсэн" хэмээн хээвнэг ярьж яваа нь хачирхалтай. Сайхан бүсгүйд хаягдсан эрийн хорслоо тайлж яваа нь энэ бололтой юм.
Хөдөө төрж өссөн, азаар мисс болсон Ё.Нямжавын хувьд үеийнхнээсээ харьцангуй эрт нөхөрт гарсан гэж болно. Мисс болсныхоо хэдхэн хоногийн дараа шинэ жилийн баяраар нөхөртэйгээ танилцаж удаа ч үгүй өрх тусгаарлаж байсан тэд уг нь дундаасаа нэг хүүхэдтэй. Цагийн цагт л өөрөөсөө ахмад, нөлөө бүхий эрхмийн нууц амрагаар тодордог мисс бүсгүй одоогоос 2 жил гаруйн өмнө сэтгүүлд ярилцлага өгөхдөө "Хорвоогоор дүүрэн нууц амраг байхад байх ёсгүй гэж хэлбэл би хорвоогийн хамгийн тэнэг хүн болно биз дээ. Миний хувьд ч гэсэн яагаад байж болохгүй гэж. Ерөнхийдөө хувь хүн, гэр бүлээс шалтгаалах зүйл. Амьдралд юу ч тохиолдож болох учраас надад маргааш юу тохиолдохыг би хэлж мэдэхгүй" хэмээж байсан удаатай. Явахаасаа өмнө "Хатан-Эрдэнэ" холбооны ерөнхий менежерээр ажиллаж байсан тэрээр шинэ жилийн өмнөхөн эх орондоо ирсэн бөгөөд нэлээн жин нэмж, намба суусан харагдсан. Шанхайд пиарын чиглэлээр сурч байгаа мисс бүсгүй маань хүүхдээ авч буцахаар хөөцөлдөж яваа гэсэн.