Хавар эхлэхтэй зэрэгцэн нэгдүгээр ангийн бүртгэл эхэллээ. Сүүлийн үед эцэг эхчүүд хүүхдүүддээ сайн боловсрол эзэмшүүлэх сонирхолтой болжээ. Иймд хувийн сургуулиуд олон бий болж байна.
Эдгээр сургуулиуд нь суралцах орчин нөхцөл, сургалтын арга барил, заах хичээлээс нь хамаараад англи, хятад, япон, солонгос зэрэг хэлний гүнзгийрүүлсэн сургалттай, гадаад багштай гэх зэрэг давуу талтай. Сургуулийн жилийн сургалтын төлбөр ч харилцан адилгүй.
Тэгвэл доорх хүснэгтээр нийслэлд нэр хүндээрээ тэргүүлдэг, хувийн сургуулиудын нэгдүгээр ангийн төлбөрийн мэдээллийг хүргэе.

Дээрх сургуулиудын хаягийг дүүргүүдээр ангилан хүргэж байна. Харгалзах дүүрэг дээр курсороо аваачина уу.

Эдгээр сургуулиудын талаарх ерөнхий мэдээллийг хүргэвэл:
International School of Ulaanbaatar.
Улаанбаатар хотын Олон Улсын Дунд Сургууль нь 1992 онд БСШУЯ-ны зөвшөөрлөөр үйл ажиллагаагаа эхэлсэн аж. 1990 оны дараа улс орон зах зээлийн харилцаанд шилжих үед манайд гадаадын олон улсын байгууллага, хүмүүс нэмэгдэн ажиллах болсон. Тиймээс тэдний хүүхдүүдийг сургах зорилгоор анх тус сургууль байгуулагдсан юм байна. Явцын дунд хүүхдээ дэвшилтэт сургалтын хөтөлбөрөөр англи хэл дээр сургах сонирхолтой монголчууд олширч, тус сургуулийнханд хүсэлт тавьсанаар монгол хүүхдүүдийг элсүүлэн суралцуулах болжээ. Нэг ангид байх сурагчдын тоог хэтрүүлэхгүйгээс гадна 60 хувь гадаад, 40 хувь нь монгол хүүхэд авдаг юм. Дэлхий дээр 130 гаруй орны 3000 гаруй сургууль IB (International Baccalaureate/Олон Улсын Бакалавриат) хөтөлбөрийг хэрэгжүүлэдгийн нэг нь тус сургууль юм байна.
Дэлхий дээр 130 гаруй орны 3000 гаруй сургууль IB (International Baccalaureate / Олон Улсын Бакалавриат) хөтөлбөрийг хэрэгжүүлэдгийн нэг нь тус сургууль юм байна.
- See more at: http://www.mminfo.mn/wap/mcontent/35691.shtml#sthash.89ZBiBNB.dpuf

Олон улсын сургалттай “Улаанбаатар-Элит” бүрэн дунд сургууль.
Тус сургууль Монголд үүд хаалгаа нээгээд 7 жил болж байгаа юм.
British school of Ulaanbatar Монголын анхны “Олон улсад магадлан итгэмжлэгдсэн” Бритиш дунд сургууль юм.
Тус сургууль нь Англи-Уэльсийн үндэсний хөтөлбөр, Олон Улсын бүрэн дунд ерөнхий боловсролын “IGCSE”, “А” түвшний дипломын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын боловсролын стандартад нийцүүлэн Монгол хэл, Монголын түүх, Газар зүйн хичээлийг эх хэл дээрээ Монгол багш нар явуулж Үндэсний хэл, соёл, зан заншил, өв уламжлалаа дээдэлдэг дэлхийн Монгол иргэн болгон төлөвшүүлэх зорилготой ажиллаж байгаа аж.

“Орчлон” олон улсын сургууль.
Манай оронд Кембрижийн сургалтын системийг анхлан нэвтрүүлсэн Орчлон дунд сургууль нь өдгөө 95 багш, 800 гаруй сурагчтайтайгаар хос хэлний сургалтын хөтөлбөр хэрэгжүүлдэг. 2014-2015 оны хичээлийн шинэ жилийг угтан, 1500 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай сургууль, цэцэрлэгийн цогцолбор үүд хаалгаа нээсэн.
Монголын Англи сургууль нь (анх “Эрэл Сургууль" нэрээр байгуулагдсан) анх 1998 онд “Олон улсын боловсролын төв"-ийн төслийн хүрээнд байгуулагдсан бөгөөд үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн тэр үеийн хамгийн дээд түвшин болох Оросын сургалтын системээр 13-н жил сургалт явуулж ирсэн бөгөөд 2011-2012 оны хичээлийн жилээс эхлэн ESM (Монголын Англи Сургууль) болон шинэчлэгдсэн юм. ESM нь International Baccalaureate (IB буюу Олон Улсын Дунд Боловсролын Бакалаврын) зэрэг сургалтын системийг нэвтрүүлдэг байна.

“Хобби” сургууль нь Монгол улсын анхны англи, монгол хэлний хос сургалттай сургууль юм. Манай сургалтын онцлог бол Монгол улсын ЕБС-ийн стандартыг бvрэн эзэмшvvлэхээс гадна Математик, Тvvх, Уран зохиол, Газар зvй, Байгаль шинжлэл, SAT ба TOEFL-ийн бэлтгэл хичээлvvдийг англи хэлээр заадаг.

“Сант” сургууль
математикийн чиглэлээр монголын номер нэг сургууль гэдэг бөгөөд хувийн бүрэн дунд сургуулиудаас чанараараа нэгд эрэмблэгддэг.
Орчлон сургууль нийгмийн хариуцлагын хүрээнд оюуны өндөр чадавхитай сурагчдыг дэмжих сургалтын тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж сургуулийн нэрэмжит болон Энержи ресурс компанийн тэтгэлгээр суралцаж буй сурагчдад 300 гаруй сая төгрөгийн оюуны хөрөнгө оруулалт хийгээд байна.
Цаашдаа сургалтын шинэ орчин, олон улсын стандарт бүхий Орчлон-2 цогцолборт 936 хүүхдийн суудалтай сургууль, 180 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад орно.
- See more at: http://www.mcs.mn/news_archive/%D0%9E%D1%80%D1%87%D0%BB%D0%BE%D0%BD-%D1%81%D1%83%D1%80%D0%B3%D1%83%D1%83%D0%BB%D1%8C-13-%D0%B4%D0%B0%D1%85%D1%8C-%D1%85%D0%B8%D1%87%D1%8D%D1%8D%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%B6%D0%B8%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%BD%D1%8D%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%8D-%D1%85%D0%B8%D0%B9%D0%BB%D1%8D%D1%8D#sthash.KYcBMS3D.dpuf

“Логарифм” бүрэн дунд сургууль нь Монгол улсад математикийн гүнзгийрүүлсэн сургалтыг үндэслэгчдийн нэг, нэрт сурган хүмүүжүүлэгч, Монгол улсын гавьяат багш С.Цагааны дурсгалд зориулагдан 2008 оны есдүгээр сарын 8-ны өдөр байгуулагдсан.

“Олонлог төв” сургууль нь 1993 оноос тогтмол хэвлэгдэж буй математикийн соён гэгээрүүлэх “Олонлог” сэтгүүлийн мэдээллийн сан, сургалтын технологи болон үзэл санааг дэмжигч хамтран ажиллагсдын баг дээр тулгуурлан 2002 онд анх байгуулагдсан. Дунд сургуулийн математик боловсролыг олон улсын түвшинд хүргэх багш нарын чадварлаг баг бүхий хувийн хөрөнгө оруулалттай анхдагч сургууль гэдгээрээ нэн онцлог юм.
Шинэ Монгол бүрэн дунд сургууль нь Японы ахлах сургуулийн сургалтын хөтөлбөрийг сургалтын системдээ тусгаж ашигладаг, Монгол ёс заншлаа суралцахаас гадна японы ёс заншил, тэдгээрийн онцлогийг сурагчдад таниулж өдөр тутамд хэвшүүлэх /мэндлэх хүндлэх ёс, ахмад хүнийг хүндлэх ёс/ гэх мэт. Суралцагсдын авъяасыг хөгжүүлэх зорилгоор бүх сурагчдыг дугуйлан, секцэнд хамрагдахыг шаарддаг. Нийт 36 төрлийн дугуйлан, секц, клубууд хичээллэдэг. Бүх сурагч дор хаяж 1 дугуйлан, секцэнд хамрагдсан байдаг.
"Гёте" бүрэн дунд сургууль нь 2002 оны 9-р сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхэлсэн. Хичээлийн нэг жилд 1-12-р ангид 400-аад сурагч сурдаг. Гёте сургуулийн урилгаар 2 герман багш, ХБНГУ-ын Засаг Захиргааны албанаас томилогдсон 1 герман багш ажилладаг. Мөн тус албаны шугамаар герман хэлний монгол багш нар 2-3 удаа ХБНГУ-д мэргэжил дээшлүүлсэн. Англи, герман хэлийг стандартын өндөр түвшинд заадаг. Тус сургууль нь БСШУЯ-ны дэргэдэх боловсролын үнэлгээний төвөөс 2006, 2007, 2008, 2009 онд "Шилдэг үнэлгээтэй сургууль"-аар өргөмжлөгдсөн. Ерөнхий шалгалтын үнэлгээний дунджаар улсдаа топ 10-т багтаж явдаг.

Арвис дунд сургууль нь Математикийн гүнзгийрүүлсэн, гадаад хэл компьютерийн сургалттай. 2005 онд Интернетийн санал асуулгаар “Шилдэг хувийн сургуулиуд”ын 4-р байрт, социологийн санал асуулгаар тогтвортой үйл ажиллагаатай 5 сургуулийн нэгээр шалгарсан.

Математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Төгс дэлгэрэх бүрэн дунд сургууль Сэтгэлгээний хурд, уян хатан чанар, оновчтой шийдвэр гаргах чадварыг хөгжүүлэхэд математикийн хичээлийн мөн чанар, давуу талыг хамгийн үр нөлөөтэй ашиглахад гүнзгийрүүлсэн сургалтыг чиглүүлж, стандарт бус сэтгэлгээний хэв маягийг төлөвшүүлэхэд түлхүү анхаардаг. Гадаад хэлний сургалтад орчин үеийн мэдээллийн мультмедиа хэрэгсэл өргөн ашиглах, интерактив арга зүйг нэвтрүүлэхэд түлхүү анхаарч бага наснаас нь гадаад хэл сургах өөрийн “ хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж байна.
Дээрх мэдээллийн заримыг нь Khongorzul Bat-Ireedui блогоос авав.