Дэлхийд алдартай кино найруулагч Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад айлчиллаа. Холливудын кино дэлхийг эзэгнэж байгаа энэ цагт Монгол ахуйг харуулсан киног дэлхийн тавцанд амжилттай гаргаж чадсан нь энэ хүний ур чадварыг харуулсан нэг илэрхийлэл болж чадсан билээ. Ердөө хоёр өдрийн хугацаатай ирсэн Жан Жак Аннотой манай GoGo Mongolia сайтын сэтгүүлч С.Одбаярын хийсэн ярилцлагыг хүлээн авна уу.
-Монголчууд дэлхийд алдартай Франц найруулагч Жан Жак Анно Монголын талаар нэгэн сайхан бүтээл гаргах зорилготой иржээ гэсэн горьдлоготой байна. Энэ талаар?
-Монгол улс бол дэлхийн хамгийн сайхан байгальтай орон бөгөөд миний бага байхын мөрөөдөж байсан газар юм. Биднийг бага байхад танай орны их хаан Атилла бол уужуу ухаантай эр хүн байсан талаар их сонсож өссөн. Францад ер нь агуу их удирдагчдыг бишрэн шүтэж тэр хүний сүр хүчийг хүндлэх хүндлэл байдаг. Чингис хааны байгуулсан гүрэн, захирч байсан газар нутаг зэргийг судалж үзэхэд тэр бүхэнд сэтгэл татагдахгүй, хүндлэхгүй байхын аргагүй. Цөөн тооны хүмүүс Хятад шиг олон хүнтэй, том улсыг захирч байсан зэрэг нь үнэхээр гайхалтай.
Ийм учраас би “Чонон сүлд” номыг уншсан. Хэдий “Чонон сүлд”-ийн зохиолд Өвөрмонголын тухай гардаг ч нүүдэлчин ард түмэн адилхан соёлтой учраас Монголд зорин ирж байлаа. Би 2-3 долоо хоногийн хугацаатай Монголын Зүүн бүсийн аймгуудаар аялж байсан. Мэдээж сайхан байгаль болон найрсаг ард түмэн их таалагдсан биднийг маш халуун дотноор угтаж авсан. Би энэ айлчлалаараа Монголоос маш эерэг сэтгэгдэлтэй буцсан. Улаанбаатарт хоёр удаа ирэхдээ олон түүхчтэй уулзаж судалгаагаа эхлүүлсэн ба эндхийн Франц номын дэлгүүрээс Монголын соёлтой холбогдолтой олон ном худалдаж авсан.
Чиний “буцаж ирж Монголд зураг авалт хийх үү” гэдэг асуултад тийм гэсэн хариулт өгмөөр байна. Монголын засгийн газар дотоод дахь кино уран бүтээлчдээ дэмжин ажиллаж олон ангит кино хийх сонирхолтой боловч зах зээл нь жижиг тул бага зэрэг хүндрэл үүсч байна.
Чиний “буцаж ирж Монголд зураг авалт хийх үү” гэдэг асуултад тийм гэсэн хариулт өгмөөр байна. Монголын засгийн газар дотоод дахь кино уран бүтээлчдээ дэмжин ажиллаж олон ангит кино хийх сонирхолтой боловч зах зээл нь жижиг тул бага зэрэг хүндрэл үүсч байна. Хойд Америкт гэхэд л 60 мянган театр байдаг. Тэгэхээр, мэдээж харьцуулахад бэрх.
Хятадад гэтэл өдөртөө 19 кино театр шинээр барьж байна. Гэтэл энд 20 байсан бол тэр хэвэндээ л байдаг. Гэхдээ Монголд байгаа нэг давуу тал бол телевизийн олон суваг байна. Энэ давуу талаа түлхүү ашиглах хэрэгтэй гэж харагдаж байна. Өвөрмонгол болон Оросын зарим нутагт нэвтрүүлгээ цацах хэрэгтэй. Мөн дэлхийд Монголын киног гаргаж болох ч дэлхийн кино урлаг маркетингаас шууд хамааралтай болсон байна. Сурталчилгаанд мөнгө их зарцуулагддаг ба өнөөгийн ихэнх өсвөр насныхан кино теарт очиж Монгол кино үзэх үү эсвэл видео тоглоом тоглож, шинээр гарсан зөгнөлт Америк киног үзэхийг илүүд үзэж байна уу гэдгийг судалж мэдэрч байх нь чухал.
Гадаадын уран бүтээлчдийг Монгол руу татах эсвэл Монголд зураг авалт хийхэд сайхан байгалийн тогтоц байгаа хэдий ч үүсч байгаа гол асуудал нь хот ба хөдөөгийн дэд бүтэц юм.
-Мэдээж хэрэг зам дэд бүтцээс гадна зураг авалтад хэрэглэх тоног төхөөрөмж, өргүүр зэрэг өндөр зардал бас шаардагддах байх?
-Жишээ нь зориулалтын нисдэг тэрэг гэх мэт. Мөн байр орон сууцны асуудал байдаг. Жишээ нь Чонон сүлд киног хийхэд 600 гаруй уран бүтээлч оролцсон ба тэдгээрийг байрлуулах буудлаас авхуулаад чононуудыг байрлуулах газар гэх мэт асуудал зураг авалтын үед үүснэ. Харин эдгээрийг Монгол талаас хэрхэн яаж шийдэх боломжтой талаар ярьж ажил хэрэг болгох нь зөв. Кино урлаг өөрөө их этгээд. Өөрөөр хэлбэл зарим тохиолдолд зэрлэг байгаль дунд зураг авалт хийх хэрэгтэй болоход уран бүтээлчдийг байрлуулах тансаг зэрэглэлийн зочид буудал тэр байгаль дунд байх шаардлага гардаг. Энэ талаар өчигдөр Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайд болон хууль тогтоох дээд байгууллагын төлөөлтэй уулзахдаа ярилцсан бөгөөд тэд Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргах тал дээр нэлээд тууштай ажиллах бодолтой байгаа талаар санал хуваалцсан. Миний хувийн зүгээс бол би туслахад бэлэн. Учир нь би монголчууд, Монгол соёл зэргийг хүндэлж биширдэг нэгэн.
-Өчигдөр Та Ерөнхийлөгч, УИХ-ын дарга гээд өндөр албан тушаалтнуудтай уулзсан. Монгол улсыг киногоор дамжуулан дэлхийд таниулах тал дээр ямар дорвитой яриа өрнүүлсэн бол?
Монголын тухай кино хийгээд амжилтанд хүргэнэ гэдэг тийм ч амар хялбар ажил биш. Учир нь үзэгчдэд Монгол гэдэг үг өөрөө мөрөөдөл шиг сонсогддог. Тиймээс Монголын засгийн газар бусад орны туршлагыг судалж өрсөлдөөний таатай орчинг бүрдүүлэх байх.
-Кино урлагаар улс орноо сурталчлахын тулд тухайн кино амжилт олох хэрэгтэй. Монголын тухай кино хийгээд амжилтад хүргэнэ гэдэг тийм ч амар хялбар ажил биш. Учир нь үзэгчдэд Монгол гэдэг үг өөрөө мөрөөдөл шиг сонсогддог. Кино урлагийн хувьд өрсөлдөөн ширүүн. Том хэмжээний арилжааны кинотой өрсөлдөх шаардлага тулгарна. Гадаадын кино группыг Монголд татахын тулд шагнал урамшуулал олгох тал дээр бодлогын түвшинд ярьсан. Үүнийг хэрэгжүүлсэн жишээ олон оронд байдаг. Жишээ нь би нэг төсөл дээр ажиллаж эхлэхэд Унгар, Итали, Нью Мексик, Британийн Колумб гэх зэрэг олон газраас санал тавьдаг. Учир нь кино хийхэд тохиромжтой байгаль, тохиромжтой хоттой байгаад зогсохгүй тоног төхөөрөмжтэй байх хэрэгтэй. Онгоцтой кино хийлээ гэхэд онгоц шаардагдана, усан цэргийн байлдаантай кино хийе гэхэд завь болон том мөрөн гол зэрэг шаардагдана мөн том хэмжээний ой бий юу гэх мэт. Гэвч кино группынхэн хамгийн тав тухтай болон хамгийн хямд газрыг сонгож зураг авалтаа хийдэг. Олон оронд татварын буцаан олголт өгдөг гэх мэт маш олон төрлийн урамшууллууд санал болгодог.
Тиймээс Монголын засгийн газар бусад орны туршлагыг судалж өрсөлдөөний таатай орчинг бүрдүүлэх байх. Өөр нэг ярилцсан зүйл бол киноны хороо байгуулах талаар байлаа. Энэ ямар чиг үүрэгтэй байгууллага байх ёстой гэхээр аливаа продюсер холбоо барьж хийх гэж буй кино төслийн талаараа мэдээлэл авах боломжоор хангаж байх хэрэгтэй. Жишээ нь киноны баг тухайн зураг авалтад хэрэгтэй байгаа хэсгийн зургийг шаарддаг, цасан дунд ой луу явж байгаа галт тэрэг гэхэд зургийг нь аваад явуулах жишээний.
-Тэгэхээр бид Монголд байгаа болон бий болгох боломжтой нөхцөл, тоног төхөөрөмж зэргийн бүхий л талын мэдээллийг агуулсан дата төвийг бий болгох шаардлага тулгарч байгаа юм байна?
-Үүнээс гадна жүжигчдийн болон орлон тоглогчдын талаарх мэдээлэл байх нь их чухал. Монголд энэ тал дээр санаа зовох зүйл байхгүй гэдэгт итгэлтэй байна. Бусад оронд байхгүй зүйл Монголд байгаа тэр зүйлсээ л сайн сурталчлах хэрэгтэй.
Сурв: Жан Жак Анногийн хоёр дахь өдрийн айлчлалд Хустайн нуруу орох хөтөлбөр багтсан юм.
-Таны хэлж байгаагаар бол бид өөрсдийн гэсэн давуу байдлаа гаргасан өөрийн гэсэн түүхийг бусдад ярьж таниулах чухал гэж ойлголоо?
-Мөн сайн киноны хамгийн чухал зүйл бол сайн зохиол. Зарим нэгэн хүн ярьж эхлээд удаагүй байтал хүмүүс залхаж эхэлдэг бол зарим түүх хүнийг татаж автуулж чаддаг. Өөрөөр хэлбэл сайн зохиол гэдэг нь хүний анхаарал сонирхлыг татаж чадахуйц, догдлуулсан, хүлээлтийг бий болгосон, зөрчил тэмцлийг агуулсан байдаг. Кино урлаг төдий сайн хөгжөөгүй газар кино зохиол сайн байх нь маш цөөн. Нэг хаан байжээ, хоёр эхнэртэй байжээ, үр хүүхэдтэй болжээ гэхэд хүний сонирхлыг татах зүйл байна гэж үү.
Нөгөө талаар чи сайн зохиолтой байгаад тэрийгээ хоёр цагийн кино болгох гэж байгаа бол бүтэц нь маш нягт байх ёстой. Тиймээс дэлхийд өрсөлдөх монгол бүтээл гаргая гэж эрмэлзэж байгаа бол сайн зохиолч нартай байх шаардлагатай.
-Та ихэнх найруулсан киноныхоо зохиолыг өөрөө бичсэн байдаг. Тэгвэл таны хувьд би яг энэ зохиолоор л кино хийх юм шүү гэж таны сэтгэлийг татдаг зүйл юу байдаг вэ?
Жишээ нь би гэхэд байгалийн гоо үзэсгэлэнд дуртай мөн би эмэгтэй хүнд ч дуртай. Энэ тийм ч харш зүйл биш биз дээ.
-Тухайн зохиолын өнгө аясаас ихээхэн шалтгаална. Зарим кино найруулагч ижил төрлийн кинонууд бүтээдэг бол би тэгэх дургүй. Надад янз бүрийн сонирхол байдаг бөгөөд би тэр болгоноо эрэлхийлж, илэрхийлэх дуртай. Би агуйн хүний тухай, Африкийн тухай, амьтны тухай, мэргэн буучийн тухай, залуу охин Хятад залууд дурлаж байгаа тухай гэх мэт өөр өөр төрлийн өөр утга санааг илэрхийлсэн кино хийхийг эрмэлздэг. Учир нь нэг хүн л өөрийгөө олон төрлийн дүр төрхөөр харуулаад байна гэсэн үг шүү дээ. Кино найруулагчид бол ажил хийдэг, хоббитой жирийн л хүмүүс. Жишээ нь би гэхэд байгалийн гоо үзэсгэлэнд дуртай мөн би эмэгтэй хүнд ч дуртай. Энэ тийм ч харш зүйл биш биз дээ. Аливаа зүйлд татагдах нь чухал. Тухайлбал Хаалганд тулсан дайсан /Enemy at the Gates/ кинонд Жүд Ло, Эд Харрис нар тоглосон ба хоёр мэргэн буучийн түүхийг өгүүлдэг. Нэг талаас харахад яг л Чонон Сүлдтэй адил анчин байдлыг илтгэдэг.
Кино найруулахад өөр нэгэн гайхалтай зүйл бол би Чонон сүлдийг хийхэд зөвхөн Монгол төдийгүй Хятадын соёлд суралцсан. Эргээд харахад би энэ киног хийхийн тулд олон жилийг өнгөрөөсөн мэт боловч би эндээс их зүйл сурч мэдэж авсан байгаа юм.
-Та Монгол зан заншлыг судалж Монголд цөөнгүй ирж байсны хувьд Монголчуудын талаарх бодлоо хуваалцана уу. Бидэнд ямар онцлог байна?
-Байсан болон байгаа онцлог гэвэл илүү оновчтой байх. Монголчуудын нүүдлийн соёл их өөрчлөгдөж өнөөдөр нийт хүн амын тал хувь нь Улаанбаатарт амьдарч хотын соёлтой болсон байна. Би суурин соёлтой хүн болоод ч тэр үү нүүдлийн соёлыг гайхан биширдэг. Гэхдээ би нүүдлийн соёлын талаар Африкт ихээр суралцсан. Би Камерүүнд нэг жил амьдарсан. Тэндэхийн Масаичуудын амьдралыг ажиглаж байхад малаа даган нүүдэллэн аж төрөх нь эргээд суурин амьдралын хэв маягтай зөрчил үүсдэгийг харж байсан. Миний хувьд хоёр өөр соёлын хоорондын зөрчил хэрхэн бий болж байгааг өөрийн нүдээр харж ойлгох боломжтой байсан.
Хүн төрөлхтний хийсэн нэг алдаа бол газраа тэлэхийн тулд ой модоо устган газар тариалан эрхэлж хүн амын хоолны хэрэгцээг хангахын тулд бэлчээрээ сүйтгэсэн. Учир нь хүн ам нэмэгдэхийн хэрээр хүнсний хэрэглээ нэмэгдэж байсан. Тэгэхлээр зөвхөн Чонон Сүлд дээр гарч байгаа зүйл биш харин дэлхий дахинд гарч байгаа гажуудал гэж хэлж болно.
Мэдээж Монгол газар доороо их хэмжээний баялагтай боловч бэлчээрээ тэр хэвээр нь хадгалж үлдэхийг хүсч байгаа. Энэ бүгдийг тэнцвэржүүлэх хэрэгтэй.
-Чонон сүлдийг үзсэн үзэгчийн хувьд байгаль хүн хоёрын холбоог гайхалтай гаргаж өгсөн байсан. Монгол нүүдэлчид амьтадтай уялдаа холбоотой байж байгалиа хамгаалдаг. Та энийг их сайн гаргаж өгсөн байсан.
-Миний харуулахыг зорьсон зүйл бол тэр. Энэ бол зөвхөн Хятад төдийгүй дэлхий нийтийн асуудал болоод байна. Анх Чонон сүлдийн зохиолыг уншиж байхад Канад оронд яг тийм зүйл болж байсан. Тэд цаас хийх мөн газраа тэлэхийн тулд ойгоо сүйтгэж байлаа. Энэ бүхэн дэлхий нийтийн асуудал болоод байгаа учраас энэ кино Хятадаас бусад оронд ч хүмүүсийн анхаарлыг татаад байгаа юм.
-Таны хийсэн кинонуудаас харж байхад таны хэлэх гээд байгаа санаа ил юм шиг санагддаг. Кино бүрээрээ та нэг гол санааг хүмүүст хүргэхийг зорьж тэр чинээгээрээ ихийг бодогдуулсан байдаг.
-Тийм ээ, би өөрийн итгэл үнэмшил болон өөрийн сэтгэлээрээ хийдэг. Надад худал зүйлийг гаргах шаардлага байхгүй. Би итгэсэн болон сэтгэлээ тавьсан зүйлээ л илэрхийлэхийг оролддог.
-Та олон улсыг дамнасан кино бүтээл гаргадгаараа их онцлог. Үүндээ Холливуудын алдартай жүжигчнийг ч тухайн орны уран бүтээлчийг ч оролцуулдаг. Үүнээс гадна та зураг авалтаа дэлхий даяар хийдэг. Энэ бүхнийг нэгтгэж нэг бүхэл уран бүтээл гаргах бол чамгүй ур ухаан шаардах зүйл. Та яаж энэ бүхнийг боломжтой болгодог вэ?
Одоогийн байдлаар би амьтдын талаар нэлээд хэдэн бүтээл хийсэн одоо дахиж энэ сэдвийг хөндөхгүй.
-Хүсэл эрмэлзэлтэй байхад хэцүү биш. Хоол идэх дур хүсэл байхад хоол ямар сайхан амттай байдаг билээ. Үүнтэй адил. Аливаа зүйлээс суралцах чухал бөгөөд хамгийн хурдан суралцах бол хийж байгаа зүйлдээ чин сэтгэлээсээ хандах байдаг. Заримдаа надад бас хүнд хэцүү үе тулгардаг. Гэтэл хийж байгаа зүйлдээ дурлаж ажиллахад илүү хялбар болдог. Миний чин сэтгэлээсээ суралцахыг хүсэж байгааг хүмүүс анзаарч байдаг болов уу. Тиймээс ч надад зааж сургах тал дээр туслан сайхан ханддаг байх. Мэдээж, хийж байгаа зүйлдээ зүрх сэтгэлээ зориулахгүй бол хаа ч явсан нэгэн хэвийн уйтгартай байна. Харин миний хувьд хаа явсан газрынхаа нутаг орныг сонирхон ажиглаж санаа олж авахыг хичээдэг. Мөн аль болох өөр өөр сэдвээр кино хийхийг эрмэлздэг. Анхны юм гэдэг дахиж ирдэггүй болохоор л анхных байдаг. Тэгэхээр Монголд надад судлах суралцах зүйлс их бий. Гэхдээ би нэг сэдвээр ижил хоёр кино хийхгүй. Одоогийн байдлаар би амьтдын талаар нэлээд хэдэн бүтээл хийсэн одоо дахиж энэ сэдвийг хөндөхгүй.
Африкт байдаг олон омгийг хараад хүн төрөлхтөн үүсэхээс өмнөх үеийн кино хийх хүсэл төрсөн. Үүний тулд би дохио зангааны хэл болон биеийн хэлийг сурах шаардлагатай болсон юм. Амьтны хэлийг ч бас. Тэр үеийн хүмүүс хоорондын харилцах арга юу байсан бэ. Энэ киног хийхэд би хөхтөн амьтны зан авирыг судалсан. Судалгааны үр дүнд миний зан авир ч гэсэн амьтны зан авираас нэг их хол ялгаагүй байгааг олж мэдсэн. Өөрөөр хэлбэл миний хийж байгаа бүхэн надад шинэлэг зүйлийг өгч байдаг. “Баавгай” гэдэг кино хийснийхээ дараагаар би “Амраг” хэмээх тэс өөр төрлийн залуу бүсгүй болон залуугийн хайр дурлал хүсэл тэмүүллийн талаарх кино хийсэн. Гэтэл өмнөх амьтдын талаар хийсэн судалгаа, сурсан зүйлс маань “Амраг” киноны эр эмийн дотно харилцааг харуулахад маш их нөлөө үзүүлж, тус болсон. Учир нь тэр бол аливаа амьтанд байдаг төрөлх араншин юм. Ингэснээр би араншинг их судлах болсон. Учир нь энэ төрөлх араншин болох хүсэл тачаал дээр амьдрал оршин тогтнох үндэс нь болж байдаг.
-Жүжигчдийн сонголтын талаар. Яагаад Жүд Лоуг “Мэргэн бууч”, Брэд Питийг “Түвдэд өнгөрүүлсэн долоон жил”-д, Анхнямыг “Чонон сүлд”-д тоглуулсан бэ?
-Жүд Лоугийн хувьд тэр их гайхалтай нүдтэй мөн дээрээс нь авъяаслаг жүжигчин. Учир нь мэргэн буучийн кино бол нүдний тухай кино.
Яагаад гэвэл мэргэн бууч байрлалаа аван их удаан хугацаанд хүлээж байгаа онилдог. Тиймээс энэ кинондоо Жүд Лоу болон Эд Харрис нарыг тоглуулсан. Тэдний нүдний харц үнэхээр гайхамшигтай хурц илэрхийлэлтэй. Мэдээж хэрэг Жүд Лоу сайн жүжигчин, ухаантай эр хүн. Найруулагчийн хувьд ажиллахад хялбар байхаас гадна царайлаг залуу. Царайлаг сайхан гол дүр бол хэнд ч таалагдаж сайхан санагдана. Сайхан байна гэдэг мэдээж зөвхөн гадаад дүр төрх өв тэгш байхыг хэлэхгүй. Миний сонгосон жүжигчдийн хувьд бол тэдний нүүрний төрх хэрхэн өөрчлөгдөж байдаг нь чухал. Жишээлбэл Рон Пэрлман байна. Түүний нүүр царай, дүр төрх бол үнэхээрийн гайхамшигтай санагддаг. Зарим хүнд сайхан санагдахгүй байж болох ч миний нүдээр бол тэрээр их сайхан төрхтэй жүжигчин.
Анхнямаас гадна бас нэг жүжигчин тэнцсэн боловч Анхням л энэ дүрд илүү тохирно гэсэн итгэлтэй байсан учир түүнийг сонгосон. Энэ сонголтыг хийсэндээ ч сэтгэл хангалуун байгаа.
-Та түүнийг 3-4 кинондоо урьж тоглуулсан байдаг шүү?
-Тийм, түүнтэй ажиллахад гайхалтай сайхан байдаг. Брэд Питтийн хувьд Түвдэд өнгөрүүлсэн долоон жил кинонд гол дүр маань нилээд хэцүү ярвигтай амьдралыг түвдөд өнгөрүүлж байсан учир маш царайлаг хүн байх хэрэгтэй болсон. Учир нь өөрт тохиолдож болох байсан аюулаас царайны сайхнаараа бусдад таалагдсан учир амь мултарч байх жишээний. Анхнямын хувьд бол киноны багийнхан надад шийдвэр гаргах боломжийг олгосон боловч хятад жүжигчдийг тоглуулах сонирхолтой байсан учир нилээд олон гайхалтай алдартай сайн эмэгтэй жүжигчидтэй танилцах боломж надад гарсан. Гэтэл тэд Монгол биш байсанд л учир байгаа юм. Учир нь монголчуудын дүрд Монгол хүн л тоглох хэрэгтэй. Анхнямтай анх Бээжинд уулзаж байхад гайхалтай санагдсан. Үнэхээр өв тэгш бие дүр төрхтэй эмэгтэй гэж харсан. Үүнээс гадна надтай ярилцахдаа хэдэн зураг надад үзүүлж таны хайж байгаа эмэгтэй энэ мөн үү гээд үнээ сааж, мал хариулж байгаа эмэгтэйн зургуудыг үзүүлсэн юм. Тэр үед яг л миний хайж байсан дүр төрх тэдгээр зургууд дээр байсан. Анхням харин энэ миний долоо хоногийн өмнөх зургууд гэж билээ. Надад шууд таалагдсан яагаад гэвэл надад монгол мөн чанарыг ойлгодог, илэрхийлж чадах хүн л хэрэгтэй байсан. Киноны багийнхан ч үүнийг ойлгож монгол хүнд монгол жүжигчин тоглох ёстойг дэмжсэн. Энэ дүрд би тохирсон жүжигчнээ олох гэж Өвөр Монголд багагүй хугацааг зарж олж чадаагүй бөгөөд монголд ирээд хайгуулаа үргэлжлүүлсэн. Анхнямаас гадна бас нэг жүжигчин тэнцсэн боловч Анхням л энэ дүрд илүү тохирно гэсэн итгэлтэй байсан учир түүнийг сонгосон. Энэ сонголтыг хийсэндээ ч сэтгэл хангалуун байгаа.
-Тэрээр таны гаргаж хэлэх гэсэн санааг илэрхийлэх, киноны агуулга зэрэгт үнэхээр сайн уусан нэгдэж чадсан санагдсан.
Зян Рун надад сайхан үгстэй захиа илгээсэн байсан. Тэрээр “энэ киноны хамгийн сайн тоглосон жүжигчин нь Анхням байлаа” хэмээсэн юм.
-Анхням бол чадалтай авъяаслаг жүжигчин. Дүрийг илэрхийлэхдээ өөрийн санааг маш сайн шингээж түргэн сэтгэдэг хүн. Нүүрний зөв дүр төрхтэйгээс гадна нүдний харц нь хүчтэй бас ухаалаг. Анхнямын тоглолтын талаар сайн үнэлгээ ирж байгаад маш баяртай байгаа. Нэг зүйлийг сонирхуулахад кино гарсны дараагаар Зян Рун надад сайхан үгстэй захиа илгээсэн байсан. Тэрээр “энэ киноны хамгийн сайн тоглосон жүжигчин нь Анхням байлаа” хэмээсэн юм.
-Зохиолчоос сонсож болох хамгийн сайхан үгс байна.
-Хамгийн гол нь зохиолч маань анх энэ дүрд дургүй байсныг хэлэх хэрэгтэй байх. Яг зохиолдоо бол Анхнямын дүр тийм чухал дүр байгаагүй юм. Би түүнийг ятгаж гол дүрийн залуу болон Анхнямын дүрүүдийн хоорондох өгүүлэмжийг нэмж оруулсан.
-Таны гайхалтай уран бүтээлүүд болон таны өөрийн бодол сэтгэлийг хуваалцах үнэхээр сайхан байна. Харамсалтай нь бидэнд цаг маш бага байлаа.
-Ганц зүйлийг нэмж хэлэхэд, энд ирэхэд нэг зүйл сонссон нь “Чонон сүлд” киног энд гаргахдаа зарим хэсгийг хассан гэсэн яриа гарсан байсан. Энэ бол худлаа бөгөөд Хятад байна уу, Монголд байна уу өөр хаана ч гарсан яг ижил зүйл гарч байгаа гэдгийг би өөрийн биеэр хэлмээр санагдлаа. Кино бүтээх явцад бол Хятадын талаас надад маш их эрх чөлөөг олгож байсан.
-Өнөөдөр энэ сайхан ярилцлага өгөхөөр надтай хамт байсан танд талархаж байгаагаа илэрхийлээд таны туршлагаас бага ч болов зүйлсийг сонссондоо үнэхээр баяртай байна. Танд баярлалаа.