1991 онд Вьетнамын нэгэн тариаланч нийслэл Ханойгоос 200 миллийн зайд байх Phon Nha-Ke Bang үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бүс нутгаас агуй олж харжээ.
Гэвч агуй дотроос гарах усны чимээ түүнд айдас төрүүлсэн учир тэрбээр агуй руу орохоосоо эмээжээ. Шинэ агуйн талаарх яриа нутгийн иргэдийн дунд маш хурдан тархав. Нутгийн иргэд агуйг "Son Doong" хэмээн нэрлэсэн хэдий ч хэн ч агуй руу орж зүрхлээгүй аж.
Агуй нь 40 давхар байшин шиг хэмжээтэй. Дотроо өөрийн гэсэн амьтан, ургамал бүхий өвөрмөц бичил байгальтай аж.
Агуйн насыг 2-5 сая жил гэж судлаачид үзэж байна. Агуй 5 км-ийн урт, 150 метрийн өргөнтэй бөгөөд дотроо нуур, гол, тэр ч байтугай элс бүхий эрэг хүртэл бий.
Эрдэмтэд агуйг судласны үндсэн дээр тэд "Son Doong" агуй дэлхийн хамгийн том агуй болохыг баталсан байна.
Одоо уг онц сонирхолтой агуй аялал жуулчлалын анхаарлын төвд байдаг бөгөөд 7 өдрийн аялал нь 2300 ам.долларын үнэтэй гэнэ.