Өргөст нохойн хошууг тарьж ургуулах аргыг хүргэж байна
Туяхан иштэй сөөг юм. Иш мөчир, найлзуур, навчны бариул хүртэл өргөстэй. 3-10 см урт хос бус өдлөг нийлмэл навчтай өндгөрхүү юмуу зуувгар, хурц орой бүхий 5-7 навчинцараас бүрдэнэ. Навчинцар цайвар ногоон өнгөтэй, нүцгэн гадаргатай. Голчоороо 3-5 см ягаан хүрэн, улаан өнгийн 5-7 дэлбээ бүхий цэцэгтэй.
Өргөст нохойн хошуу нь байгальд ихэвчлэн шинэс, нарс, хусан ойн дунд ургах бөгөөд 80 см-аас 1.5 метр орчим өндөр болно.
Ургуулах арга, арчилгаа:
Үрээр маш хурдан ургадаг онцлогтой. Үрийг намар түүж шууд тарих буюу хавар тарьдаг.
Үрээр тарьсан 2-3 настай тарьцыг бойжуулах талбайд шилжүүлэн ургуулж 2-3 жил болгосны дараа цэцэрлэгжүүлэлтэд ашиглана. Цэцэрлэгжүүлэлтийн ногооруулах ажилд амьд хашаа болон бусад мод сөөгтэй хослон бүлгээр тарихад тохиромжтой хэлбэржүүлэлт маш сайн даадаг онцлогтой.
Үрээс ургасан навтгар нохой хошууны нэг настай тарьц нь 31.6 см өндөр 0.6 мм диаметртэй, 2 дахь жилийн суулгац 66.6 см өндөр 0.8 мм диаметртэй, гурван настай нь 136 см өндөр 1.06 мм диаметртэй болж ургадаг.
Үрэнд маш их арчилгаа шаарддаг. Үрээ тарьсны дараа шүршүүрээр зөөлөн усалж жигд соёолуулах нь чухал. Соёолсон цухуйцыг суваг шуудуугаар усалж арчилгааг тогтмол хийх шаардлагатай байдаг.